Сэдэв
2:
Эрсдэл ба Өгөөж
Бодлого 2-1. (Хөрөнгө оруулалтын бодит өгөөж)
“Наран” компанийн эзэмшиж байгаа хувьцаагаарх хөрөнгө
оруулалтын үнэ ханшийн өнгөрсөн оны мэдээлэл өгөгдсөн.
Хувьцааны төрөл
|
2003.01.01
хувьцааны үнэ
|
2003.12.31
хувьцааны үнэ
|
Олгосон ноогдол
ашиг
|
Улаанбаатар
ЗБ
|
3000₮
|
3500₮
|
850₮
|
Говь
ХК
|
900₮
|
1500₮
|
250₮
|
Жуулчин
ХК
|
2100₮
|
2800₮
|
0₮
|
Техник
Импорт ХК
|
2600₮
|
2600₮
|
500₮
|
Мах
Импекс ХК
|
1600₮
|
1100₮
|
150₮
|
Баянгол
ЗБ ХК
|
18000₮
|
20000₮
|
1900₮
|
Гүйцэтгэх нь : А. Үнэт
цаас тус бүрийн 2003 онд олсон бодит өгөөжийг
тооц!
Б. Хөрөнгө оруулалтын багцад хувьцаа
тус бүр ижил хэмжээтэй байна гэж үзээд багцын хувьд дундаж өгөөжийг тооц!
Бодлого 2-2. (Олон улсын хөрөнгө оруулалтын бодит өгөөж)
Улаанбаатар хотод
амьдардаг Монгол Улсын иргэн Бат 2013 оны эхэнд БНСУ-ын Daewoo корпорацийн нэг
бүр нь 25₩-ийн
үнэтэй 100000 ширхэг хувьцааг худалдан авчээ. Жилийн дараа тэр хувьцаагаа нэг
бүрийг нь 32₩-оор борлуулсан байна. Энэ хугацаанд Бат ямар ч ногдол ашиг
аваагүй.
Гүйцэтгэх
нь : А. Хувьцааны 2013 оны вонноорх үнэ дээр
суурилсан бодит өгөөж хэд вэ?
Б.Хувьцааг анх
худалдан авах үед вонны ханш нь 1,5₮-тэй тэнцэж байсан. Харин жилийн дараа хувьцааг
борлуулах үед 1₮ нь 0,6₩-той тэнцэж байсан бол төгрөгөөрх үнэ дээр суурилсан
бодит өгөөж хэд болох вэ?
В. Дээрх
хоёрын ялгааг тайлбарлаж, аль өгөөж нь Батад илүү чухал болохыг тодорхойл.
Бодлого
2-3. (Дундаж өгөөж ба
эрсдэл)
“Талст” компани гадаадад шинэ салбараа байгуулахаар 7
жилийн хугацаатай 160000000₮-н санхүүжилттай төслийн тендер зарласан. Тендерийн
эцсийн шалгаруулалтанд 2 төсөл үлдсэн ба төслийн хугацаанд тэдгээрээс олох
өгөөж дараах байдалтай байсан.
Он Төсөл
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008
|
2009
|
2010
|
“А” төслийн өгөөж
|
20%
|
25%
|
17%
|
15%
|
-5%
|
20%
|
15%
|
“Б” төслийн өгөөж
|
30%
|
36%
|
20%
|
10%
|
-25%
|
25%
|
20%
|
Гүйцэтгэх нь: А. Төслүүдийн хүлээгдэж байгаа өгөөжийг тоож (Дундаж
өгөөж)!
Б. Төслүүдийн эрсдэлийг тооц!
В. Төсөл тус бүрийн
өгөөжийн нэгжид ноогдох эрсдэлийг тооц! Аль төслийг сонгох вэ?
Бодлого 2-4. (Хүлээгдэж
байгаа өгөөж ба эрсдэл)
“Хэрлэн” компанийн санхүүгийн
менежер компанийнхаа
түр хугацаанд сул байгаа мөнгөн хөрөнгийг 1 жилийн хугацаатай үнэт цаасанд
байршуулахаар шийдвэрлэсэн. Тэр үнэт цаасны компаниас сонирхсон үнэт цаасныхаа
ирэх жилийн холбогдох мэдээллийг авсан.
А үнэт цаас
|
B үнэт цаас
|
C үнэт цаас
|
|||
Өгөөж
|
Тохиолдох магадлал
|
Өгөөж
|
Тохиолдох магадлал
|
Өгөөж
|
Тохиолдох магадлал
|
-10%
|
0.3
|
5%
|
0.2
|
10%
|
0.15
|
50%
|
0.4
|
30%
|
0.55
|
15%
|
0.6
|
20%
|
0.3
|
60%
|
0.25
|
30%
|
0.25
|
Гүйцэтгэх нь : А. Үнэт цаас тус бүрийн хүлээгдэж байгаа өгөөж, эрсдэл, өгөөжийн
нэгжид ноогдох эрсдэлийг тооц!
Б. Аль үнэт цаасыг сонгож хөрөнгө оруулалт хийх вэ? Яагаад?
Бодлого 2-5. (Үнэт цаасны эрсдэл, бодит болон хүлээгдэж байгаа өгөөж)
“Улаанбаатар барилга” компанийн
эзэмшиж байгаа А болон Б компанийн хувьцааны энэ жилд хүртэх боломжит өгөөжийн
утгууд, тэдгээрийн тохиолдох магадлал болон өнгөрсөн 5 жилийн бодит өгөөж нь
дараах байдлаар өгөгдсөн. Жич: Компанийн эзэмшиж байгаа хувьцааны портфельд А
үнэт цаас 30%-ийг, Б үнэт цаас 70%-ийг эзэлнэ
Жил
|
Бодит өгөөж
|
|
Энэ жилд хүлээгдэж
байгаа өгөөжийн хувилбар
|
||||
А үнэт цаас
|
Б үнэт цаас
|
||||||
А
|
Б
|
Тохиолдох магадлал
|
Өгөөжийн хувилбар
|
Тохиолдох магадлал
|
Өгөөжийн хувилбар
|
||
1
|
8%
|
9%
|
|||||
2
|
11%
|
-12%
|
0.2
|
14%
|
0.25
|
14%
|
|
3
|
7%
|
14%
|
0.3
|
12%
|
0.25
|
12%
|
|
4
|
14%
|
16%
|
0.1
|
16%
|
0.3
|
10%
|
|
5
|
10%
|
18%
|
0.4
|
9%
|
0.2
|
15%
|
Гүйцэтгэх нь: А. Өнгөрсөн 5 жилд үнэт цаас тус бүрээс олсон дундаж
өгөөж, тэдгээрийн стандарт хазайлтыг тооц!
Б. Энэ жилийн хувьд
багцын хүлээгдэж буй өгөөж, эрсдэлийг тооц!
Бодлого 2-6. (Багцын хүлээгдэж байгаа өгөөж ба эрсдэл)
“Дөлгөөн” компани 2 төрлийн үнэт цаас
бүхий хөрөнгө оруулалтын багц эзэмшдэг. Багцад А үнэт цаас 60%, Б үнэт цаас
40%-г эзэлдэг. Багц дахь үнэт цааснуудын ирэх жилд олох өгөөжийн мэдээлэл
дараах байдлаар өгөгдсөн. А болон Б үнэт цаасны хоорондын корреляцийн коэффициент
0,6.
А үнэт цаас
|
Б үнэт цаас
|
||
Өгөөжийн хувилбар
|
Тохиолдох магадлал
|
Өгөөжийн хувилбар
|
Тохиолдох магадлал
|
30%
|
0.2
|
40%
|
0.3
|
25%
|
0.3
|
30%
|
0.5
|
20%
|
0.4
|
50%
|
0.1
|
50%
|
0.1
|
10%
|
0.1
|
Гүйцэтгэх нь: А. Хөрөнгө оруулалт тус бүрийн хүлээгдэж байгаа өгөөж
болон эрсдэлийг тооц!
Б. Багцын хүлээгдэж байгаа өгөөж болон
эрсдэлийг тооц!
Бодлого 2-7. (Багцын хүлээгдэж байгаа өгөөж ба эрсдэл)
“Саммит” групп хоёр төрлийн үнэт цааснаас тэнцүү
хэмжээтэй бүрдсэн багцад хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа. Судалгааны үр
дүнд дараах 4 компанийн үнэт цааснаас багц бүрдүүлэхээр сонгосон.
Үнэт
цаас
|
Хүлээгдэж
буй өгөөж
|
Стандарт
хэлбэлзэл
|
А
|
25
|
32
|
Б
|
18
|
26
|
В
|
15
|
18
|
Г
|
19
|
22
|
Эдгээр 4 үнэт цааснуудын хоорондын корреляцийн
коэффициент нь:
|
А
|
Б
|
В
|
Г
|
А
|
1
|
0.2
|
-0.4
|
0.6
|
Б
|
0.2
|
1
|
1.2
|
-0.6
|
В
|
-0.4
|
1.2
|
1
|
-0.5
|
Г
|
0.6
|
-0.6
|
-0.5
|
1
|
Гүйцэтгэх нь: А. Боломжит багц
тус бүрийн хүлээгдэж байгаа өгөөж болон эрсдэлийг тооц!
Б. Багц тус бүрийн
өгөөжийн нэгжид ногдох эрсдэлийг тооц. Аль үнэт цааснуудаар багц бүрдүүлэх вэ?
Бодлого 2-8.
(Багцын хүлээгдэж байгаа өгөөж ба эрсдэл)
“Ойн зам”
компанийн хөрөнгө оруулалтын багц 3 төрлийн үнэт цааснаас бүрддэг. Багцтай
холбоотой мэдээлэл дараах хүснэгтэд өгөгдсөн.
|
А үнэт
цаас
|
Б үнэт
цаас
|
В үнэт
цаас
|
Багц дахь хувь
|
40%
|
30%
|
30%
|
Хүлээгдэж буй өгөөж
|
15
|
18
|
20
|
Стандарт хэлбэлзэл
|
12
|
15
|
20
|
Багц дахь үнэт цааснууд хоорондын корреляцийн коэффициент
нь: А болон Б үнэт цаас 0,8;
А болон В үнэт цаас -0,3;
Б болон В үнэт цаас 0,5.
Гүйцэтгэх
нь: А. “Ойн зам”
компанийн үнэт цаасны багцын эрсдэлийг тооц.
Бодлого 2-9.
( b
коэффициент болон шаардлагатай өгөөжийн хэмжээ)
“Хайрхан” компанийн бета коэффициент 1.2. Зах зээлийн
хүүгийн хэмжээ 16%, компанийн хувьцааны эрсдэлгүй бодит өгөөж 5%, инфляцийн
урамшуулал 6% бол дараах зүйлсийг тооц.
Гүйцэтгэх нь: А. Компанийн үнэт цаасны шаардлагатай өгөөжийн хэмжээг
ол! SML-ийг зур!
Б. KRF =13% болж
өөрчлөгдөхөд шаардлагатай өгөөж нь хэд болох вэ? SML-ийн өөрчлөлтийг зур!
В. KRF =11% хэвээрээ харин
Km =14% болж өөрчлөгдөхөд шаардлагатай өгөөж нь хэд болох вэ? SML-ийн
өөрчлөлтийг зур!
Бодлого 2-10.
( b
коэффициент болон шаардлагатай өгөөжийн хэмжээ)
“Сор” компани
өөрийн гаргасан үнэт цаасны шаардлагатай өгөөжийг тооцох гэж байгаа. Компанийн үнэт
цаасны өгөөж болон зах зээлийн дундаж өгөөжийн хоорондын корреляцийн коэффициент
0,5 ба эдгээр өгөөжүүдийн өмнөх онуудын мэдээлэл дараах хүснэгтэд өгөгдсөн.
|
Км
|
Ксувд
|
2008
|
8
|
10
|
2009
|
9
|
9
|
2010
|
12
|
12
|
2011
|
12
|
14
|
2012
|
11
|
13
|
2013
|
13
|
15
|
Эрсдэлгүй хүүгийн хэмжээ 5% ба 2014 онд хүлээгдэж буй зах
зээлийн өгөөж 15% бол
Гүйцэтгэх нь: А. Компанийн үнэт цаасны өгөөж болон зах зээлийн
өгөөжийн стандарт хэлбэлзлүүдийг тооц.
Б. Компанийн үнэт цаасны
бета коэффициентийг тооцож, шаардлагатай өгөөжийг ол.
В. Хэрэв эрсдэлгүй
хүүгийн хэмжээ 6% болох бол шаардлагатай өгөөж хэд болох вэ?
Бодлого 2-11.
( Бета
коэффициент болон шаардлагатай өгөөжийн хэмжээ)
“Болор” компанийн санхүүгийн
менежер компанийхаа хувьцааны өгөөж
болон зах зээлийн өгөөжийн өнгөрсөн
үеийн мэдээллийг ашиглан компанийхаа хувьцааны
b коэффициентыг тооцохоор болсон. Түүнд
дараах мэдээлэл байгаа.
Он
|
1998
|
1999
|
2000
|
2001
|
2002
|
2003
|
KНаран
(хувьцааны өгөөж )
|
12%
|
17%
|
16%
|
20%
|
16%
|
6%
|
Km
(зах зээлийн өгөөж )
|
10%
|
12%
|
18%
|
16%
|
10%
|
8%
|
Гүйцэтгэх нь: А.
“Болор” компанийн хувьцааны өгөөж болон зах зээлийн өгөөжийн хамаарлын шулууныг
байгуул!
Б. Шулууны налалтын коэффициент хэд
вэ?
Бодлого
2-12. (Үнэт цаасны нэрлэсэн хүү ба
шаардлагатай өгөөж)
“Наран” компанийн хувьцааны b=1.5, эрсдэлийн урамшуулал 15%, нийт
эдийн засаг дахь зах зээлийн хүүгийн хэмжээ 18%, инфляцийн урамшуулал 5%.
Гүйцэтгэх
нь: А. Засгийн Газрын үнэт цаасны нэрлэсэн хүүгийн хэмжээг тооц!
Б. “Наран” компанийн үнэт цаасны
шаардлагатай хүүгийн хэмжээг тооц!
Бодлого 2-13.
( Бета
коэффициент болон шаардлагатай өгөөжийн хэмжээ)
Хувьцаа
|
Бета
|
Шаардлагатай өгөөж
|
Талх чихэр ХК
|
1.4
|
25%
|
Өгөөж ХК
|
0.7
|
14%
|
Дээрх хоёр хувьцааны мэдээлэл дээр үндэслэн:
Гүйцэтгэх нь :
А. Зах зээлийн өгөөж хэд
вэ?
Б. Эрсдэлгүй өгөөжийн хэмжээ хэд вэ?
Бодлого 2-14. (Багцын
бета болон шаардлагатай өгөөж)
“Сүлд” компани 30.3 сая төгрөгийн
үнэт цаасаарх хөрөнгө оруулалтын багц эзэмшиж байгаа. Портфель 5 төрлийн
хувьцаанаас бүрдэж байгаа бөгөөд хувьцаануудын талаарх дараах мэдээлэл
өгөгдсөн.
Хувьцаа
|
Эзэмшиж байгаа
ширхэг
|
Нэгж хувьцааны үнэ
|
ХК тус бүрийн
хувьцааны b
|
АПУ ХК
|
1300 ширхэг
|
5600₮
|
1.2
|
СББ ХК
|
2300 ширхэг
|
2100₮
|
(0.8)
|
МЦХ ХК
|
10500 ширхэг
|
650₮
|
1.6
|
УИД ХК
|
26000 ширхэг
|
310₮
|
0.75
|
НИК ХК
|
16525 ширхэг
|
200₮
|
1.8
|
Хэрэв
зах зээлийн өгөөж 18%, эрсдэлгүй хүүгийн хэмжээ 9% бол …
Гүйцэтгэх
нь: А. Үнэт цаас тус бүрийн шаардлагатай
өгөөжийн хэмжээг тооц!
Б. “Сүлд” компанийн эзэмшиж байгаа
хөрөнгө оруулалтын багцын шаардлагатай өгөөжийн хэмжээ хэд вэ?
В.
Үнэт цаас тус бүрийн болон багцын хувьд SML-г зур!
Бодлого 2-15. (SML
шулуун ба шаардлагатай өгөөж)
Уул уурхайн салбарт
үйл ажиллагаа явуулдаг “А” компани болон хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг “Б”
компанийн үнэт цаасны зах зээлийн шулууны график доор өгөгджээ. 

“А” компаний бета коэффициент 0,8 ба Б
компанийн бета коэффицент 1,2 бол
Гүйцэтгэх нь: А.
Үнэт цаасны зах зээлийн шулуун тус бүрийн налалтыг ол. Аль салбар нь илүү
эрсдэлтэй байна вэ?
Б. Хоёр компанийн
үнэт цаасны шаардлагатай өгөөжийг ол.
Бодлого 2-16.
( Багцын хөрөнгө оруулалт)
Бат зах зээлийн
үнэт цаасны багцтай ижил хэмжээний эрсдэл бүхий багцад хөрөнгө оруулалт хийх
гэж байгаа. Тэр нийт 10 сая₮-өөр хөрөнгө оруулалт хийх бөгөөд дараах 4 төрлийн
үнэт цаасыг сонгожээ.
Үнэт
цаас
|
Хөрөнгө
оруулалт
|
Бета
|
Өгөөж
|
А
|
1850000
|
0.8
|
18%
|
Б
|
3200000
|
1.25
|
21
|
В
|
?
|
1.6
|
24
|
Г
|
?
|
?
|
10
|
Гүйцэтгэх нь: А.
Асуултын тэмдгийн оронд байх мэдээллийг нөхөж, багцын хүлээгдэж буй
өгөөжийг ол.
https://joomlaforum.ru/index.php?topic=327408.0
ReplyDeleteFree Spins for $10 on TwinSpires Casino | No Deposit PA
ReplyDeleteFree Spins for $10 먹튀재판소 on TwinSpires Casino 안전 사설 토토 사이트 — Free spins for 해외 배팅 사이트 up to $10 on TwinSpires Casino, Bonus of up to $50, 레이즈 포커 100% up to $1000. 인터넷바카라사이트