Monday, May 12, 2014

4. Үнэт цаасны үнэлгээ (хувилбар 1)



Сэдэв 4: Үнэт Цаасны Үнэлгээ
Бодлого 4-1. (Үнэлгээний үндэс)
MCS компани хүчин чадал сайтай, хурдтай савлагч машин худалдан авахаар төлөвлөж байгаа. Хэрэв машиныг худалдан авбал ирэх 10 жилийн хугацаанд жил бүр 10 сая₮-ийн мөнгөн ашиг өгөх бөгөөд 10 жилийн эцэст 5сая₮-өөр борлуулах боломжтой. Машиныг авах мөнгийг 8%-ийн хүүтэй хадгаламжаасаа санхүүжүүлэх бол
Гүйцэтгэх нь:          А. Машиныг худалдан авах дээд үнэ нь хэд вэ?
Бодлого 4-2. (Купонтой бондын үнэлгээ)
“Итгэл” компанийн удирдлага компанийхаа үйл ажиллагааг өргөтгөхөөр шийдсэн бөгөөд шинээр нэмж шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг олж төвлөрүүлэх зорилгоор үнэт цаасны зах зээл дээр нэг бүр нь 10000₮-ийн нэрлэсэн үнэтэй 12%-йин хүүтэй 4 жилийн дуусгавар хугацаатай, хүүгийн төлбөрийг жилд нэг удаа төлөх бондыг шаардлагатай хэмжээгээрээ гаргасан.
Гүйцэтгэх нь:          А. Зах зээлийн хүү 10%
                              Б. Зах зээлийн хүү 12%    
                              В.Зах зээлийн хүү 15% үед бондын үнэлгээ хэд вэ?
Бодлого 4-3. (Купонтой бондын үнэлгээ)
“Нарлаг” компани 10000₮-ийн нэрлэсэн үнэтэй, 15%-ийн хүүтэй, 4 жилийн хугацаатай бонд гаргасан. Бондын шаардлагатай өгөөж 13%.
Гүйцэтгэх нь:          А. Хүүгийн төлбөрийг жилд 1 удаа төлдөг
Б. Хүүгийн төлбөрийг хагас жил тутам төлдөг
В. Хүүгийн төлбөрийг улирал тутам төлдөг бол бондын үнэлгээ хэд вэ?
Бодлого 4-4. (Купонтой бондын үнэлгээ)
“Сувдан” компани зах зээл дээр 1000₮-ийн нэрлэсэн үнэтэй, 12%-ийн хүүтэй, 9 жилийн хугацаатай, хүүг жилд нэг удаа төлөх бонд гаргасан. Бондын шаардлагатай өгөөж бондын хугацаа дуустал хэвээр байна гэж үзээд
Гүйцэтгэх нь:          А. Бондын шаардлагатай өгөөж 10% үед
                              Б. Бондын шаардлагатай өгөөж 12% үед тус тус
1.     Өнөөдөр бонд анх гаргах үеийн
2.     3 жилийн дараах
3.     6 жилийн дараах
4.     8 жилийн дараах бондын үнэлгээг тооц.
                              В. Бондын үлдсэн хугацаа болон бондын зах зээлийн үнийн хоорондын хамаарлыг график дээр зурж, тайлбарла. (Босоо тэнхлэгт бондын зах зээлийн үнэ, хэвтээ тэнхлэгт бондын үлдсэн хугацааг тэмдэглэ. )
Бодлого 4-5. (Купонтой бондын үнэлгээ болон duration)
X болон Z компанийн бонд хоёулаа ижил $1000-ийн нэрлэсэн үнэтэй, 12%-ийн нэрлэсэн хүүтэйгээр зах зээл дээр арилжаалагдсан. Гэхдээ дуусгавар хугацааны хувьд X компанийн бонд 10 жилийн дараа, Z компанийн бонд 5 жилийн дараа дуусна. Купоны төлбөрийг жилд нэг удаа олгодог.  
Гүйцэтгэх нь :      А. Шаардлагатай өгөөжийн хэмжээ
1.     10%
2.     12%
3.     14% үед бонд тус бүрийн үнэлгээг тооц!
Б. Шаардлагатай өгөөж 10%, хүүгийн төлбөрийг жилд 2 удаа олгодог гэвэл Z бондын жигнэсэн дундаж хугацааг тооц!
В. Шаардлагатай өгөөж 14%, хүүгийн төлбөрийг улиралд 1 удаа олгодог мөн Z бондын дуусгавар хугацаа 2 жил үлдсэн гэвэл жигнэсэн дундаж хугацааг тооц!
Бодлого 4-6. (Бондын үнэлгээ)
 “MB” корпораци орон сууц барьж борлуулдаг бөгөөд шинээр орон сууц барихын тулд 2011.01.01-нд 20000₮-ийн нэрлэсэн үнэтэй, 15 жилийн хугацаатай, 24%-ийн хүүтэй, хүүг жилд нэг удаа олгохоор тооцон 2530 ширхэг бонд гаргасан. Бондыг гаргах үед бондын зах зээлийн хүүгийн хэмжээ 30% байсан.
Гүйцэтгэх нь:          А. 2011 онд корпораци бондыг нэгжийг нь зах зээл дээр хэдэн төгрөгөөр арилжаалсан бэ? Мөн онд нийт хэдэн төгрөг төвлөрүүлж чадсан бэ?
Б. Бондын жигнэсэн дундаж хугацаа 2011 онд хэд байсан бэ?
В. 2013 онд инфляциас шалтгаалан эдийн засаг дахь хүүгийн хэмжээ (шаардлагатай өгөөж) 150% болсон бол бондын үнэлгээ тухайн үед хэд болсон бэ? Та уг бондоос худалдан авах байсан уу?
Г. 2021 онд зах зээлийн хүү
1.     20%
2.     28% байсан бөгөөд корпорацийн удирдлага бондын купоны төлбөрийг жилд 2 удаа олгохоор шийдвэрлэсэн бол бондын үнэлгээ болон жигнэсэн дундаж хугацааг тооц!
Д. 2024.01.01-нд зах зээлийн хүү
1.     20%
2.     28% байсан бөгөөд хүүгийн төлбөрийг улиралд нэг удаа олгохоор компанийн удирдлагаас шийдвэрлэсэн бол бондын үнэлгээ хэд вэ?
Бодлого 4-7. (Бондын шаардлагатай өгөөжийн хувь хэмжээ)
“Барс” компанийн гаргасан 10000₮-ийн нэрлэсэн үнэтэй, 10%ийн купонтой бонд нь зах зээл дээр нэгж нь 11200₮-р арилжаалагдаж байгаа. Уг бондын дуусгавар хугацаа нь 5 жил үлдсэн. Өөрөөр хэлбэл уг бонд 5 жилийн дараа нэрлэсэн үнээрээ төлөгдөнө.
Гүйцэтгэх нь:          А. Бондын шаардлагатай өгөөж буюу зах зээлийн хүүгийн хэмжээг томъёогоор болон таамаглалаар тооц!
Б. Бондын зах зээлийн үнэ 9600₮ бол зах зээлийн хүүгийн хэмжээг томъёогоор болон таамаглалаар тооц!
Бодлого 4-8. (Consol бондын үнэлгээ)
“Alpen star” компани тодорхой хугацаагүйгээр 10000₮-ийн нэрлэсэн үнэтэй 15%-ийн хүүтэй 1000 ширхэг бондыг зах зээлд гаргаж арилжаалсан. Бондын шаардлагатай өгөөж (зах зээлийн хүү) 14% бол…
Гүйцэтгэх нь:          А. Бондын үнэлгээ хэд вэ?
Б. Хэрэв уг бонд 5 жилийн эргэн төлөгдөх хугацаатай бол үнэлгээ нь хэд болох вэ?
Бодлого 4-9. (Consol бондын үнэлгээ)
“Наран” ХК 10000₮-ийн нэрлэсэн үнэтэй, 15%-ийн хүүтэй, хүүгийн төлбөрийг жилд 2 удаа төлөх хугацаагүй бондыг гаргасан. Бондын шаардлагатай өгөөж 13%.
Гүйцэтгэх нь:          А. Бондын зах зээл дээр арилжаалагдах үнэ хэд вэ?
Б. Хэрэв уг бонд 8 жилийн эргэн төлөгдөх хугацаатай бол үнэлгээ нь хэд болох вэ?
Бодлого 4-10. (Энгийн хувьцааны үнэлгээ)
“Хайрхан” компани өнгөрсөн жил нэгж энгийн хувьцаандаа 128₮-ийн ноогдол олгосон. Компанийн ноогдол ашиг 4 жилийн өмнө 80₮ байсан. Хэрэв хувьцааны шаардлагатай өгөөж нь 15% бол
Гүйцэтгэх нь:          А.Ноогдол ашиг нь тогтмол өсөлттэй гэж үзэн хувьцааны үнэлгээг хий!
Бодлого 4-11. (Энгийн хувьцааны үнэлгээ)
            Та 4 жилийн өмнө “Говь” компанийн хувьцааг нэгжийг нь 1200₮-өөр худалдан авсан. Эхний жилд ноогдол ашиг нь 120₮, 2 дахь жилд 131₮, 3дахь жилд 139₮, 4дэх жилд 152₮ байсан. Хувьцааны шаардлагаатай өгөөж 12% байсан бол
Гүйцэтгэх нь:          А. Ноогдол ашгийн өсөлтийн дундаж хувийг тооц!
Б. Ноогдол ашиг нь энэ жилээс 10% -аар тогтмол өснө гэвэл хувьцааны үнэлгээ хэд вэ?
В. Хувьцааг анх худалдан авснаас 7 жилийн дараа хамгийн багадаа хэдэн төгрөгөөр худалдвал ашигтай вэ?
Бодлого 4-12. (Энгийн хувьцааны үнэлгээ: Хувьсах өсөлттэй)
            “Хэрлэн” компанийн удирдлага 2002 онд нэгж энгийн хувьцаандаа 20₮-ийн ноогдол ашиг олгосон бөгөөд энгийн хувьцааны ноогдол ашиг нь дараагийн 5 жилд дунджаар 10%-аар өсөөд түүнээс цааш тогтмол 12% болно. Хэрэв зах зээлийн хүү (шаардлагатай өгөөж) 15% бол
Гүйцэтгэх нь:          А. Ирэх 5 жил тус бүрийн ноогдол ашгийн хэмжээг тооцож ноогдол ашгуудын өнөөгийн үнэ цэнийн нийлбэрийг тооц!
Б. Ноогдол ашгийн хэмжээг ашиглан хувьцааны үнэлгээг хий!
Бодлого 4-13. (Давуу эрхийн хувьцааны үнэлгээ)
“Хангай” компанид нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон бөгөөд компанийн удирдлага нэгжийг нь 3000₮ -өөр тооцож давуу эрхийн хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн. Хэрэв уг давуу эрхийн хувьцаатай ойролцоо хувьцааны шаардлагатай өгөөж нь 6% бол уг хувьцааны ноогдол ашгийг хэдээр тогтоовол зохих вэ?
Бодлого 4-14. (Энгийн хувьцааны үнэлгээ: Ноогдол ашгийн өсөлтийн загварууд)
“Мөрөн” компанийн удирдлага нэгж  энгийн хувьцаандаа хамгийн сүүлд олгосон ноогдол ашиг 200₮ байсан. Хэрэв уг хувьцааны шаардлагатай өгөөж буюу зах зээлийн өгөөж 12% бол
Гүйцэтгэх нь:    А. Ноогдол ашиг нь 0 өсөлттэй үед хувьцааны үнэлгээг хий!
                     Б. Ноогдол ашиг нь тогтмол 10%-ийн өсөлттэй үед хувьцааны үнэлгээг хий!
В. Ноогдол ашгийн жилийн өсөлт эхний 3 жилд 7%, дараагийн 4 жилд 9%, түүнээс цааш тогтмол 10% болно гэж үзвэл хувьцааны үнэлгээг хий!

Бодлого 4-15. (Энгийн хувьцааны үнэлгээ: Ноогдол ашгийн өсөлтийн загварууд)

            “Бөхөг” компани нь “Саран” компанийн хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалт хийхээр болсон. Иймээс “Бөхөг” компанийн санхүүгийн менежер “Саран” компанийн хувьцааны үнэлгээг хийх шаардлагатай болсон. Түүнд дараах мэдээлэл олдсон “Саран” компани нь нэгж энгийн хувьцаандаа хамгийн сүүлд 150₮-ийн ноогдол ашиг олгосон. Уг энгийн хувьцааны шаардлагатай өгөөж 10% бол дараах 3 тохиолдол тус бүр дээр хувьцааны үнэлгээг хий.
Гүйцэтгэх нь:          А. Ноогдол ашиг нь өсөлтгүй үед
Б. Ноогдол ашиг нь тогтмол 8%-ийн өсөлттэй үед
Б. Ноогдол ашиг нь эхний 2 жилд тус бүр 5%-аар, дараагийн 2 жилд тус бүр 7%-аар, түүнээс цааш тогтмол 9%-аар өснө гэж үзээд

Бодлого 4-16. (Энгийн хувьцааны үнэлгээ: Бусад арга)

“УИД” ХК-ий гүйлгээн дэх энгийн хувьцаа нь 100000 ширхэг. Компанийн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 25000000₮, нийт өр төлбөр 7000000₮   
Гүйцэтгэх нь:    Өгөгдсөн мэдээг ашиглан хувьцааны үнэлгээг тооц.
Бодлого 4-17. (Энгийн хувьцааны үнэлгээ: Бусад арга)
“Сүлд” компанийн балансд компанийн нийт хөрөнгө 32.5 сая ₮, нийт өр 12.3 сая ₮, давуу эрхийн хувьцааны өмч 3.5сая ₮-өөр тусгагдсан байсан. Давуу эрхийн хувьцаа нь 12%-ийн ноогдол ашигтай. Компани гүйлгээнд 203950 ширхэг энгийн хувьцаа гаргасан. Компанийн үйл ажиллагаагаа явуулж буй салбарын хувьцааны үнэ ашгийн харьцаа дунджаар 11.2 мөн компанийн нийт хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 31.25 сая ₮ гэж тооцоогоор гарсан. “Сүлд” компанийн цэвэр ашиг 2563500₮, үүнээс давуу эрхийн хувьцаандаа ноогдол ашиг олгодог бол…
Гүйцэтгэх нь:           А. Дансны үнийг ашиглан энгийн хувьцааны үнэлгээг хий!
                               Б. Үлдэгдэл өртгийг ашиглан энгийн хувьцааны үнэлгээг хий!
                        В. Үнэ ашгийн харьцааг ашиглан энгийн хувьцааны үнэлгээг хий!
Бодлого 4-18. (Эрсдэл ба үнэлгээ)
“Хурд” компанийн энгийн хувьцаатай холбоотой дараах мэдээлэл өгөгджээ.
Нэгж хувьцааны зах зээлийн үнэ 5000
Ирэх жил олгохоор төлөвлөсөн нэгж хувьцааны ногдол ашиг 300₮
Ногдол ашгийн тогтмол өсөлтийн хувь 9%
Эрсдэлгүй бодит өгөөж – 7%
Гүйцэтгэх нь:           А. Хувьцааны эрсдлийн урамшууллыг тооц.
                               Б. Хэрэв хувьцааны эрсдлийн урамшуулал 10% бол хувьцааны зах зээлийн үнэ хэд болох вэ?
                                     

No comments:

Post a Comment