Сэдэв 5: Санхүүгийн Тайлангийн
Харьцааны Шинжилгээ
Бодлого 5-1.
“Саран”
компанийн хүү төлөх
чадварын харьцаа 15, хүүгийн
зардал 105000₮, татвар 40% үед
татварын дараах цэвэр ашгийн хэмжээ хэд байх вэ? Нийт ахиуц ашиг 25%, үйл ажиллагааны зардал 4250000₮ бол
борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэд вэ?
Бодлого 5-2.
“Болор” компанийн эргэлтийн харьцаа
2.3, ажлын цэвэр капитал 34’450’000₮, эздийн өмчийн өгөөж
15%, нийт хөрөнгийн өгөөж
6%, татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 6’000’000₮ бол компанийн урт хугацаат өрийг ол!
Бодлого 5-3
“Эрэл”
компанийн эздийн өмчийн өгөөж 10%, нийт
хөрөнгийн өгөөж 6%, цэвэр ахиуц ашиг 10%, борлуулалт 10’000’000₮ бол компанийн
өр төлбөрийг тооц!
Бодлого
5-4.
“Сугар” компанийн цэвэр ахиуц ашиг 7%, нийт хөрөнгийн
өгөөж 25,2%, өрийн харьцаа 50% бол Дю-понтын тэгшитшэлийг ашиглан нийт
хөрөнгийн эргэц болон эздийн өмчийн өгөөжийг тооц. Хэрэв өрийн харьцаа 70%
болон өсвөл эздийн өмчийн өгөөжид ямар өөрчлөлт гарах вэ? Хэрэв өрийн харьцаа
35% болон буурвал эздийн өмчийн өгөөж хэрхэн өөрчлөгдөх вэ?
Бодлого 5-5.
“Хэрлэн”
компанийн дараах мэдээллийг ашиглан орлогын тайланг гарга! (Давуу эрхийн
хувьцаа байхгүй гэж үзнэ)
Нэгж энгийн
хувьцаанд ноогдох ашиг
|
100₮
|
Борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
|
6000000₮
|
Татварын хувь
хэмжээ
|
20%
|
Үйл ажиллагааны
зардал
|
1500000₮
|
Хүүгийн зардал
|
500000₮
|
Гаргасан энгийн
хувьцаа
|
20000
ш
|
Бодлого 5-6.
“Мөрөн”
компанийн дараах мэдээллүүдийг ашиглан эздийн өмчийн өгөөжийг ол! (Давуу эрхийн
хувьцаа байхгүй гэж үзнэ)
Өрийн харьцаа
|
60%
|
Нийт активын
эргэц
|
0.8
удаа
|
Ашгаар хүү төлөх
чадвар
|
4
удаа
|
Хүүгийн зардал
|
500000₮
|
Үйл ажиллагааны
ахиуц ашиг
|
20%
|
Татвар дундаж
хувь
|
20%
|
Бодлого 5-7.
“Талст”
компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн.
Өрийн харьцаа
|
40%
|
Урт хугацаат өр
|
5000000₮
|
Эргэлтийн харьцаа
|
2
удаа
|
Ажлын цэвэр
капитал
|
2000000₮
|
Нийт активын
өгөөж
|
12%
|
|
|
Олох нь: А. Татварын дараах цэвэр
ашиг
Б. Эргэлтийн
бус хөрөнгө
В. Эздийн
өмчийн өгөөж
Бодлого 5-8.
“Сэлэнгэ” компани үйл ажиллагаагаа эхлэн явуулаад нэг жил болж
байгаа. Тус компанийн үйл ажиллагааны талаарх
дараах мэдээллүүд өгөгдсөн
Нэгж энгийн
хувьцаанд ноогдох ашиг
|
125₮
|
Үйл ажиллагааны
ахиуц ашиг
|
30%
|
Нэгж хувьцааны
бүртгэлийн үнэ
|
200₮
|
Мөнгөн хөрөнгө
болон ТБҮЦ
|
500000₮
|
Эргэлтийн харьцаа
|
2
удаа
|
Нийт ашиг
|
2500000₮
|
Түргэн харьцаа
|
1,25
удаа
|
Үйл ажиллагааны
зардал
|
1300000₮
|
Авлага цуглуулах
дундаж хугацаа
|
18,25
өдөр
|
Урт хугацаат
өрийн хүүгийн зардал
|
200000₮
|
Өрийн харьцаа
|
75%
|
Татвар
|
20%
|
Давуу эрхийн
хувьцааны ноогдол ашиг
|
100000₮
|
Давуу эрхийн хувьцааны хөрөнгө
|
380000₮
|
ЗЗ-ийн үнэ,
бүртгэлийн үнийн харьцаа
|
1.5
|
Борлуулалтыг бүгдийг нь зээлээр хийнэ
|
Олох нь: А. Эргэлтийн бус хөрөнгө
Б. Урт хугацаат өрийн хүүгийн хувь
хэмжээ
В. Орлогын тайлан,
үлдэгдэл балансыг хураангуй гаргаж Альтманы индексийг тооц!
Бодлого 5-9.
“Дөлгөөн”
компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн
Бараа материалын дундаж наслалт
|
38.42
өдөр
|
Мөнгөн хөрөнгө
|
1500000₮
|
Түргэн харьцаа
|
1,5
удаа
|
Урт хугацаат өр
|
7500000₮
|
Авлагын эргэц
|
10
удаа
|
Нийт ашиг
|
6000000₮
|
Нийт хөрөнгийн эргэц
|
0,5
удаа
|
Үйл ажиллагааны зардал
|
2600000₮
|
Өрийн харьцаа
|
40%
|
Татварын хувь
|
15%
|
Цэвэр ахиуц ашиг
|
10%
|
Урт хугацаат өрийн хүү
|
24%
|
Олох нь: А. Борлуулалтын орлого
Б. Түргэн борлогдох үнэт
цаас
В. Эргэлтийн бус хөрөнгө
Г. Эздийн өмчийн өгөөж
Д. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуй гарга!
Бодлого 5-10.
“Хайрхан”
компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн
Нэгж хувьцаанд ноогдох ашиг
|
40₮
|
Үйл ажиллагааны ашиг
|
1500000₮
|
Нэгж хувьцааны ноогдол ашиг
|
20₮
|
Үйл ажиллагааны зардал
|
500000₮
|
Зах зээлийн үнэ бүртгэлийн үнийн харьцаа
|
2
|
Урт хугацаат өрийн хүүгийн хувь
|
10%
|
Нэг хувьцааны зах зээлийн үнэ
|
160₮
|
Үндсэн хөрөнгийн эргэц
|
2
удаа
|
Нийт ахиуц ашиг
|
40%
|
Богино хугацаат өр
|
400000₮
|
Эргэлтийн харьцаа
|
3
удаа
|
Өрийн харьцаа
|
40%
|
Давуу
эрхийн хувьцаа байхгүй гэж үзнэ
Олох нь: А. Цэвэр ахиуц ашиг
Б. Хуримтлагдсан ашгийн өөрчлөлт
В. Энгийн хувьцааны тоо
Г. Татварын дундаж хувь хэмжээ
Д.
Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуй гаргаж Альтманы индексийг тооц!
Бодлого 5-11.
“Наран”
компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн
Эргэлтийн харьцаа
|
2,5
удаа
|
Мөнгө болон ТБҮЦ
|
350000₮
|
Түргэн харьцаа
|
1,5
ждаа
|
Эргэлтийн хөрөнгө
|
1000000₮
|
Бараа материалын эргэц
|
2,5
удаа
|
Урт хугацаат өр(жилийн хүү 15%)
|
600000₮
|
Өрийн харьцаа
|
40%
|
Нийт ашиг
|
1000000₮
|
Борлуулалтанд цэвэр ашгийн эзлэх хувь
|
10%
|
Татварын дундаж хувь
|
20%
|
Олох нь: А. Үндсэн хөрөнгийн эргэц
Б. Борлуулалт
төлөгдөөгүй өдрүүд
В. Ашгаар хүү төлөх
чадвар
Г. Эздийн өмчийн өгөөж
Д. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуйгаар гарга!
Бодлого 5-12.
“Reggie
Corporation” –ий дараах мэдээлэл өгөгджээ.
Бараа
материалын эргэц
|
5,5
удаа
|
Ажлын цэвэр капитал
|
$100000
|
Түргэн
харьцаа
|
1,2
удаа
|
Нийт өр/ Эздийн
өмч
|
1,75
|
Авлага
цуглуулах дундаж хугацаа (жилд 360 хоног) = 36 өдөр
|
“Reggie Corporation”
Үлдэгдэл баланс
2011.12.31
Хөрөнгө Өр
төлбөр ба эздийн өмч
Мөнгөн хөрөнгө…
……………………… ? Дансны өр…………………………………. ?
ТБҮЦ ……………………………… $35000 Банкны өрийн бичиг (12%)……………….$50000
Дансны авлага (цэвэр дүнгээр)……… ? Бусад эргэлтийн өр…………..……………$10000
Бараа материал………………………... ? Богино хугацаат өр…………………….. ?
Эргэлтийн хөрөнгө……………………. ? Урт хугацаат өр (10%)…………….........$120000
Эргэлтийн бус хөрөнгө……………….. ? Нийт өр……………………………………. ?
Нийт хөрөнгө………………………….. ? Энгийн
хувьцаа(40000ш, НҮ=$1)………..$40000
Хуримтлагдсан
ашиг ….……..…………..$120000
Нийт өр ба өмч ……………………… ?
“Reggie Corporation”
Орлогын тайлан
2011.12.31
Борлуулалт (бүгд
зээлээр) $600000
Борлуулсан
бүтээгдэхүүний өртөг ?
.
Нийт ашиг ?
Борлуулалт
удирдлагын зардал $100000
Үйл
ажиллагааны ашиг ?
Хүүгийн зардал ? .
Татварын
өмнөх ашиг ?
Орлогын татвар (50%) ? .
Цэвэр ашиг ?
Олох нь: А. Баланс болон орлогын
тайланг гүйцээ
Б. Дараах
зүйлсийг тооц - Эргэлтийн
харьцаа
-
Нэгж хувьцаанд ноогдох ашиг
-
Эздийн өмчийн өгөөж
-
Эргэлтийн бус хөрөнгийн эргэц
-
Хүү төлөх чадвар
-
Үйл ажиллагааны ахиуц ашиг
В.
Дампуурлын оношлогоог Альтманы загвараар тооц!
Бодлого 5-13.
“Golden city” компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээлэл
өгөгджээ:
Ажлын цэвэр капитал
|
1500000₮
|
Татвар
|
20%
|
Эргэлтийн харьцаа
|
2
удаа
|
Эздийн өмчийн үржүүлэгч
|
2.5
|
Түргэн харьцаа
|
1.5
удаа
|
Урт хугацаат өр
|
4500000₮
|
Нийт хөрөнгийн эргэц
|
0.72
удаа
|
Урт хугацаат өрийн хүү
|
30%
|
Цэвэр ахиуц ашиг
|
10%
|
Авлага цуглуулах хугацаа
|
40
өдөр
|
Нийт ахиуц ашиг
|
60%
|
ТБҮЦ нь мөнгөн хөрөнгийн
|
60%
|
Олох нь: А.
Мөнгөн хөрөнгийн хэмжээ
Б. Үйл
ажиллагааны зардал
В. Баланс
болон орлогын тайланг гарга!
Бодлого 5-14.
“ХААН” банкны зээлийн мэргэжилтэн Бат дараах 3 компанийн
зээл олголтын асуудлыг хариуцаж байгаа. Компанийн үйл ажиллагааны талаар дараах
мэдээлэл дээр Дю-понтын тэгшитгэлийг ашиглан шинжилгээ хийх бөгөөд аль нэг
компанийг сонгож зээл олгоно. Тэрээр эздийн өмчийн өгөөжийг гол үзүүлэлт гэж
сонгосон.
|
IT zone
|
Next
Electronics
|
PC Mall
|
Цэвэр ашиг
|
15000
|
50000
|
42000
|
Борлуулалтын орлого
|
150000
|
1000000
|
240000
|
Нийт хөрөнгө
|
160000
|
400000
|
280000
|
Нийт өр
|
60000
|
240000
|
112000
|
Эздийн өмч
|
100000
|
160000
|
168000
|
Олох нь: А.
Эздийн өмчийн өгөөжийг
компани тус бүрээр тооц! Аль компанид зээл олгох вэ?
Б.
Компани тус бүрийн хувьд
дараах зүйлсийг тооц. Эдгээр хүчин зүйлс эздийн өмчийн өгөөжид хэрхэн
нөлөөлсөнийг тайлбарла.
- Цэвэр ахиуц ашиг
- Нийт хөрөнгийн өгөөж
- Өрийн харьцаа
В.
“Б”-д олсон зүйлсдээ
үндэслээд зээлийн мэргэжилтэн аль компанийг сонгох нь зүйтэйг тодорхойл.
Яагаад?
No comments:
Post a Comment