Сэдэв 3: Мөнгөний цаг хугацааны үнэлгээ
Бодлого
3-1. (Цаг хугацааны шулуун)
Дараах тохиолдол тус бүрийг цаг хугацааны шулуун дээр тэмдэглэж, ямар
төрлийн мөнгөн урсгалын аль үнэ цэнийг ашиглахыг сумаар зааж, тэмдэглэгээ хий.
А. Бат өнөөдөр 3 жилийн хугацаатай хадгаламжид 10000 төгрөг хийсэн. Батын
хадгаламжийн үлдэгдэл хэд вэ?
Б. Батын 2 жилийн өмнө зээлсэн мөнгөө хүүтэй нь өнөөдөр төлсөн. Төлсөн
мөнгө 15000 төгрөг бол анх хэдэн төгрөг зээлсэн бэ?
В. Бат өнөөдөр банкны лизингээр машин худалдаж авсан бөгөөд 5 жилийн турш
жил бүр 50000 төгрөгийг банкинд төлнө. Машиныг хэдэн төгрөгөөр худалдаж авсан
бэ?
Г. Бат өөрийн цалингаасаа жил болгон 20000 төгрөгийг хадгаламжид хийдэг бол
3 жилийн дараах хадгаламжийн үлдэгдэл хэд вэ?
Бодлого
3-2.
(Нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ)
Та сугалаанд мөнгөн
хонжвор хожжээ. Сугалааг гаргасан байгууллага танд дараах сонголтыг санал
болгосон.
Сонголт А: Нэг
жилийн дараа $10000-ыг танд олгох
Сонголт Б: 5 жилийн
дараа $20000-ыг танд олгох
Хэрэв инфляцийн
түвшин жилд дунджаар А. 5%, Б. 10%, В. 20% тохиолдолд аль сонголт ашигтай вэ? ? Г. Дээрх хоёр сонголтын үнэ цэнийг тэнцүүлэх дискаунтын
хувийг ол.
Бодлого
3-3.
(Нэг удаагийн мөнгөний өнөөгийн үнэ цэнэ)
Жилийн дискаунтын
хүү 8% үед та дараах хувилбаруудаас алийг нь сонгох вэ?
А. 10 сая.₮-ийг
өнөөдөр авах
Б. 20 сая.₮-ийг 10
жилийн дараа авах
В. 15 сая.₮-ийг 5
жилийн дараа авах
Бодлого
3-4.
(Нэг удаагийн мөнгөний өнөөгийн болон ирээдүйн үнэ цэнэ)
Танай гэр бүл 4
жилийн дараа орон сууц худалдан авахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдөр 20 сая.₮-ийн
үнэтэй байрны үнэ ирэх жилүүдэд жилд дунджаар 10%-аар өснө. Та 4 жилийн дараа
байр худалдан авахын тулд өнөөдөр хэдэн төгрөгийг жилийн 18%-ийн хүүтэй банкны
хадгаламжинд хадгалуулах шаардлагатай вэ?
Бодлого
3-5.
(Нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ)
Та банкинд 100000₮-ийг
жилийн
24%-ийн
хүүтэй 1 жилийн
хугацаатай хадгалуулсан бол дараах тохиолдол тус бүрт хадгаламжийн эцсийн
үлдэгдлийг тооц!
А. Хүүг жил бүр тооцдог.
Б. Хүүг хагас жил бүр тооцдог
В. Хүүг улирал тооцдог
Г. Хүүг
continuously тооцдог
Д. Өмнөх тохиолдол бүрийн үр ашигтай хүүгийн хэмжээг (EAR) тооц.
Бодлого
3-6.
(Нэг удаагийн мөнгөний ирээдүйн үнэ цэнэ)
Мэргэнийг төрөхөд
эцэг эх нь түүнд зориулж “Хас” банкинд жилийн 18%-ийн хүүтэй “Ирээдүйн саятан”
хүүхдийн хадгаламж нээлгэж 1500000₮-г хадагалуулсан. Эдийн засгийн нөхцөл
байдлаас шалтгаалж 6 жилийн дараа хадгаламжийн хүү жилийн 12% болсон. Өнөөдөр
Мэргэн 18 нас хүрсэн бол хадгаламжийн үлдэгдэл нь хэд болсон бэ?
Бодлого
3-7.
(Аннуитигийн өнөөгийн үнэ цэнэ)
Та
$50000-ийн үнэтэй амины
орон сууц худалдан авахын тулд банкнаас 30 жилийн хугацаатай жилийн 12%-ийн хүүтэй санхүүгийн түрээсийн зээл авсан. Өөрөөр
хэлбэл банк таны өмнөөс орон сууцыг худалдан авна. Та
банкнаас авсан зээлээ хүүгийн
хамт 30 жилд жил бүр
тэнцүү
хэмжээгээр төлөх ёстой. Та жил бүрийн эхэнд хэдэн доллар төлөх
ёстой вэ?
Бодлого
3-8.
(Аннуитигийн өнөөгийн үнэ цэнэ)
Та “Номин” ХХК-аас
2013
оны “Hummer H2” загварын машиныг 2 жилийн хугацаатай “Хас” банкны лизингийн үйлчилгээгээр
(санхүүгийн түрээс) худалдан авахаар болсон. Машины үнэ өнөөдөр $50000.
Лизингийн төлбөрийг сар бүрийн эцэст төлөх бөгөөд “Хас” банк сарын 2%-ийн хүү
тооцно гэвэл та
сар бүр хэдэн долларыг лизингийн төлбөрт төлөх вэ?
Бодлого
3-9.
(Нэг удаагийн мөнгөний ирээдүйн болон өнөөгийн үнэ цэнэ, аннуитигийн ирээдүйн
үнэ цэнэ)
Болдын охин одоо 6
настай. Болд охиноо 18 нас хүрэхэд нь их сургуульд оруулах хүсэлтэй бөгөөд
сургалтын төлбөрийг нь өнөөдрөөс хуримтлуулахаар шийдсэн. Өнөөдөр их сургуулийн
сургалтын жилийн төлбөр дунджаар 400000₮ байгаа бөгөөд цаашид жилд 15%-аар өсөх
хандлагатай. 12 жилийн дараагаас Болд охиныхоо сургалтын төлбөрийг суралцах 4
жилийн турш жил бүрийн эхэнд төлөх ёстой. Хадгаламжийн хүү жилийн 18% бол…
Гүйцэтгэх нь: А. Их сургуулийн
сургалтын төлбөр 12, 13, 14, 15 жилийн дараа хэд болох вэ?
Б.
Болд өнөөдрөөс эхлэн 12 жилийн турш жил бүр ямар хэмжээний мөнгийг хадгаламжинд
хийж байх шаардлагатай вэ?
Бодлого
3-10.
(Нэг удаагийн мөнгө болон аннуитигийн ирээдүйн үнэ цэнэ)
“Авзага” компанид
10 жилийн дараа эхлүүлэх урт хугацаат хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтэнд
150 сая.₮ шаардлагатай болох бөгөөд компани сан байгуулж энэ мөнгийг одооноос
хуримтлуулахаар шийдсэн. Одоогийн байдлаар компанийн жилийн 18%-ийн хүүтэй
төгрөгийн хадгаламжинд нь 1500000₮, жилийн 12%-ийн хүүтэй валютын хадгаламжинд
нь $12000 байгаа. Өнөөдөр 1$=1170₮ ханштай байгаа бөгөөд энэ ханш жилд 5%-аар
өснө гэвэл “Авзага” компани 10 жилийн дараа 150 сая ₮-өөс дутах хэсгийг
нөхөхийн тулд жил бүрийн эцэст хэдэн төгрөгийг жилийн 24%-ийн хүүтэй хадгалуулах
шаардлагатай вэ?
Бодлого
3-11.
(Нэг удаагийн мөнгө болон аннуитигийн өнөөгийн үнэ цэнэ)
“Голомт” банк 10000₮-ийн
нэрлэсэн үнэтэй, 10%-ийн нэрлэсэн хүүтэй, 10 жилийн дуусгавар хугацаатай Засгийн газрын бондоос
1000 ширхэгийг худалдан авсан. Уг бондыг гаргах үед бондын зах зээл дээрх
хүүгийн хэмжээ буюу бондыг дискаунтчилах хувь хэмжээ А. 12%, Б. 10%, В. 8% байсан гэж үзээд хүүгийн төлбөрийг жилд
нэг удаа олгодог гэвэл бондын нийт өнөөгийн үнэ цэнэ хэд вэ? (Жич: Хүүгийн
төлбөрүүдийн өнөөгийн үнэ цэнэ болон бондын үндсэн төлбөрийн өнөөгийн үнэ
цэнийн нийлбэрээр нийт өнөөгийн үнэ цэнийг олно)
Бодлого 3-12. (Нэг удаагийн мөнгө болон аннуитигийн ирээдүйн
үнэ цэнэ)
Баатар 2 жилийн
дараа 40 сая.₮-тэй болохыг хүссэн. Түүний валютын хугацаагүй хадгаламжинд одоо
$15000 байгаа бөгөөд жилийн 12%-ийн хүүтэй (хүүг улирлаар тооцдог). Өнөөдөр
$1=1140₮. Энэ ханш нь жилд 10%-аар өснө. Баатар 2 жилийн дараа 40 сая.₮-өөс
дутах хэсгийг нь нөхөх зорилгоор шинээр жилийн 18%-ийн хүүтэй (хүүг улирлаар
тооцдог), 2 жилийн хугацаатай төгрөгийн хадгаламж нээлгэхээр шийдсэн.
Гүйцэтгэх
нь: А. Хоёр жилийн дараа Баатар
валютын хадгаламжаа төгрөгт шилжүүлбэл хэдэн төгрөг болох вэ?
Б. Хоёр жилийн дараа мөнгөө 40 сая.₮ болгохын
тулд өнөөдрөөс эхлэн улирал бүрийн эхэнд төгрөгийн хадгаламжиндаа
хэдэн төгрөг хадгалуулах
хэрэгтэй вэ?
Бодлого
3-13. (Нэг удаагийн мөнгө болон аннуитигийн ирээдүйн үнэ цэнэ)
Өнөөдөр 1м2
газрын үнэ
5000₮ байгаа бөгөөд энэ үнэ нь жилд дунджаар
5%-аар өснө. Болд 8 жилийн дараа
25х30 метр талбайтай газартай болохыг хүссэн. Үүний тулд тэр жил бүрийн эхэнд 420000₮-ийг
жилийн 12%-ийн хүүтэй
банкны хадгаламжинд хийвэл 8 жилийн дараа хүссэн хэмжээний газраа худалдан авч чадах уу?
Бодлого
3-14.
(Нэг удаагийн мөнгө болон аннуитигийн ирээдүйн үнэ цэнэ)
Та жилийн 12%-ийн хүүтэй 40 сая.₮-ийг
банкнаас зээлж газар авсан. Зээлийг хүүгийн хамт 15 жилийн турш жил бүрийн эцэст тэнцүү хэмжээгээр төлж дуусгана. Та
зээлийн жилийн төлбөрийг бүрдүүлэхийн тулд жилийн
18%-ийн нэрлэсэн хүүтэй
хадгаламжинд сар бүрийн
эхэнд хэдэн төгрөг хадгалах
шаардлагатай вэ? (Хадгаламжийн хүүг сараар, зээлийн хүүг жилээр тооцно.)
Бодлого
3-15.
(Жигд бус мөнгөн гүйлгээний өнөөгийн үнэ цэнэ)
Долдойд өнөөдөр 10 сая.₮ бэлэн байгаа бөгөөд хувиараа бизнес
эрхлэхээр шийдсэн. Үүний
тулд тэр хүнсний
дэлгүүр
болон интернэт кафе ажиллуулах гэсэн 2 хувилбараас тооцоо хийж сонгох
шаардлагатай болсон. 2 бизнес тус бүрийн ирэх 5 жилд олж болох таамагласан цэвэр
ашиг дараах байдалтай байна.
№
|
Хувилбар
|
1 дэх жил
|
2 дахь жил
|
3 дахь жил
|
4 дэх жил
|
5 дахь жил
|
1
|
Дэлгүүр
|
7 сая.₮
|
10 сая.₮
|
13 сая.₮
|
16 сая.₮
|
19 сая.₮
|
2
|
Интернэт
кафе
|
16 сая.₮
|
14 сая.₮
|
12 сая.₮
|
10 сая.₮
|
8 сая.₮
|
5 жилийн дараа дэлгүүрийг 20 сая.₮ -өөр, кафег 14 сая.₮ -өөр зарах боломжтой.
Банкны хадгаламжийн хүү
жилийн 25% бол …
Гүйцэтгэх нь: А.
Дээрх 2 хувилбарын аль нь ашигтай вэ?
Б.
Долдой бизнес эрхлэлгүйгээр
мөнгөө банкинд
хадгалуулбал хэд болох вэ?
Бодлого
3-16.
(Мөнхийн төлбөр ба
аннуитигийн өнөөгийн үнэ цэнэ)
“Халуун сэтгэл” хүүхдийн
асран хамгаалах төвд дараах 2 төрлийн буцалтгүй тусламжийн санал иржээ. Уг төв
нь эдгээр саналуудаас зөвхөн нэгийг сонгох боломжтой ба энэ үед дискаунтын хувь
10% байсан бол аль саналыг хүлээж авах вэ?
А. 20 жилийн
хугацаанд жил бүр 3 сая төгрөг өгөх
Б. Хязгааргүй
хугацаанд жил бүр 2 сая төгрөг өгөх
Бодлого 3-17. (Хүү буюу өсөлтийн хувь тооцох)
Бархаст өөрт байгаа 5 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж
ашиг олох төлөвлөгөөтэй. Бархасд дараах дөрвөн хөрөнгө оруулалтаас сонголт хийх
боломж байгаа. Хөрөнгө оруулалт тус бүрд анх 5 сая төгрөгийг хийгээд хугацааны
эцэст дараах мөнгөн дүнг хөрөнгө оруулагч буцаан авна.
Хөрөнгө
оруулалт
|
Буцаан
авах дүн
|
Хугацаа
|
А
|
8400000
|
4
|
Б
|
20900000
|
16
|
В
|
6600000
|
2
|
Г
|
13000000
|
8
|
Гүйцэтгэх нь: А.
Хөрөнгө оруулалт тус бүрийн өгөөжийн хувийг ол.(өсөлтийн хувь)
Б. Аль хөрөнгө
оруулалтыг сонгох вэ? Яагаад?
Бодлого 3-18. (Хүү буюу өсөлтийн хувь тооцох)
Сугар үйлдвэрлэлийн
ослын улмаас ноцтой гэмтсэн. Үйлдвэрийг шүүхэд өгснөөр 200 сая төгрөгийн нөхөн
олговор авахаар шийдвэрлүүлсэн. Сугар болон түүний өмгөөлөгч үйлдвэрийн
удирдлагуудтай нөхөн олговрыг хэрхэн авах талаар гэрээ хийж байгаа. Үйлдвэрийн
газраас 25 жилийн турш жил болгон 15,6 сая төгрөгийг өгөхөөр санал болгосон.
Харин Сугар 25 жилийн турш жил бүр 22,5 сая төгрөг өгөхийг шаардахаар
төлөвлөсөн. Аль ч саналын хувьд өнөөгийн үнэ цэнэ нь 200 сая төгрөгтэй тэнцэх
ба төлбөр жил болгоны эцэст хийгдэ бол:
Гүйцэтгэх нь: А.
Үйлдвэрийн удирдлагууд хэдэн хувийн хүүг санал гаргахад ашигласан бэ?
Б. Сугар хэдэн
хувийн хүүг өөрийн шаардлагадаа ашигласан бэ?
В. Хэрэв Сугар 9%-ийн хүү өгөхүйц төлбөрийг
жил болгон авахыг хүсч байгаа бол жил бүрийн төлбөр хэд байх вэ?
Бодлого 3-19. (Тодорхой мөнгөн дүнг хуримтлуулах хугацааг тооцох)
Та 10000₮-ийг хоёр дахин
өсгөхийн тулд хэдий хугацаанд хадгалуулах шаардлагатайг дараах тохиолдол тус
бүрт тооц.
Гүйцэтгэх нь: А.
Хэрэв хадгаламжийн хүү жилийн 10% бол
Б. Хэрэв
хадгаламжийн хүү жилийн 8% бол
В. Хэрэв хадгаламжийн
хүү жилийн 11% бол
Г. Өмнөх хариултууд
дээр үндэслээд хүү болон мөнгөн дүн хоёр дахин өсөх хугацаа хоорондын хамаарлыг
тодорхойл.
Бодлого 3-20. (Өгөөж хүртэх хугацааг тооцох)
Дараах тохиолдол тус
бүрт өгөгдсөн өгөөжийг авахын тулд та анх хийсэн хөрөнгө оруулалтынхаа хариуд
хичнээн хугацааны турш жил бүрийн эцэст өгөгдсөн мөнгийг авах ёстой вэ?
|
Анхны
хөрөнгө оруулалт
|
Жил бүр
авах мөнгө
|
Өгөөж
|
А
|
1000
|
250
|
11%
|
Б
|
150000
|
30000
|
15
|
В
|
80000
|
10000
|
10
|
No comments:
Post a Comment