Сэдэв 1: Санхүүгийн орчин
Бодлого 1-1. (Бодит хүүгийн хэмжээ)
Ойрын хугацаанд татварын шинэ хууль батлагдах төлөвтэй
байгаа тул “Finance”
банкны эдийн засгийн хэлтэс одоо байгаа бодит хүүгийн
хэмжээ болон түүнд гарах өөрчлөлтийг тооцохын тулд дараах хүснэгтэд байгаа
мэдээллийг цуглуулжээ.
|
Одоо
|
Татварын хуульд өөрчлөлт орсноор
|
|
Мөнгөн хөрөнгийн эрэлт/нийлүүлэлт (1 тэрбум $)
|
Хөрөнгө оруулагчдын шаардах хүү (нийлүүлэгчид)
|
Санхүүжигчдийн шаардах хүү (эрэлтийг бий болгогчид)
|
Санхүүжигчдийн шаардах хүү (эрэлтийг бий болгогчид)
|
$1
|
2%
|
7%
|
9%
|
5
|
3
|
6
|
8
|
10
|
4
|
4
|
7
|
20
|
6
|
3
|
6
|
50
|
7
|
2
|
4
|
100
|
9
|
1
|
3
|
(Энд: Татварын хуулийн өөрчлөлт хөрөнгө оруулагчдад нөлөөлөхгүй гэж үзнэ.
Төгс ертөнц буюу инфляци болон аль нэг төрлийн эрсдэл байхгүй гэж хийсвэрлэнэ.)
Гүйцэтгэх нь: А. Одоогийн мэдээллийг ашиглан мөнгөн хөрөнгийн эрэлт болон нийлүүлэлтийн
муруйг график дээр зур.
Б. График дээрээс одоо тогтсон бодит хүүгийн хэмжээг олж,
тэмдэглэ.
В. Татварын хуульд өөрчлөлт орсноор гарах өөрчлөлтийг (шинэ эрэлтийн муруй) графикт тэмдэглэ. Шинэ бодит хүүгийн хэмжээ хэд вэ?
Бодлого 1-2. (Бодит болон нэрлэсэн хүүгийн
хэмжээ)
Болд одоо 100000 төгрөгтэй. Тэр өнөөдөр энэ мөнгөөрөө кг нь 10000 төгрөгний үнэтэй алим худалдаж авч болно. Эсвэл, жилийн 12%-ийн
нэрлэсэн хүүтэй Засгийн газрын үнэт цаас авах боломжтой. Ирэх онд инфляци 8%
байна.
Гүйцэтгэх нь: А. Хэрэв Болд өнөөдөр алим авахын оронд үнэт цаас авсан бол 1 жилийн дараа
хэдэн төгрөгтэй болох вэ?
Б. 1 кг алимны үнэ жилийн дараа хэд
болох вэ?
В. А болон Б-д олсон зүйлсийг ашиглаад Болд жилийн дараа
хэдэн кг алим худалдаж авч чадахыг тооцоол.
Г. Болдын жилийн дараа авч чадах алимны хэмжээ
өнөөдрийнхөөс хэдэн хувиар өссөн бэ? (Жилийн дараах Болдын
авах бодит хүүгийн хэмжээ хэд вэ?)
Бодлого 1-3. (Бодит болон нэрлэсэн
хүүгийн хэмжээ)
Бодит хүү нь төгс ертөнцөд (инфляци, эрсдэл, хөрвөх чадварыг эрхэмлэх хандлага байхгүй) эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог. Энэ үед мөнгөн хөрөнгийн эрэлт
болон нийлүүлэлтийн функц Qd = 10 – 3r; Qs = 9 + 2r байсан бол инфляци 6% үед нэрлэсэн хүүг ол.
Бодлого 1-4. (Засгийн газрын үнэт цаасны нэрлэсэн хүү)
2013 онд эрсдэлгүй бодит хүүгийн хэмжээ 3%, инфляцийн түвшин ирэх онуудад
эхний жил 2%, 2 дахь жил 4%, 3 дахь жил 4% байхаар таамагласан бол 2 болон 3
жилийн хүчинтэй хугацаа бүхий засгийн газрын бондын нэрлэсэн хүүгийн хэмжээг
тооц.
Бодлого 1-5. (Засгийн газрын үнэт цаасны нэрлэсэн хүү)
2013 онд 1 жилийн хугацаатай засгийн газрын бондын
хүү 10% харин 2 жилийн хугацаатай засгийн газрын бондын хүү 12% байсан.
Эрсдэлгүй бодит хүүгийн хэмжээ 4% бол
Гүйцэтгэх нь: А. 2014 оны хүлээгдэж буй инфляци хэд вэ?
Б.
2014 онд 1 жилийн хугацаатай засгийн газрын бондын хүү
хэд байх вэ?
Бодлого
1-6. (Үнэт цаасны
нэрлэсэн хүүгийн хэмжээ)
“Говь” компанийн үнэт
цаасны эрсдлийн урамшуулал 10%, инфляцийн урамшуулал 5% бөгөөд хүүгийн нэрлэсэн
хэмжээ нь 18% бол
Гүйцэтгэх нь: А. Засгийн Газрын үнэт цаасны хүүгийн
хэмжээг тооц!
Б.
Эрсдэлгүй бодит хүүгийн хэмжээ хэд вэ?
Бодлого 1-7. (Эрсдлийн урамшууллыг
тооцох)
“Сүү” компани
5 жилийн хугацаатай бонд гаргажээ. Тухайн үед эрсдэлгүй
бодит хүүгийн хэмжээ 3% байсан ба компанийн санхүүгийн менежер ирэх 5 жилд
инфляцийн түвшин 3%;
3.5%; 4%; 3.6%; 3.9% байна гэж таамагласан.
Тус компани бондын нэрлэсэн хүүг 11% гэж тогтоосон бол:
Гүйцэтгэх
нь: А. Сүү компанийн бондын инфляцийн урамшууллыг тооц!
Б. Компанийн тооцсон
эрсдлийн урамшуулал хэд вэ?
В. Хэрэв энэ үед засгийн газрын үнэт
цаасны хүү 7% байсан бол эрсдлийн урамшуулал хэд вэ?
Бодлого
1-8.
(Үнэт цаасны нэрлэсэн хүүгийн хэмжээг тогтоох)
“Болор”
компани 2004 оноос үйл ажиллагаагаа өргөтгөхийн
тулд нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Энэ санхүүжилтийг
бүрдүүлэхийн тулд бонд
гаргах эсвэл банкнаас зээл авах гэсэн 2 сонголтоос сонгох шаардлагатай болсон.
Банкны урт хугацаат зээлийн хүү жилийн 16%. Эрсдэлгүй бодит
хүүгийн хэмжээ жилийн 2%.
Он
|
2004
|
2005
|
2006
|
2007
|
2008
|
2009
|
Хүлээгдэж
буй инфляци
|
10%
|
8%
|
11%
|
12%
|
15%
|
16%
|
Бондын
дуусгавар хугацаанаас хамаарч эрсдлийн урамшуулал дараах байдалтай байна.
Үнэт цаасны дуусгавар хугацаа
|
||||||
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
|
Хөрвөх
чадварын эрсдэлийн нэмэгдэл
|
2.50%
|
2%
|
1.40%
|
Жил бүр 0.1 нэгжээр буурна
|
||
Төлбөр
төлөгдөхгүй байх эрсдэлийн нэмэгдэл
|
1%
|
1.40%
|
2%
|
Жил бүр өмнөх оноос 15% -аар өснө
|
Гүйцэтгэх
нь: А. Бондын нэрлэсэн
хүүгийн хэмжээг тооцож ашгийн муруйг зур!
Б. “Болор” компанийн
хувьд банкны зээл авах, бонд гаргах хоёрын аль ашигтай вэ?
В. Хэрэв хоёр
хувилбар хоёулаа боломжтой бол хэдэн жилээр үнэт цаас гаргаж, зээлийг хэдэн
жилийн хугацаатай авах вэ?
Бодлого
1-9. (Үнэт цаасны нэрлэсэн хүүгийн хэмжээг
тогтоох)
“SEB” улсын санхүүгийн зах зээл дээр А компанийн болон Засгийн газрын гэсэн хоёрхон
төрлийн үнэт цаас арилжаалагддаг. А компани болон Засгийн газар 1 жил, 2 жил, 5
жил, 10 жил болон 15 жилийн хүчинтэй хугацаа бүхий тус тус 5 төрлийн үнэт цаас гаргажээ.
Компанийн үнэт цаасны төлбөрийн хугацаа дуусах үеийн эрсдлийн урамшуулал MRPt= 0.2(t-1)
функцээр, хөрвөх чадварын эрсдлийн урамшуулал LPt= 1.4–0.02t функцээр
тодорхойлогдно. Эдийн засагчдын тооцоогоор ирэх жилийн
инфляци 7%, 2 дахь жилийнх 8%, 3-аас 6 дахь жилийн хооронд 9% байх ба 7 дахь
жилээс хойш инфляци 11% байна. Эрсдэлгүй бодит хүүгийн хэмжээ 3% бол:
Гүйцэтгэх нь: А. Үнэт цаас тус бүрийн инфляцийн урамшууллыг тооц.
Б. Үнэт цаас тус бүрийн
LP болон MRP-ийг тооц.
В. Компанийн болон засгийн газрын үнэт цаас тус бүрийн нэрлэсэн хүүг тооцож,
ашгийн муруйг зур.
Бодлого 1-10. (Үнэт цаасны нэрлэсэн хүүгийн хэмжээг тогтоох)
“Sims”
компани шинэ үйлдвэрийн барилгын санхүүжилт босгох
зорилгоор бонд гаргахаар судалж байгаа. Үнэт цаасны зэрэглэл тогтоох мэргэжлийн
төвөөс бондын зэрэглэл болон түүнд хамаарах эрсдлийн урамшууллын мэдээллийг
авсан бөгөөд дараах хүснэгтэд өгөгдсөн.
Бондын рейтинг
|
Эрсдлийн урамшуулал
|
AAA
|
0.8
|
AA
|
1.1
|
BBB
|
1.4
|
BB
|
1.65
|
CCC
|
1.82
|
CC
|
1.9
|
DDD
|
2.1
|
DD
|
2.5
|
Мөн маркетингийн
хэлтсийн судалгаагаар ирэх онуудын инфляцийн таамаглал дараах байдалтай байна
гэж үзжээ.
Он
|
2014
|
2015
|
2016
|
2017
|
2018
|
2019
|
2020
|
2021
|
Таамаглаж буй инфляци
|
8.5
|
9
|
9.5
|
9.2
|
9
|
10
|
12
|
12.5
|
Энэ үед зах зээл дээр
өөр нэгэн компани BB
ангиллын, 5 жилийн хүчинтэй хугацаа бүхий бонд гаргасан
бөгөөд нэрлэсэн хүү нь 15,24% байсан.
Гүйцэтгэх нь: А. Эрсдэлгүй бодит хүүгийн хэмжээг тооц.
Б. 4 жилийн хугацаатай
засгийн газрын бондын хүүг тооц.
В. Компани AA ангиллын, 7 жилийн хугацаатай бонд гаргах бол нэрлэсэн хүүг тооц.
Г. Компани СС ангиллын, 6 жилийн хугацаатай бонд гаргах бол нэрлэсэн хүүг тооц.
Бодлого 1-11. (Татварын систем: Хувь хүний татвар)
Батын хүн амын орлогын албан татвар
төлсний дараах жилийн орлого нь 10180600₮. Бат татварын өмнөх орлогоосоо
нийгмийн даатгалын шимтгэлд 10%-ийг төлдөг. Үлдсэн орлогоосоо татварын хуулийн
дагуу 10%-ийн татвар төлдөг. Мөн сард төлөх татварын хэмжээнээс 7000₮-ийг
төрөөс чөлөөлдөг.
Гүйцэтгэх нь: А. Батын татвар төлөхийн өмнөх
орлогыг тооц!
Б. Татварын дундаж хувь хэмжээг тооц!
Бодлого
1-12. (Татварын систем: Компанийн ашгийн
татвар)
“Тахь” компанийн
татвар төлсний дараах ашиг 210 сая.₮, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
хувь хэмжээ нь 100 сая.₮ хүртэлх хэмжээний ашгийн 15%, 100 сая төгрөгөөс дээшхи
орлогод 30%-аар татвар ноогдуулдаг.
Гүйцэтгэх нь: А. Татвар төлөхийн өмнөх ашиг хэд
вэ?
Б. Татварын дундаж хувь хэмжээг тооц!
Бодлого
1-13. (Татварын систем: Компанийн ашгийн
татвар)
“Zero” компанийн
татвар төлсний дараах ашиг 5175000мян₮, аж ахуйн нэгжийн
орлогын албан татварын хувь хэмжээ нь 3 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний
ашгийн 10%,
3 тэрбум төгрөгөөс дээшхи орлогод 20%-аар
татвар ноогдуулдаг. Мөн орлогын албан татвар төлсний
дараах цэвэр ашгийн 40%-ийг ногдол ашигт олгогдог. Хуулийн дагуу ногдол ашигт
10%-ийн давхар татвар ногдуулдаг бол:
Гүйцэтгэх нь: А. Татвар төлөхийн өмнөх ашиг хэд
вэ?
Б.
Компанийн төлөх нийт татварын хэмжээг тооц.
No comments:
Post a Comment