Friday, May 30, 2014

5. Харьцааны шинжилгээ лекц тавилаа.

http://share.gogo.mn/8an1nhqWgB301401434095/Sedew5.docx

5. Харьцааны шинжилгээ (хувилбар 1)



Сэдэв 5: Санхүүгийн Тайлангийн
Харьцааны Шинжилгээ

Бодлого 5-1.

“Саран” компанийн хүү төлөх чадварын харьцаа 15, хүүгийн зардал 105000₮, татвар 40% үед татварын дараах цэвэр ашгийн хэмжээ хэд байх вэ? Нийт ахиуц ашиг 25%, үйл ажиллагааны зардал 4250000₮ бол борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэд вэ?

Бодлого 5-2. 

            “Болор” компанийн эргэлтийн харьцаа 2.3, ажлын цэвэр капитал 34’450’000₮, эздийн өмчийн өгөөж 15%, нийт хөрөнгийн өгөөж 6%, татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 6’000’000₮ бол компанийн урт хугацаат өрийг ол!

Бодлого 5-3

“Эрэл” компанийн эздийн өмчийн өгөөж 10%,  нийт хөрөнгийн өгөөж 6%, цэвэр ахиуц ашиг 10%, борлуулалт 10’000’000₮ бол компанийн өр төлбөрийг тооц!
Бодлого 5-4.
“Сугар” компанийн цэвэр ахиуц ашиг 7%, нийт хөрөнгийн өгөөж 25,2%, өрийн харьцаа 50% бол Дю-понтын тэгшитшэлийг ашиглан нийт хөрөнгийн эргэц болон эздийн өмчийн өгөөжийг тооц. Хэрэв өрийн харьцаа 70% болон өсвөл эздийн өмчийн өгөөжид ямар өөрчлөлт гарах вэ? Хэрэв өрийн харьцаа 35% болон буурвал эздийн өмчийн өгөөж хэрхэн өөрчлөгдөх вэ?

Бодлого 5-5.

“Хэрлэн” компанийн дараах мэдээллийг ашиглан орлогын тайланг гарга! (Давуу эрхийн хувьцаа байхгүй гэж үзнэ)

Нэгж энгийн хувьцаанд ноогдох ашиг
100₮
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
6000000₮
Татварын хувь хэмжээ
20%
Үйл ажиллагааны зардал
1500000₮
Хүүгийн зардал
500000₮
Гаргасан энгийн хувьцаа
20000 ш

Бодлого 5-6.

“Мөрөн” компанийн дараах мэдээллүүдийг ашиглан эздийн өмчийн өгөөжийг ол! (Давуу эрхийн хувьцаа байхгүй гэж үзнэ)

Өрийн харьцаа
60%
Нийт активын эргэц
0.8 удаа
Ашгаар хүү төлөх чадвар
4 удаа
Хүүгийн зардал
500000₮
Үйл ажиллагааны ахиуц ашиг
20%
Татвар дундаж хувь
20%

Бодлого 5-7.

“Талст” компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн.

Өрийн харьцаа
40%
Урт хугацаат өр
5000000₮
Эргэлтийн харьцаа
2 удаа
Ажлын цэвэр капитал
2000000₮
Нийт активын өгөөж
12%



Олох нь:                     А. Татварын дараах цэвэр ашиг
                                    Б. Эргэлтийн бус хөрөнгө
                                    В. Эздийн өмчийн өгөөж

Бодлого 5-8.

“Сэлэнгэ” компани үйл ажиллагаагаа эхлэн явуулаад нэг жил болж байгаа.  Тус компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн

Нэгж энгийн хувьцаанд ноогдох ашиг
125₮
Үйл ажиллагааны ахиуц ашиг
30%
Нэгж хувьцааны бүртгэлийн үнэ
200₮
Мөнгөн хөрөнгө болон ТБҮЦ
500000₮
Эргэлтийн харьцаа
2 удаа
Нийт ашиг
2500000₮
Түргэн харьцаа
1,25 удаа
Үйл ажиллагааны зардал
1300000₮
Авлага цуглуулах дундаж хугацаа
18,25 өдөр
Урт хугацаат өрийн хүүгийн зардал
200000₮
Өрийн харьцаа
75%
Татвар
20%
Давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг
100000₮
Давуу эрхийн хувьцааны хөрөнгө
380000₮
ЗЗ-ийн үнэ, бүртгэлийн үнийн харьцаа
1.5
Борлуулалтыг бүгдийг нь зээлээр хийнэ

Олох нь:         А. Эргэлтийн бус хөрөнгө
            Б. Урт хугацаат өрийн хүүгийн хувь хэмжээ
 В. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуй гаргаж Альтманы индексийг тооц!

Бодлого 5-9.

“Дөлгөөн” компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн

Бараа материалын дундаж  наслалт
38.42 өдөр
Мөнгөн хөрөнгө
1500000₮
Түргэн харьцаа
1,5 удаа
Урт хугацаат өр
7500000₮
Авлагын эргэц
10 удаа
Нийт ашиг
6000000₮
Нийт хөрөнгийн эргэц
0,5 удаа
Үйл ажиллагааны зардал
2600000₮
Өрийн харьцаа
40%
Татварын хувь
15%
Цэвэр ахиуц ашиг
10%
Урт хугацаат өрийн хүү
24%

Олох нь:                     А. Борлуулалтын орлого
                        Б. Түргэн борлогдох үнэт цаас
                        В. Эргэлтийн бус хөрөнгө
                        Г. Эздийн өмчийн өгөөж
Д. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуй гарга!

Бодлого 5-10.

“Хайрхан” компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн

Нэгж хувьцаанд ноогдох ашиг
40₮
Үйл ажиллагааны ашиг
1500000₮
Нэгж хувьцааны ноогдол ашиг
20₮
Үйл ажиллагааны зардал
500000₮
Зах зээлийн үнэ бүртгэлийн үнийн харьцаа
2
Урт хугацаат өрийн хүүгийн хувь
10%
Нэг хувьцааны зах зээлийн үнэ
160₮
Үндсэн хөрөнгийн эргэц
2 удаа
Нийт ахиуц ашиг
40%
Богино хугацаат өр
400000₮
Эргэлтийн харьцаа
3 удаа
Өрийн харьцаа
40%
Давуу эрхийн хувьцаа байхгүй гэж үзнэ

Олох нь:         А. Цэвэр ахиуц ашиг
            Б. Хуримтлагдсан ашгийн өөрчлөлт
            В. Энгийн хувьцааны тоо
            Г. Татварын дундаж хувь хэмжээ
Д. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуй гаргаж Альтманы индексийг тооц!

Бодлого 5-11.

“Наран” компанийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээллүүд өгөгдсөн
           
Эргэлтийн харьцаа
2,5 удаа
Мөнгө болон ТБҮЦ
350000₮
Түргэн харьцаа
1,5 ждаа
Эргэлтийн хөрөнгө
1000000₮
Бараа материалын эргэц
2,5 удаа
Урт хугацаат өр(жилийн хүү 15%)
600000₮
Өрийн харьцаа
40%
Нийт ашиг
1000000₮
Борлуулалтанд цэвэр ашгийн эзлэх хувь
10%
Татварын дундаж хувь
20%

Олох нь:         А. Үндсэн хөрөнгийн эргэц
                        Б. Борлуулалт төлөгдөөгүй өдрүүд
                        В. Ашгаар хүү төлөх чадвар
                        Г. Эздийн өмчийн өгөөж
Д. Орлогын тайлан, үлдэгдэл балансыг хураангуйгаар гарга!

Бодлого 5-12.

“Reggie Corporation” –ий дараах мэдээлэл өгөгджээ.

Бараа материалын эргэц     
5,5 удаа
Ажлын цэвэр капитал
$100000
Түргэн харьцаа
1,2 удаа
Нийт өр/ Эздийн өмч
1,75
Авлага цуглуулах дундаж хугацаа (жилд 360 хоног) = 36 өдөр

“Reggie Corporation”

Үлдэгдэл баланс
2011.12.31

                                    Хөрөнгө                                                         Өр төлбөр ба эздийн өмч
Мөнгөн хөрөнгө… ………………………      ?          Дансны өр………………………………….    ?
ТБҮЦ   ……………………………… $35000              Банкны өрийн бичиг (12%)……………….$50000
Дансны авлага (цэвэр дүнгээр)………      ?          Бусад эргэлтийн өр…………..……………$10000
Бараа материал………………………...       ?          Богино хугацаат өр……………………..     ?
Эргэлтийн хөрөнгө…………………….      ?          Урт хугацаат өр (10%)…………….........$120000
Эргэлтийн бус хөрөнгө………………..     ?          Нийт өр…………………………………….    ?
Нийт хөрөнгө…………………………..        ?          Энгийн хувьцаа(40000ш, НҮ=$1)………..$40000
                                                                      Хуримтлагдсан ашиг ….……..…………..$120000
                          Нийт өр ба өмч        ………………………  ?

“Reggie Corporation”

Орлогын тайлан

2011.12.31

                        Борлуулалт (бүгд зээлээр)                                                             $600000
         Борлуулсан бүтээгдэхүүний өртөг                                                                    ?   .    
         Нийт ашиг                                                                                                 ?
         Борлуулалт удирдлагын зардал                                                    $100000
            Үйл ажиллагааны ашиг                                                                          ?
            Хүүгийн зардал                                                                                        ?   .
            Татварын өмнөх ашиг                                                                            ?
            Орлогын татвар        (50%)                                                                     ?   .

                        Цэвэр ашиг                                                                                               ?


Олох нь:                     А. Баланс болон орлогын тайланг гүйцээ
                                    Б. Дараах зүйлсийг тооц      -   Эргэлтийн харьцаа
-          Нэгж хувьцаанд ноогдох ашиг
-          Эздийн өмчийн өгөөж
-          Эргэлтийн бус хөрөнгийн эргэц
-          Хүү төлөх чадвар  
-          Үйл ажиллагааны ахиуц ашиг
                             В. Дампуурлын оношлогоог Альтманы загвараар тооц!

Бодлого 5-13.

“Golden city” компанийн өнгөрсөн жилийн үйл ажиллагааны талаарх дараах мэдээлэл өгөгджээ:

Ажлын цэвэр капитал
1500000₮
Татвар
20%
Эргэлтийн харьцаа
2 удаа
Эздийн өмчийн үржүүлэгч
2.5
Түргэн харьцаа
1.5 удаа
Урт хугацаат өр
4500000₮
Нийт хөрөнгийн эргэц
0.72 удаа
Урт хугацаат өрийн хүү
30%
Цэвэр ахиуц ашиг
10%
Авлага цуглуулах хугацаа
40 өдөр
Нийт ахиуц ашиг
60%
ТБҮЦ нь мөнгөн хөрөнгийн
60%

Олох нь:        А. Мөнгөн хөрөнгийн хэмжээ
Б. Үйл ажиллагааны зардал
В. Баланс болон орлогын тайланг гарга!

Бодлого 5-14.
“ХААН” банкны зээлийн мэргэжилтэн Бат дараах 3 компанийн зээл олголтын асуудлыг хариуцаж байгаа. Компанийн үйл ажиллагааны талаар дараах мэдээлэл дээр Дю-понтын тэгшитгэлийг ашиглан шинжилгээ хийх бөгөөд аль нэг компанийг сонгож зээл олгоно. Тэрээр эздийн өмчийн өгөөжийг гол үзүүлэлт гэж сонгосон.

IT zone
Next Electronics
PC Mall
Цэвэр ашиг
15000
50000
42000
Борлуулалтын орлого
150000
1000000
240000
Нийт хөрөнгө
160000
400000
280000
Нийт өр
60000
240000
112000
Эздийн өмч
100000
160000
168000

Олох нь:                     А. Эздийн өмчийн өгөөжийг компани тус бүрээр тооц! Аль компанид зээл олгох вэ?
                                    Б. Компани тус бүрийн хувьд дараах зүйлсийг тооц. Эдгээр хүчин зүйлс эздийн өмчийн өгөөжид хэрхэн нөлөөлсөнийг тайлбарла.
- Цэвэр ахиуц ашиг
- Нийт хөрөнгийн өгөөж
- Өрийн харьцаа
                                    В. “Б”-д олсон зүйлсдээ үндэслээд зээлийн мэргэжилтэн аль компанийг сонгох нь зүйтэйг тодорхойл. Яагаад?