Тест
1.
Дараахаас аль нь мөнгөн хөрөнгийг гар дээр байлгах шаардлагад орохгүй вэ?
А. Аюулгүй
байдлаа хангах
Б. Өдөр тутмын
ажил гүйлгээнд хэрэглэх
В. Төлбөр
нөхөх балансын шаардлагыг хангах
Г. Мөнгөн
хөрөнгийг хэмнэх
2. Дараахаас аль нь түргэн борлогдох үнэт цаасны шинж биш
вэ?
А. хөрвөх чадвар
өндөр.
Б. богино
хугацаатай
В. ашгийн бус
хөрөнгө
Г. мөнгөний зах
зээл дээр арилжаалагддаг
3. Мөнгөн хөрөнгийн циклийг тооцохдоо ...
А. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын эргэц – Төлбөр гүйцэтгэх дундаж
хугацаа
Б. Авлага эргэц +
Бараа материалын эргэц – Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа
В. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын дундаж наслалт – Төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаа
Г. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын дундаж наслалт + Төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаа
4.
Түүхий эд материал, орцыг худалдан авахаас эхлээд дансны авлагаас мөнгө орж
ирэх хүртэлх хугацааг .... гэнэ.
А. Мөнгөн
хөрөнгийн цикл
Б. үйл
ажиллагааны цикл
В. Бараа
материалын дундаж наслалт
Г. Авлага
цуглуулах дундаж хугацаа
5. Авлага цуглуулах дундаж хугацаа гэдэг нь зээлээр хийсэн
борлуулалтаас үүсэн авлага жилд хэдэн удаа эргэж байгааг харуулна.
А. Үнэн
Б. Худал
6. Мөнгөн хөрөнгийн циклийг бууруулах арга зам нь ...
А. Бараа материалын нөөцийг нэмэгдүүлэх
Б. Зээлээрх борлуулалтыг нэмэгдүүлэх
В. Түүхий эд материалын төлбөрийг хурдан төлөх
Г. Авлага цуглуулалтыг түргэсгэх
7.
Бараа материалын наслалтыг тооцохдоо:
А. Борлуулалтын орлого / Бараа материал
Б. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /
Бараа материалын дундаж
үлдэгдэл
В. Бараа материалын эргэц / 365 хоног
Г. Бараа материалын дундаж үлдэгдэл
/ Нэг өдрийн борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
8.
Нөөц мөнгөн хөрөнгийн хэмжээ их байх нь ...
А. Ашигт ажиллагаа өсч, эрсдэл өснө.
Б. Ашигт ажиллагаа буурч, эрсдэл өснө.
В. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа буурна.
Г. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа өснө.
9.
Баумолын загвараар үнэт цаасыг хөрвүүлэх оновчтой тоо хэмжээг тооцохдоо ...
А. 

Б. 

В. 

Г. 

10. ЗЗТБҮЦ-ыг арилжаалахтай
холбоотой гарах зардлыг ………. гэнэ
А.
Санхүүгийн
зардал
Б.
Хөрвүүлэлтийн зардал
В.
Шилжин нэмэгдэх зардал
Г.
Алдагдсан боломжийн зардал
11. Миллер
Оррын загвараар гар дээр байлгах мөнгөн хөрөнгийн дээд хязгаарыг тогтоохдоо
А.
RP=3*UL
Б.
UL=3*RP
В.
UL=RP/3
Г.
RP=UL/3
12. Аль нь мөнгөн
хөрөнгийн төсөвт хамаарахгүй вэ?
А. Нийт орох
мөнгөн урсгал
Б. Илүүдэл нөөц
В. Цэвэр
ашиг
Г. Цэвэр мөнгөн
урсгал
13.
Төсөвлөсөн мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл нь зорилтот балансаас их
тохиолдолд .... үүснэ.
А. нэмж шаардагдах санхүүжилт
Б. заавал байлгах нөөц
В. илүүдэл нөөц
Г. орох мөнгөн урсгал
14.
Цэвэр мөнгөн урсгал + Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл =
…
А. Нийт орох мөнгөн урсгал
Б. Нийт гарах мөнгөн урсгал
В. Заавал байлгах нөөц
Г: Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл
15.
“Хүрэл” компанийн борлуулалтын орлого 6 сая₮, үүний 60% нь өртөг. Орлогын
45%-тай тэнцэх хэмжээний худалдан авалт хийсэн. Компанийн бараа материалын
үлдэгдэл 200000₮, дансны авлага 180000₮, дансны өр 150000₮ бол үйл ажиллагааны
циклийг тооц. (360 хоног)
А. 31 хоног
Б. 35 хоног
В. 28 хоног
Г. 26 хоног
16.
15 – р тестийн өгөгдлийг ашигла. Мөнгөн хөрөнгийн циклийг тооц.
А. 6 хоног
Б. 7 хоног
В. 9 хоног
Г. 11 хоног
17. “Зэст” компанийн ирэх улирлын борлуулалтын төсөв
өгөгджээ.
Сар
|
1
|
2
|
3
|
Борлуулалт
|
450000₮
|
520000
|
360000
|
Тухайн сарын борлуулалтын 30% нь бэлнээр хийгддэг бөгөөд
үлдсэн нь дараа сардаа орж ирдэг бол 2-р сард борлуулалтаас орох нийт мөнгөн
урсгал хэд вэ?
А.
471000₮
Б.
450000₮
В.
315000₮
Г.
156000₮
18. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. Улирлын эцэс дэх дансны
авлагын үлдэгдэл хэд вэ?
А. 108000₮
Б. 252000₮
В. 360000₮
Г. 364000₮
19. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. “Зэст” компанийн ирэх
улирлын худалдан авалтын төсвөө бэлдэх гэж байгаа. Тухайн сарын борлуулалтын
50%-тай тэнцэх хэмжээний худалдан авалт хийдэг ба худалдан авалтын төлбөрийн
30%-ийг тухайн сардаа, 30%-ийг дараагийн сард, үлдсэнийг нь 2 сарын дараа
хийдэг бол 3 дахь сард худалдан авалтад төлөх нийт төлбөрийг тооц.
А. 78000₮
Б. 54000₮
В. 222000₮
Г. 168000₮
20. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. 2-р сарын цэвэр мөнгөн
урсгал хэд вэ?
А. 260000₮
Б. 325500₮
В. 78000₮
Г. 68500₮
Бодлого, дасгал
Бодлого 8-1. (Баумолын загвар)
“Номин”
компанийн удирдлага компанийхаа ирэх жилийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээ нь
$2100000 гэж тооцсон. Компанийн менежер мөнгөн хөрөнгөө үр ашиггүйгээр
байлгахгүйн тулд мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг түргэн борлогдох үнэт цаас
болгохоор төлөвлөж байгаа. Нэг удаад түргэн борлогдох үнэт цаасыг бэлэн мөнгөн
хөрвүүлэхэд гарах зардал нь (арилжааны захиалгын хөлс) $53, түргэн борлогдох
үнэт цаасны өгөөж нь 10% бол …
Гүйцэтгэх нь : А. Түргэн борлогдох үнэт цаасыг
нэг удаа арилжаалах хэмжээ буюу ECQ-г тооц! Мөнгөн хөрөнгийн дундаж хэмжээ хэд
вэ?
Б. Түргэн борлогдох үнэт цаасны
арилжааг хэдэн удаа хийх хэрэгтэй вэ?
В. Нийт зардлыг тооц! (хөрвүүлэлтийн
болон алдагдсан боломжийн)
Г. Хэрэв санхүүгийн менежер жилд 10
удаа түргэн борлогдох үнэт цаасны арилжаа хийх бол нийт зардал нь хэд болох вэ?
Бодлого 8-2. (Миллер Оррын
загвар)
“Хулан”
компанийн удирдлага дараах мэдээллийг ашиглан Миллер Оррын загвараар мөнгөн хөрөнгийн удирдлагаа
боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн. Үүнд: түргэн борлогдох үнэт цаасыг нэг удаа арилжаалах зардал $45, өдрийн цэвэр мөнгөн гүйлгээний хэлбэлзэл
$1900000, түргэн
борлогдох үнэт
цаасны жилийн өгөөж 8% ( алдагдсан
боломжийн өртөг)
Гүйцэтгэх нь: А.
Бэлэн мөнгөний оновчтой хэмжээ болон дээд хязгаар хэд вэ?
Б. Бодлогын нөхцөлд өгөгдсөн 3
үзүүлэлтийг 2 дахин өсгөвөл А өгөгдлийн хариу хэд болох вэ?
Бодлого 8-3. (Баумолын загвар)
“Google”
компанийн мөнгөн хөрөнгийн 7 хоногийн хэрэгцээ нь $600000. Компанийн санхүүгийн
менежер түр хугацаанд ашиглагдахгүй сул байгаа мөнгөн хөрөнгөөрөө Засгийн
газрын үнэт цаас худалдан авч мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдаж байхаар
шийдсэн. Засгийн газрын үнэт цаасны жилийн дундаж хүү 10%. Үнэт цаасны арилжааг
нэг удаад хийхэд гарах зуучлалын зардал
нь тогтмол $1000. Жилд 52 долоо хоногтой гэвэл
Хувилбар
|
Мөнгөн хөрөнгийн
эхний үлдэгдэл (C)
|
Мөнгөн хөрөнгийн
дундаж (С/2)
|
Мөнгөн хөрөнгийн
жилийн хэрэгцээ (Т)
|
1
|
$4800000
|
|
|
2
|
$2400000
|
|
|
3
|
$1200000
|
|
|
4
|
$600000
|
|
|
5
|
$300000
|
|
|
Гүйцэтгэх нь: А. Хувилбаруудаас алдагдсан
боломжийн болон хөрвүүлэлтийн зардал хамгийн багатай нь аль хувилбар вэ?
Б. Мөнгөн хөрөнгийн хөрвүүлэлтийн
оновчтой хэмжээг Баумолын томъёогоор тооцож гарга!
В. Б өгөгдлийн хувьд хөрвүүлэлтийн
болон алдагдсан боломжийн зардал хэд вэ?
Г. Мөнгөн хөрөнгийн эхний
үлдэгдлүүдийн хувилбаруудыг ашиглан хөрвүүлэлтийн болон алдагдсан боломжийн
зардлын графикыг зур!
Бодлого 8-4. (Мөнгөн хөрөнгийн цикл)
“Барс” компанийн жилийн борлуулалт
250 сая.₮, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 150 сая.₮,
худалдан авалт 175 сая.₮, дансны авлага 5 сая.₮, дансны өр 2.5 сая.₮, бараа
материалын үлдэгдэл
5 сая.₮ бол…
Гүйцэтгэх нь: А.
Мөнгөн хөрөнгийн циклийг тооц!
Б. Үйл ажиллагааны
циклийг тооц!
В. Компани үйл ажиллагааны циклийн
санхүүжилтэнд жилд 30 сая ₮ зарцуулдаг бол мөнгөн хөрөнгйин циклийн шаардагдах
санхүүжилтийн хэмжээг тооц!
Бодлого 8-5. (Мөнгөн хөрөнгийн цикл)
“Сувд”
компанийн бараа материалын эргэц 15 удаа, үйл ажиллагааны цикл 64 хоног. Энэ
жилийн нийт худалдан авалт 3600000₮, дансны өр 210000₮ бол ...
Гүйцэтгэх нь: А.
Авлага цуглуулах дундаж
хугацааг тооц.
Б. Мөнгөн
хөрөнгийн циклийг тооц.
В. Компани
бүтээгдэхүүний үнийг бууруулснаар авлага цуглуулах дундаж хугацаа 8 хоног болж,
бараа материалын дундаж наслалт 10 хоног болж буурсан. Харин төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаанд өөрчлөлт ороогүй бол мөнгөн хөрөнгийн мөчлөгийг тооцож,
тайлбарла.
Бодлого 8-6. (Мөнгөн хөрөнгийн циклийн санхүүжилт)
“Орхон”
компанид бэлэн мөнгөний хэрэгцээ байнга
гарж байдаг учраас компанийн удирдлага мөнгөн хөрөнгийн удирдлагадаа анхаарлаа хандуулах
болсон. Компанийн бараа материалын дундаж наслалт 60 хоног,авлага цуглуулах
дундаж хугацаа 30 хоног, төлбөр гүйцэтгэх дундаж
хугацаа 15 хоног байна. Компанийн үйл ажиллагааны мөчлөгийн санхүүжилтэнд жилд нийт
850 сая.₮ шаардагддаг.бол…
Гүйцэтгэх нь: А.
Мөнгөн хөрөнгийн циклийг тооц! (жилд 365 хоног)
Б. Үйл ажиллагааны
циклийг тооц!
В. Мөнгөн хөрөнгийн циклийн шаардагдах
санхүүжилтийн хэмжээг тооц!
Г. Компани удирлагаа сайжруулж төлбөр
гүйцэтгэх хугацааг 15 хоногоор нэмэгдүүлж, бараа материалын дундаж наслалтыг 10
хоногоор, авлага цуглуулах хугацааг 10 хоногоор бууруулбал компанийн бэлэн
мөнгөний санхүүжилт хэдээр өөрчлөгдөх вэ?
Бодлого 8-7. (Мөнгөн хөрөнгийн циклийн санхүүжилт)
“Бөртэ” компанийн жилийн борлуулалт 2475000₮, өртөг нь
орлогын 81%-тай тэнцүү. Худалдан авалт 1250000₮ Энэ онд компанийн бараа
материалын дундаж наслалт 40хоног, авлага цуглуулах дундаж хугацаа 32 хоног,
төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа 18 хоног байсан бол...
Гүйцэтгэх нь: А. Мөнгөн хөрөнгийн циклийг
тооц! (жилд 360
хоног)
Б. Компани бараа материалын дундаж наслалтыг 4 хоногоор,
авлага цуглуулах дундаж хугацааг 8 хоногоор бууруулбал хэдий хэмжээний мөнгөн
хөрөнгө чөлөөлөгдөх вэ? (бараа материал, дансны авлага хэдээр буурах вэ?)
В. Хэрэв бараа материалын дундаж наслалтыг 2 хоногоор
бууруулж чадсан ч, төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа мөн 2 хоногоор буурсан
бол хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө
чөлөөлөгдөх вэ?
Бодлого 8-8. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Макс” сүлжээ дэлгүүрийн 9-10 дугаар сарын борлуулалт
болон худалдан авалтын төсөв доор өгөгджээ.
Сар
|
Борлуулалт (сая₮)
|
Зардал (сая₮)
|
8
|
25
|
17
|
9
|
32
|
22
|
10
|
28
|
40
|
11
|
26
|
35
|
12
|
31
|
21
|
Борлуулалтын 80%-ийг бэлнээр хийдэг ба үлдсэнийг нь дараа
сард багтаан цуглуулдаг. Зардал бэлэн мөнгөөр гарна. Мөнгөн хөрөнгийн заавал
байлгах нөөц 2 сая ₮ ба 9-р сарын мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл
2 сая₮ байна.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн 9-12 дүгээр сарын мөнгөн хөрөнгийн төсвийг бэлтгэж, нэмэлт нөөц
шаардлагатай эсэхийг тооц.
Б.
Нийт нэмэлт санхүүжилтийг 15%-ийн хүүтэй богино хугацаат өрөөр санхүүжүүлэх бол
санхүүжилтийн зардал хэд вэ?
Бодлого 8-9. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Sunny” компанийн менежер 3 дугаар улирлын мөнгөн хөрөнгийн
төсвийг гаргах гэж байгаа. Тэрээр ирэх 3 сарын борлуулалт сар бүр 12,5 сая₮
байна гэж үзэж байгаа ч итгэлтэй биш байна. Түүнийхээр борлуулалт сайн байвал
14 сая₮, муу байвал 9 сая₮ байна гэж тооцож байгаа. Мөн дараах мэдээллүүдийг
бэлтгэжээ.
- Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 3,5 сая₮
- Сар бүр 5,5 сая₮-ийн худалдан авалт хийнэ.
- Цалингийн зардал сард 2,5 сая₮
- Хүүгийн зардал сард 0,5 сая₮
- Бусад зардал сард 0,8 сая₮
- Хүүгийн орлого сар бүр 0,3 сая₮
- 6-р сард 2,4 сая₮-ийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан
авна.
- 7-р сард толгой компаниас 5 сая₮-ийн зузаатгал хийнэ.
- 8-р сард 7,8 сая₮-ийн анхны хөрөнгө оруулалт бүхий төсөл
эхэлнэ.
- Бүх борлуулалт, худалдан авалт болон зардлыг бэлнээр
хийнэ.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн 3-р улирлын мөнгөн хөрөнгийн төсвийг нөхцөл байдал тус бүрээр бэлтгэ.
Бодлого 8-10. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Барс” компанийн санхүүгийн менежер
ирэх 2014
оны мөнгөн хөрөнгийн төсвийг тооцож мөнгөн хөрөнгийнхөө илүүдэл, хомсдолыг
тооцох шаардалагатай болсон. Түүнд дараах мэдээллүүд байна.
-
Компанийн 2013.12.31-ний мөнгөн хөрөнгийн үлдэгдэл
26503000₮. Мөнгөн хөрөнгийн бодлогын дагуу мөнгөн хөрөнгийн заавал байлгах
шаардлагатай доод хэмжээ нь сар бүрийн дансны өрийн 25%-тай тэнцүү байна.
-
Бараа материалын үлдэгдэл болон
борлуулалтын талаарх мэдээлэл дараах байдлаар өгөгдсөн. (Уг компани нь
худалдааны байгууллага учраас бүтээгдэхүүнийг нэмж боловсруулалгүй борлуулна)
Үзүүлэлтүүд
|
2013
оны гүйцэтгэл
|
2014
онд төлөвлөсөн
|
|||
2013.11
|
2013.12
|
2014.01
|
2014.02
|
2014.03
|
|
Бараа материалын эхний үлдэгдэл (нэгж)
|
12300 ш
|
11500 ш
|
9800 ш
|
10500 ш
|
11500 ш
|
Бараа материалын эцсийн үлдэгдэл (нэгж)
|
11500 ш
|
9800 ш
|
10500 ш
|
11500 ш
|
12500 ш
|
Борлуулалт (нэгж)
|
90300 ш
|
105200 ш
|
95300 ш
|
98300 ш
|
96900 ш
|
Худалдан авалтын үнэ (төгрөг)
|
1120₮
|
1150₮
|
1180₮
|
1200₮
|
1250₮
|
Борлуулалтын үнэ (төгрөг)
|
1550₮
|
1550₮
|
1600₮
|
1600₮
|
1600₮
|
-
Борлуулалтын орлогын 50% нь бэлнээр,
30% нь нэг сарын дараа, 20% нь 2 сарын
дараа төлөгддөг.
-
Худалдан авалтын төлбөрийг 30%-ийг нь
бэлэн мөнгөөр, 50%-ийг нь 1 сарын дараа, үлдсэн 20%-ийг нь 2 сарын дараа
төлдөг.
-
2004.01 сард ашиглалтын хугацаа нь
дууссан 2 компьютерыг нэгжийг нь 250000₮-өөр борлуулахаар болсон.
-
Компани өөрийн байрны ашиглагдахгүй
талбайг түрээслүүлдэг бөгөөд түрээсийн төлбөр нь сар бүр 2650000₮
-
Уг компани нь “Говь” ХК-ний 80000
ширхэг хувьцааг эзэмшдэг. “Говь” ХК 2003 онд нэгж хувьцаандаа 85₮ийн ноогдол
ашиг зарласан бөгөөд ноогдол ашгийг 2004.02.10 нд хувьцаа эзэмшигчдэд олгохоор
болсон.
-
Цалин болон байгууллагаас төлдөг
НДШ-ийн зардалд сар бүр 9753000₮ төлдөг. Компанийн удирдлага ажилчдынхаа 2003
оны үйл ажиллагааг үнэлж 1-р сард цалингийн 10%-аар урамшуулал олгохоор
шийдсэн.
-
Банкны зээлийн хүүгийн төлбөрт сар бүр
2520000₮ төлдөг.
-
Компани гүйлгээнд 150₮-ийн үнэтэй
200000 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд 2003 онд нэгж хувьцаандаа 20₮-ийн ноогдол
ашиг зарласан. Ноогдол ашгийг 2003.01.20-нд олгоно.
-
3-р сард шинээр 3 компьютер худалдан
авахаар төлөвлөсөн бөгөөд үүнд зориулж 1950000₮ төсөвлөсөн.
-
2003 оны татварын өрийн үлдэгдэл дүн
2395500₮ болсон бөгөөд 2004.01-р сард багтаан Татварын Албанд 3000000₮
шилжүүлэхээр болсон.
-
Компанийн ашгийн төлөвлөлтөөр 1-р
улиралд нийт 2830000₮ -ийн татвар төлөхөөр тооцоолсон. Үүнийг 2004.03 сард төлж
дуусгахаар төлөвлөж байгаа.
Гүйцэтгэх нь: А. 2004
оны 1-р улирлын цэвэр мөнгөн урсгалыг сар бүрээр тооцож мөнгөн хөрөнгийн
төсвийг гарга!
Б. Шаардлагатай санхүүжилт /илүүдэл
нөөц/ -ыг тодорхойл!
Бүлэг
9: Авлагын Менежмент
Тест
1.
Компанийн зээлийн
бодлого гэдэг нь борлуулалт хийхдээ
баримтлах бодлого юм.
А. Үнэн
Б. Худал
2.
Компанийн дансны авлагын
хэмжээг тодорхойлохдоо:
А. (Өдрийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлагын эргэц)
Б. (Жилийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлага цуглуулах дундаж хугацаа)
В. (Өдрийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлага цуглуулах дундаж хугацаа)
Г. (Жилийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлагын эргэц)
3.
Нэг
өдрийн зээлээр борлуулалтыг тооцохдоо………
А. 360 хоног*Авлага
цуглуулах дундаж хугацаа
Б. Жилийн борлуулалт/
360 хоног
В. 360 хоног* Авлага
цуглуулах дундаж хугацаа
Г. Авлага цуглуулах
дундаж хугацаа/ жилийн борлуулалт
4.
Аль
нь зээлийн бодлогын бүрэлдэхүүн хүчин
зүйл вэ?
А. Зээлийн нөхцөл
Б. Түргэн
харьцаа
В. Алдагдсан
боломжийн өртөг
Г. Найдваргүй
авлага
5.
....... гэдэг нь
бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч буй талд тавих доод шаардлага, түүнд
шинжилгээ хийх бодлого юм.
А. Зээлээрх борлуулалтын нөхцөл
Б. Зээлийн стандарт
В. Зээлийн сонголт
Г. Авлага цуглуулах бодлого
6. Хөнгөлөлтийг санал болгосон тохиолдолд зээлийн хугацаа нь зээлийн нийт хугацаа болон хөнгөлөлтийн
хугацаанаас бүрддэг.
А. Үнэн
Б. Худал
7.
Зээлийн
тоон үнэлгээний систем нь зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг
нэгтгэн тоон хэлбэрт оруулж зээлдэгчдэд үнэлгээ өгөх
зорилготой.
А. Үнэн
Б. Худал
8.
3/10; n/60 гэсэн нөхцөлөөр ...
А. Төлбөрийг 3 хоногт төлбөл 10% хөнгөлнө
Б. Төлбөрийг 50 хоногт багтаан төлөх ёстой.
В. Төлбөрийг 60 хоногт төлбөл 3% хөнгөлнө.
Г. Төлбөрийг 10 хоногт төлбөл 3% хөнгөлнө.
9.
Зээлийн
5С-ийн системд зээлдэгчийн зээл авах чадвар багтаамж, төлбөрийн
чадварыг …………-р тодорхойлно.
А. Character
Б. Collateral
В. Capacity
Г. Capital
10. Зээлийн тоон үнэлгээний 5С-ийн системд
зээлдэгчийн ерөнхий зан төлвийг ....
А. Capital
Б. Conditions
В. Character
Г. Capacity
11.
Аль
нь зээл авах боломжийн үнэлгээг тооцдог тоон үзүүлэлтийн
тэгшитгэл вэ?
А.
=3,5(ХТЧХ)+9(Түргэн харьцаа)-24(Өрийн
харьцаа)+1,3(Бизнес эрхэлсэн хугацаа)
Б.
=3(ХТЧХ)+10(Түргэн харьцаа)-25(Өрийн
харьцаа)+1,4(Бизнес эрхэлсэн хугацаа)
В.
=3(ХТЧХ)+9(Түргэн харьцаа)-24(Өрийн
харьцаа)+1,4(Бизнес эрхэлсэн хугацаа)
Г.
=3,5(ХТЧХ)+10(Түргэн харьцаа)-25(Өрийн
харьцаа)+1,3(Бизнес эрхэлсэн хугацаа)
12. Зээлийн стандартыг чанга тогтоосноор:
А. Борлуулалтын хэмжээ өсч, авлагын хэмжээ буурна.
Б. Борлуулалтын хэмжээ буурч, найдваргүй авлагын зардал
өснө.
В. Борлуулалтын хэмжээ өсч, авлагын алдагдсан боломжийн
зардал буурна.
Г. Борлуулалтын хэмжээ буурч, авлагын хэмжээ буурна.
13. Зээлийн бодлогын хүчин зүйлсийг өөрчилсний үр дүнд компанийн ашигт гарах
өөрчлөлтийг тухайн хүчин зүйлсийн ...
гэнэ.
А. Ашгийн чадавхи
Б. Авлагын чадавхи
В. Хөрөнгийн чадавхи
Г. Зээлийн чадавхи
14. Зээлийн бодлогын хүчин зүйлсийн өөрчлөлт
алинд нь нөлөөлөхгүй вэ?
А. Дансны авлагын алдагдсан боломжийн
зардал
Б. Дансны өрийн хэмжээ
В. Борлуулалтын хэмжээ
Г. Хөнгөлөлтийн зардал
15.
Авлага эзэмшлийн зардлын
өөрчлөлтийг тодорхойлохдоо:
А. Авлагын дундаж
үлдэгдэл х Хөрөнгө оруулалтын өгөөж
Б. Авлагын
үлдэгдэл х Авлага цуглуулах дундаж хугацаа х хөрөнгө оруулалтын өгөөж
В. Нэг өдрийн
зэээлээрх борлуулалт х Хөрөнгө оруулалтын өгөөж
Г. Авлагын
үлдэгдэл х Хувьсах зардлын харьцаа х Хөрөнгө оруулалтын өгөөж
16.
Компанийн жилийн дундаж зээлээрх борлуулалт
24сая ₮, авлага цуглуулах дундаж хугацаа 36 хоног. Жилд 265 ажлын хоногтой бол
компанийн дансны авлагын хэмжээг ол.
А. 3260377₮
Б. 2367123₮
В. 3125321₮
Г. 2874637₮
17.
“А” компани зээлийн
стандартаа зөөлрүүлэхээр судалж байгаа. Үүний үр дүнд борлуулалтын хэмжээ 15000 нэгжээс 17500 нэгж болж өснө. Авлага цуглуулах
дундаж хугацаа 30 хоногоос 50 хоног болж өсөх ба найдваргүй
авлагын зардал борлуулалтын 1,5%-аас 3%
болж өснө. Бүтээгдэхүүний нэгжийн үнэ 250₮,
нэгжийн хувьсах зардал 180₮. Хөрөнгө оруулалтын өгөөж 18%. Жилд 360 хоног. Нийт
ашигт гарах өөрчлөлтийг тооц.
А. 125000₮
Б. 150000₮
В. 175000₮
Г. 200000₮
18. 17 – р тестийн өгөгдлийг ашигла.
Найдваргүй авлагын зардалд гарах өөрчлөлтийг тооц.
А.
75000₮
Б.
80000₮
В.
85000₮
Г.
90000₮
19. 17 – р тестийн өгөгдлийг ашигла.
Дансны авлага эзэмшлийн зардалд гарах өөрчлөлтийг тооц.
А.
48375₮
Б.
49755₮
В.
51225₮
Г.
53125₮
20. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. Хүү,
татварын өмнөх ашигт гарах өөрчлөлтийг тооц.
А.
40000₮
Б.
46875₮
В.
100000₮
Г.
101225₮
21. “Б” компани одоогийн зээлээрх борлуулалтын 2/7; n/45 нөхцлөө 2/10; n/60
болгон өөрчлөх гэж байгаа. Борлуулалтын нөхцлийг өөрчилснөөр борлуулалт
2500000¥-өөс 3200000¥ болж өсөх ба борлуулалтад хувьсах зардлын эзлэх хэмжээ
65%. Өмнө нь нийт худалдан авагчдын 30% нь хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө
хийдэг байсан бол нөхцлийг шинэчлэснээр худалдан авагчдын 45% нь хөнгөлөлтийн
хугацаанд төлбөрийг хийнэ гэж тооцсон.
Хөнгөлөлтийн зардлын өөрчлөлтийг тооц.
А. 13800₮
Б. 14500₮
В. 15100₮
Г. 16200₮
22. 21 – р тестийн өгөгдлийг ашигла. Хүү, татварын өмнөх ашигт гарах
өөрчлөлтийг тооц.
А. 210000₮
Б. 231200₮
В. 240000₮
Г. 245000₮
Бодлого, дасгал
Бодлого 9-1. (Зээлээрх борлуулалт ба дансны авлага)
“Zip” компани бүтээгдэхүүнээ зээлээр борлуулалтдаг ба нөхцөл нь 2/10, n/30 байжээ. Энэ үед жилд дунджаар нэг бүр нь 3000₮-ний
үнэтэй 17500ш асаагуур борлуулдаг байсан. Нийт худалдан авагчдын 40% нь
хөнгөлөлтийг авч, үлдсэн нь 30 хоногийн хугацаандаа төлдөг. Тус компани өрсөлдөгчөөсөө давуу талыг олж
авахын тулд борлуулалтын нөхцлийг 4/10, n/30 болгосон. Ингэснээр компаний жилийн борлуулалт 22750ш
болох ба худалдан авагчдын 50% нь хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлж, үлдсэн
нь төлбөрөө зээлийн хугацаандаа хийх төлөвтэй. Жилд
365 хоног.
Гүйцэтгэх нь: А.
Анхны нөхцлийн үе дэх авлага
цуглуулах дундаж хугацаа болон дансны авлагын хэмжээг тооц.
Б.
Нөхцөлийг өөрчилсний
дараах авлага цуглуулах дундаж хугацаа болон дансны авлагын хэмжээг тооц.
Авлагын өөрчлөлтийг ол.
Бодлого 9-2. (Дансны авлагын наслалтын хуваарь)
“Top 10” компанийн дансны авлагын хэмжээ 2013 оны эцсийн
байдлаар $425000 байна. Дансны авлагыг үүссэн хугацаагаар нь ангилж үзэхэд
дараах байдалтай байлаа. Тус компанийн зээлээрх борлуулалтын хугацаа нь 30
хоног.
Сар
|
Дүн
|
2013.12.15
|
$200,000
|
2012.11.10
|
120,000
|
2012.10.21
|
63,000
|
2012.9
сар болон түүнээс өмнөх
|
42,000
|
$425,000
|
Гүйцэтгэх нь: А.
Дансны авлагын наслалтын
хуваарийг гарга.
Б.
Хугацаа хэтэрсэн болон
хугацаандаа байгаа авлагын хувийн жинг тооц.
Бодлого 9-3. (Дансны авлагын наслалтын хуваарь)
“Bear” компанийн дансны авлага 2012 оны 12 сарын байдлаар 2500000₮ байв. Тус
компанийн зээлээрх борлуулалтын нөхцөл 3/10, n/30 хоног ба авлага цуглуулах дундаж хугацаа 52 хоног байв.
Компанийн санхүүгийн менежер авлагын наслалтын хуваарийг гаргаж, авлага цуглуулах
бодлогоо үнэлэх гэж байгаа. Нийт авлагын 40% нь
зээлийн хугацаандаа, үлдсэн авлагын 1/3 нь 1-20 хоног хэтэрсэн, үүний 5%
нь найдваргүй болох магадлалтай, 50% нь 21-40 хоног хэтэрсэн, үүний 15% нь
найдваргүй болох магадлалтай, 1/6 нь 41-60 хоног хэтэрсэн ба үүний 30% нь
найдваргүй болох магадлалтай. Хугацаандаа байгаа авлагын 45% нь хөнгөлөлтийн
хугацаанд төлөгдөнө гэж тооцсон.
Гүйцэтгэх нь: А.
Дансны авлагын наслалтын
хуваарийг гаргаж, хугацаа хэтэрсэн авлагын дүнг тооц.
Б.
Найдваргүй авлагын зардлыг
тооц.
В. Боломжит хөнгөлөлтийн хэмжээг тооц.
Бодлого 9-4. (Зээлийн
стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Мөрөн” компани
бүтээгдэхүүнээ зээлээр борлуулдаг бөгөөд зээлийн борлуулалтын зардал хэт өндөр
байна гэж үзсэн. Зээлийн стандартыг хатуу болговол найдваргүй авлагын зардал
борлуулалтын 5%-аас 2% болж буурна. Харин жилийн борлуулалтын орлого 100
сая.₮-өөс 90 сая.₮ болтол буурна. Нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нь
борлуулалтын үнийн 50%-тай тэнцүү. Зээлийн стандартыг өөрчлөхөд бусад зүйлс
тогтмол байна гэж тооцоолсон.
Гүйцэтгэх нь: А. Нийт ашигт гарах өөрчлөлтийг тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Зээлийн
стандартыг чангаруулах нь зөв үү? Өөрийн хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-5.
(Зээлийн стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Дөлгөөн” компани
бүтээгдэхүүнээ зээлээр борлуулдаг бөгөөд зээлийн стандартаа сулруулах замаар
борлуулалтын орлогоо өсгөхийг зорьсон. Зээлийн стандартыг сулруулсан тохиолдолд
компанийн жилийн борлуулалт 10000 нэгжээс 11000 болж өснө. Мөн найдваргүй
авлагын зардал борлуулалтын 1%-аас 3% болж, авлага цуглуулах дундаж хугацаа
45-аас 60 хоног болон тус тус өснө гэж тооцоолсон. Нэгж бүтээгдэхүүний
борлуулалтын үнэ 40000₮, нэгжийн хувьсах зардал нь 31000₮. Компанийн хөрөнгө оруулалтын
шаардлагатай өгөөж 25%.
Гүйцэтгэх нь: А. Нийт ашигт гарах өөрчлөлтийг тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Авлага эзэмшлийн зардлын өөрчлөлтийг тооц.
Г. Зээлийн
стандартыг сулруулах
нь зөв үү? Өөрийн
хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-6.
(Зээлийн нөхцөлийн
өөрчлөлтийн нөлөө)
“Суман” компани зээлээрх борлуулалтын нөхцлөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа.
Зээлийн хугацааг 30 хоног байсныг 20 хоног болгон бууруулснаар авлага цуглуулах
дундаж хугацаа 44 хоногоос 39 хоног болж буурна гэж тооцжээ. Үүнийг дагаад
найдваргүй авлагын зардал борлуулалтын 1.5% байснаас 0.8% болж буурна.
Компанийн борлуулалт 300000 нэгж байсан бол 275000 нэгж болж буурах төлөвтэй.
Бүтээгдэхүүний нэгжийн үнэ $15 ба нэгжийн хувьсах зардал $11. Шаардлагатай өгөөж 12% бол ...
Гүйцэтгэх нь: А.
Нийт ашигт гарах өөрчлөлтийг
тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Зээлийн нөхцөлийг өөрчлөх үү? Өөрийн хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-7.
(Зээлийн нөхцөл болон стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Саран” компани
борлуулалтаа бүгдийг нь 3/15, n/30 нөхцлөөр зээлээр хийдэг бөгөөд ирэх жилийн
борлуулалт 180 сая.₮ байхаар таамагласан. Компанийн зээлээр хийсэн борлуулалтын
30% нь 15 хоногт, 50% нь 60 хоногт, 20% нь дунджаар 80 хонож байж төлөгддөг.
Хугацаа хэтэрсэн зээлийн 5% нь найдваргүй болдог. Дансны авлагыг цуглуулахтай
холбоотой зардал нь жилд 2500000₮, хувьсах зардлын харьцаа нь 70%, түргэн
борлогдох үнэт цаасны жилийн хүү 10% бол…
Гүйцэтгэх нь: А.
Компанийн ирэх жилийн татварын өмнөх ашгийг тооц!
Б.
Хэрэв компани зээлийн борлуулалтын нөхцлөө 2/30, n/90 болгож өөрчилбөл
борлуулалт нь 198 сая.₮ болж үүний 40% нь хөнгөлөлтийн хугацаанд 40% 90 хоногт,
үлдсэн нь 100 хоногийн дараа төлөгдөх бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн 8% нь
найдваргүй болно. Авлага цуглуулалтын зардал нь 1,5 дахин өснө гэвэл компани
зээлийн нөхцлөө өөрчлөх нь ашигтай юу?
В.
Хэрэв компани зээлийн нөхцлөө хэвээр нь үлдээж зээлийн стандартаа өндөрсгөвөл
борлуулалт нь 162 сая.₮ болох ба үүний 50% нь хөнгөлөлтийн хугацаанд, 40% нь 60
хоногт, үлдсэн нь 70 хоногт төлөгдөнө. Хугацаа хэтэрсэн зээлийн 3 % нь
найдваргүй болно. Мөн авлага цуглуулалтын зардал 2,5 дахин буурна гэвэл компани
зээлийн стандартаа өндөрсгөх нь ашигтай юу?
Бодлого 9-8.
(Зээлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө)
“Yahoo” компани
зээлийн бодлогоо өөрчлөх замаар ашгаа нэмэгдүүлэхээр зорьсон. Компанийн
маркетингийн алба зээлийн борлуулалтын одоогийн байдал болон зээлийн бодлогыг
өөрчилсөн тохиолдолд бий болох өөрчлөлтийг дараах байдлаар тодорхойлж
санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн.
№
|
Үзүүлэлт
|
Зээлийн бодлогыг
өөрчлөхийн өмнө
|
Зээлийн бодлогыг
өөрчилсний дараа
|
1
|
Борлуулалтын нэгж
|
50000 нэгж
|
55000 нэгж
|
2
|
Бүтээгдэхүүний нэгжийн үнэ
|
$100
|
$100
|
3
|
Бүтээгдэхүүний нэгжийн хувьсах зардал
|
$60
|
$60
|
4
|
Авлага цуглуулах дундаж хугацаа
|
30 хоног
|
40 хоног
|
5
|
Борлуулалтын хөнгөлөлтийн нөхцөл
|
2/10
|
2/10
|
6
|
Найдваргүй авлагын хувь
|
1%
|
1,5%
|
7
|
Нийт авлагаас хөнгөлөлт эдлэх хувь
|
60%
|
55%
|
8
|
Засгийн газрын үнэт цаасны хүү
|
15%
|
15%
|
9
|
Үйл ажиллагааны тогтмол зардал
|
$1000000
|
$1000000
|
Гүйцэтгэх нь: А.
Компани зээлийн бодлогоо өөрчлөөгүй үеийн хүү татварын өмнөх ашгийг тооц!
Б.
Компани зээлийн бодлогоо өөрчилбөл компанийн хүү татварын ашиг хэд болох вэ?
Зээлийн бодлогоо өөрчлөх нь ашигтай юу?
Бодлого 9-9.
(Зээлийн бодлогын өөрчлөлт)
Үйлдвэрлэл
худалдааны “Сансар” компани зээлийн бодлогоо боловсронгуй болгохоор зорьсон.
зээлийн борлуулалтын одоогийн байдал болон зээлийн бодлогыг өөрчилсөн
тохиолдолд бий болох өөрчлөлтийг дараах байдлаар тодорхойлсон.
№
|
Үзүүлэлт
|
Өөрчлөхийн өмнө
|
Өөрчилсний дараа
|
1
|
Борлуулалтын
нэгж
|
72000 нэгж
|
73000 нэгж
|
2
|
Авлага
цуглуулах дундаж хугацаа
|
40 хоног
|
58 хоног
|
3
|
Авлага
цуглуулалттай холбоотой зардал
|
$60000
|
$20000
|
4
|
Найдваргүй
авлагын хувь
|
1%
|
2%
|
Компани нэгж
бүтээгдэхүүнийг $28-оор үйлдвэрлэж $32-оор борлуулдаг. Дискаунтын хувь 24%. Хувьсах зардлын харьцаа 60%.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн зээлийн бодлогын өөрчлөлтийн талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
Б.
Өөрийн өгсөн хариултыг тооцооллын үндсэн дээр хамгаал!
Бодлого 9-10.
(Зээлдэгчид зээлийн үнэлгээ өгөх)
“Хэрэгцээ” компани
дараа тооцоогоор бүтээгдэхүүн худалдан авагчиддаа зээлийн үнэлгээний системийг
ашиглаж үнэлгээ өгдөг. Зээлийн үнэлгээний системд ашиглагддаг үзүүлэлтүүдийн ач
холбогдлын хувийг дараах байдалтай байхаар тооцдог.
№
|
Санхүүгийн
болон зээлийн шалгуур үзүүлэлт
|
Үнэлгээний
ач холбогдлын хувь
|
1
|
Зээлийн зөвлөхийн дүгнэлт
|
25%
|
2
|
Боловсрол
|
15%
|
3
|
Хөрөнгийн баталгаа
|
10%
|
4
|
Орлогын хэмжээ
|
10%
|
5
|
Зээлийн түүх
|
30%
|
6
|
Бизнес хийсэн хугацаа
|
10%
|
Компани одоогоор 3
зээлдэгчид үнэлгээ өгөхөөр шинжилгээ хийж байгаа. Тэдгээр зээлдэгч тус бүрийн
үзүүлэлт тус бүр дээр авсан оноо дараах байдалтай байсан.
№
|
Үзүүлэлтүүд
|
Хүсэлт
тавьсан компаниудын үнэлгээ (100%-аар)
|
||
А
|
Б
|
В
|
||
1
|
Зээлийн зөвлөхийн дүгнэлт
|
60
|
90
|
80
|
2
|
Боловсрол
|
70
|
70
|
80
|
3
|
Хөрөнгийн баталгаа
|
100
|
90
|
60
|
4
|
Орлогын хэмжээ
|
75
|
80
|
80
|
5
|
Зээлийн түүх
|
60
|
85
|
70
|
6
|
Бизнес хийсэн хугацаа
|
50
|
60
|
90
|
Гүйцэтгэх нь: А.
Зээлдэгч болохыг хүссэн компани тус бүрийн үнэлгээний эцсийн дүнг гаргаж аль
зээлдэгчийг хүлээн зөвшөөрөхийг зөвлө!
Тест
1.
Бараа материалын нөөц нь ердийн
хэрэглээ болон нэмэлт нөөц
(аюулгүйн
нөөц)гэсэн
бүрэлдэхүүнтэй байж болно.
А.
Үнэн
Б.
Худал
2.
Онгоц үйлдвэрлэлийн компанийн хувьд барьж дуусаагүй онгоц
нь тухайн компанийн бараа материалд хамаарахгүй.
А. Үнэн
Б. Худал
3.
Бараа материалын эзэмшил, хадгалалттай холбоотой зардлыг
... гэнэ.
А. Захиалгын
зардал
Б. Шилжин
нэмэгдэх зардал
В. Хэвийн зардал
Г. Нийт зардал
4.
Дараахаас аль нь бараа материалын тоо хэмжээтэй шууд
хамааралтай өсдөг зардал биш вэ?
А. Даатгалын
зардал
Б. Бараа материалын
хорогдол
В. Хяналтын зардал
Г. Ачиж буулгах зардал
5.
Бараа
материалын нийт шилжин нэмэгдэх зардал нь:
А. TCC
= P x C x S/Q
Б. TOC
= O x S/Q
В. TCC
= P x C x Q/2
Г. TOC
= O x Q/2
6.
Захиалгын оновчтой хэмжээг тооцох загварын дагуу .....
бараа материалыг хамгийн оновчтой гэж үзнэ.
А. бараа
материалын захиалгын зардал хамгийн бага байх үеийн
Б. бараа
материалын шилжин нэмэгдэх зардал хамгийн бага байх үеийн
В. бараа
материалын нийт зардал хамгийн бага байх үеийн
Г. бараа
материалын нийт зардал 0-тэй тэнцүү байх үеийн
7.
Захиалгын оновтой тоо хэмжээг тооцох томъёо нь ...
А. 

Б. 

В. 

Г. 

8.
Дахин захиалга хийх цэгийг тооцохдоо:
А. Захиалсан материал ирэх хугацаа х
Өдрийн хэрэглээ – Заавал байлгах нөөц
Б. 2 захиалгын хоорондын хугацаа х Өдрийн хэрэглээ
+ Замд яваа бараа
В. Захиалгын тоо х Өдрийн хэрэглээ +
Заавал байлгах нөөц
Г. Захиалсан материал ирэх хугацаа х
Өдрийн хэрэглээ – Замд яваа бараа
9.
............. үед замд яваа бараа үүснэ.
А. Материал
тээвэрлэлтийн хугацаа 2 захиалгын хоорондын хугацаанаас их
Б. Материал
тээвэрлэлтийн хугацаа захиалга хүлээн авах хугацаанаас бага
В. Материал
тээвэрлэлтийн хугацаа 2 захиалгын хоорондын хугацаанаас бага
Г. Материал
тээвэрлэлтийн хугацаа захиалга хүлээн авах хугацаанаас их
10.
Энэ аргыг ашиглах үед бараа материалын маш бага хэмжээний
нөөцтэй эсвэл бүр нөөцгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
А. Яг цагт нь
системийн арга Б.
АВС системийн арга
В. Мин-Макс
арга Г. 2 савны арга
11. Бараа материалын нөөцийн хяналтын Мин-Макс аргын дагуу
бараа материалын үлдэгдлийн доод хязгаар нь ... -тай тэнцүү байна.
А. захиалын оновчтой хэмжээ
Б. замд яваа бараа
В. дахин захиалга хийх цэг
Г. захиалга хоорондын барааны хэмжээ
12. Бараа материалын жилийн эрэлт S=1500 ш, нэг удаагийн захиалгын зардал О=12000₮, нэгжийн шилжин нэмэгдэх зардал С=500₮. Бараа материалын захиалгын оновчтой хэмжээ EOQ-г тооц.
А.
268 ш
Б.
190 ш
В.
245 ш
Г.
182 ш
13. 12-р тестийн өгөгдлийг ашигла. Хоёр захиалга хоорондын
хугацаа хэд вэ?
А. 56 хоног
Б. 60 хоног
В. 64 хоног
Г. 70 хоног
14. Бараа материалын жилийн эрэлт S=25000 ш, нэг удаагийн захиалгын зардал О=85000₮, нэгжийн шилжин нэмэгдэх зардал С=1250₮. Захиалга хүлээн авахад 5 хоног шаардлагатай бол энэ
үед замд яваа бараа хэд вэ?
А.
1843
ш
Б.
347 ш
В.
500 ш
Г.
Замд яваа бараа байхгүй
15. 14-р тестийн өгөгдлийг ашигла. Заавал байлгах нөөц 100 ш
бол дахин захиалга хийх цэгийг тооц.
А. 347 ш
Б. 447 ш
В. 325 ш
Г. 425 ш
Бодлого, дасгал
Бодлого 10-1. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Эрхэс”
компани үйлдвэрлэлээ хэвийн явуулах нөхцөлд жилд дунджаар 60000 ширхэг хос түүхий эдийг
гадаадаас захиалж авчрах шаардлагатай байдаг. Түүхий эдийг захиалах нэг удаагийн захиалгын тогтмол
зардалд 2 сая.₮ төлдөг. Нэгж хос түүхий эдийн шилжин нэмэгдэх зардал нь 10000₮.
Гүйцэтгэх
нь: А. Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээг тооц!
Б. Бараа материалын захиалгын оновчтой хэмжээний хувьд
барааг захиалж авахтай холбоотой гарах нийт зардал хэд вэ?
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний үед бараа материалын
дундаж хэмжээ болон жилд хийх захиалгын тоо хэд вэ?
Бодлого 10-2. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Онон”
компанийн бараа материалын өртөг болон хэрэгцээтэй холбоотой дараах мэдээллүүд
өгөгдсөн.
№
|
Үзүүлэлт
|
|
1
|
Бараа материалын
жилийн нийт хэрэгцээ
|
2500000 нэгж
|
2
|
Бараа материалын
нэгжийн үнэ
|
$1300
|
3
|
Нэг удаагийн
захиалгын зардал
|
$26000
|
4
|
Бараа материалын
аюулгүйн нөөцийн хэмжээ
|
500000 нэгж
|
5
|
Захиалга хийн бараа
худалдан авалтанд шаардагдах хугацаа
|
14 хоног
|
6
|
Шилжин нэмэгдэх
зардлын коэффициент
|
15%
|
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын оновчтой тоо хэмжээг тооц!
Б. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын худалдан авалтын нийт зардал хэд байх вэ?
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын дундаж хэмжээ хэд вэ?
Г. Бараа материалын дахин захиалга
хийх цэгийг тооц!
Бодлого 10-3. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Titan products” компани жилд 6300тонн төмөр хэрэглэдэг. Төмрийг бэлтгэн
нийлүүлэгчээс нэг удаа захиалгаар авахад $350 зардал гарна. Нэг тонн төмрийн шилжин нэмэгдэх
зардлын хувь 5%. Нэг тонн төмрийн үнэ $120. Захиалсан материал ирэхэд 7 хоног шаардлагатай. Компани
энэ оны эхээр бараа материалын тасалдлын улмаас хохирол хүлээсэн байна. Үүний
улмаас заавал байлгах нөөцийг бүрдүүлэх гэж байгаа. Ингээд өнгөрсөн хугацааны
мэдээллээс харахад материалын өдрийн дээд хэрэглээ 20 тонн байсан ба захиалсан
материал хамгийн ихдээ 9 хонож ирсэн тохиолдол байжээ.
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын оновчтой тоо хэмжээг тооц!
Б. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалтай холбоотой нийт
зардал хэд байх вэ?
В. Заавал байлгах нөөцийн хэмжээг
хэдээр тогтоох вэ?
Г. Бараа материалын дахин захиалга
хийх цэгийг тооц!
Бодлого 10-4. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Electronics”
компани нь гадаадаас эд анги импортолж өөрсдөө угсран борлуулах үйл ажиллагаа
явуулдаг. Компани гадаадаас эд ангиа худалдан авах захиалга хийхэд тодорхой
хугацаа, зардал шаардагддаг. Иймээс компанийн менежер холбогдох мэдээллүүдийг
цуглуулан бараа материалын удирдлагаа боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн. Тэр
дараах мэдээллүүдийг цуглуулсан. Бараа материалын жилийн хэрэгцээ 6800000 хос
эд анги, нэг удаа захиалга хийхэд гарах зардал $120000, бараа материалын шилжин
нэмэгдэх зардлын коэффициент 10%, 1 хос эд ангийг худалдан авах үнэ 150$.
Менежер нэг удаагийн захиалгын тоо хэмжээний дараах хувилбар тус бүрийн зардлыг
тооцохоор шийдсэн.
№
|
Үзүүлэлт
|
Захиалгын хэмжээний
хувилбарууд (хос эд анги)
|
|||||
200000
|
250000
|
300000
|
350000
|
400000
|
450000
|
||
1
|
Захиалгын нийт зардал
|
|
|
|
|
|
|
2
|
Шилжин нэмэгдэх зардал
|
|
|
|
|
|
|
3
|
Нийт зардал
|
|
|
|
|
|
|
4
|
Бараа материалын дундаж хэмжээ
|
|
|
|
|
|
|
5
|
Жилд хийх захиалгын тоо
|
|
|
|
|
|
|
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын тоо хэмжээний хувилбар бүхий хүснэгтийг бөглөж
зардлын графикыг байгуул!
Б. Бараа материалын захиалгын оновчтой
тоо хэмжээг тооц!
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын худалдан авалтын нийт зардал хэд байх вэ? Графикт дүрсэл!
Г. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын дундаж хэмжээ болон жилд хийх захиалгын тоо хэд вэ?
Д. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын захиалга хоорондын хугацаа хэд вэ?
Бодлого 10-5. (Захиалгын оновчтой хэмжээ ба үнийн хөнгөлөлттэй нөхцөл)
“Nice Pizza” жилд дунджаар 60,000 хайрцаг бяслаг хэрэглэдэг. Хайрцаг
бяслагийн үнэ $2,5. Бяслагийн нэг удаагийн захиалгын үнэ $250, ба нэгжийн шилжин нэмэгдэх зардлын коэффициент өртгийн
20%. Тус пиццаны газар жилд 250 хоног ажилладаг бөгөөд 2 өдрийн хэрэглээтэй
тэнцэх хэмжээний бяслагийн аюулгүй нөөцийг байлгадаг. Захиалгаа хүлээн авахад 3
хоног шаардагдана.
Энэ оноос бэлтгэн нийлүүлэгчийн зүгээс худалдан авалтын
тоо хэмжээний хөнгөлөлт зарлажээ. Хэрэв нэг удаагийн худалдан авалтаар
15000-аас дээш хайрцаг бяслаг авбал үнийн дүнгийн 3%-ийг хөнгөлөх нөхцөлтэй.
Гүйцэтгэх
нь: А. Хөнгөлөлт зарлаагүй үеийн:
1. Бараа материалын захиалгын оновчтой тоо
хэмжээг тооц!
2. Захиалгын
оновчтой тоо хэмжээний үед бараа материалын нийт зардал хэд вэ?
3. Бараа
материалын дахин захиалга хийх цэгийг тооц!
Б. Бэлтгэн нийлүүлэгчийн зарласан хөнгөлөлтийг эдлэж,
15000ш бүтээгдэхүүн захиалах нь зөв үү?
Бодлого 10-6. (Бараа
материалын хяналтын ABC систем )
“Жаран” компани 12 төрлийн барааг
ашиглан үйлдвэрлэл явуулдаг. Бараа тус бүрийн дундаж үлдэгдэл болон нэгжийн
дундаж өртгийн талаар дараах тооцоог гаргасан.
Барааны
төрөл
|
Барааны
дундаж үлдэгдэл (ш)
|
Нэгж
барааны дундаж өртөг (₮)
|
1
|
3600
|
108
|
2
|
2500
|
1640
|
3
|
200
|
1200
|
4
|
550
|
240
|
5
|
18
|
18900
|
6
|
700
|
600
|
7
|
150
|
9000
|
8
|
3200
|
290
|
9
|
1100
|
190
|
10
|
6000
|
36
|
11
|
1900
|
3000
|
12
|
140
|
270
|
Компани
бараа материалын хяналтандаа ABC системийг ашиглахаар шийдсэн.
Гүйцэтгэх нь: А. Барааны төрөл тус бүрийг бараа
материалын A, B болон C ангилал тус бүрт ангил!
Б.
Хэрхэн ангилснаа тайлбарла!
Бодлого 10-7. (Бараа
материалын хяналтын ABC систем )
“Номин электроникс” 8,000 нэр зүйлийн бүтээгдэхүүн
борлуулдаг. Компанийн санхүүгийн менежер бүтээгдэхүүний нөөцийн хяналтын ABC
системийг ашигладаг.
Эдгээр зүйлийн бүтээгдэхүүний 20% нь A бүлэгт, 30% нь B бүлэгт, үлдсэн нь С бүлэгт хамрагдаж байна гэж тодорхойлсон.
А бүлгийн бүтээгдэхүүнд ажлын 20 хоног тутамд, В бүлэгт ажлын 60 хоног тутамд,
С бүлэгт ажлын 100 хоног тутамд нэг удаа тооллого хийдэг. Нэг удаагийн
тооллогоор 100 нэр зүйлийн бүтээгдэхүүн тоолох тус бүрт 50,000₮-ний зардал
гардаг. Ажлын хоног 280.
Гүйцэтгэх нь: А. A, B болон C ангилал тус бүрт хэдэн нэр зүйлийн бүтээгдэхүүн орохыг тооц.
Б. Ангилал тус бүрийн жилийн тооллогын зардлыг тооц.
Бодлого 10-8. (Бараа
материалын нөөцийн
хяналтын Мин-Макс
систем )
“Cable” компани хамгаалалтын камер борлуулдаг. Хамгийн эрэлттэй
камер жилд дунджаар 15000ш борлогддог. Нэг камерын эзэмшлийн зардал 2500₮ ба
захиалгын оновчтой загварын дагуу тооцож гаргасан хэмжээ болох 980 ширхэг
камерыг нэг удаагийн захиалгаар худалдан авдаг. Захиалга ирэхэд шаардагдах хугацаа
7 хоног. Жилд 360 хоног.
Гүйцэтгэх нь: А. Захиалгын оновчтой тоо хэмжээг хангах нэг удаагийн захиалгын зардал хэд вэ?
Б. Мин-макс төлөвлөлтийн аргын дагуу бараа материалын
үлдэгдлийн доод болон дээд хязгаар хэд вэ?
В. Хэрэв нэг удаагийн захиалгын зардал 96000₮ бол бараа
материалын үлдэгдлийн доод болон дээд хязгаар хэд болох вэ?
Бодлого 10-9. (Бараа
материалын нөөцийн
хяналтын систем: 2 савны арга
)
“Super” компани бараа материалын нөөцийн хяналтдаа 2 савны
аргыг ашиглаж байгаа. Компанийн бараа материалын жилийн эрэлт 225000ш. Нэг
удаагийн захиалгын оновчтой хэмжээ 7500ш. Захиалга хүлээн авахад 8 хоног
шаардагдах ба жилд 360 хоног.
Гүйцэтгэх нь: А. 2 саванд байх бараа материалын хэмжээг тус бүрд нь тооц.
Б. Бараа материалын хэмжээ хэд болоход дахин
захиалга хийх вэ?
No comments:
Post a Comment