Тест
1.
Ажлын
капиталын менежментийн зорилго нь эргэлтийн хөрөнгө болон эргэлтийн эх
үүсвэрийн хувьд ашигт байдал ба эрсдлийн оновчтой харьцааг тогтоох явдал юм.
А.
Үнэн
Б.
Худал
2. Ажлын капиталтай холбоотой эрсдэл нь компани өр төлбөр,
хариуцлагаа цаг тухайд нь барагдуулж чадахгүй байх явдлыг илэрхийлнэ.
А.
Үнэн
Б.
Худал
3. Ажлын
цэвэр капитал гэдэг нь …....
А.
Эргэлтийн хөрөнгө – Нийт өр + Урт хугацаат өр
Б.
Эргэлтийн хөрөнгө
В.
Эргэлтийн хөрөнгө + Богино хугацаат өр
Г.
Эргэлтийн хөрөнгө + Богино хугацаат өр – Нийт өр
4. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ их байх тусам
А. Эрсдэл буурч,
ашигт ажиллагаа өснө.
Б. Эрсдэл өсч, ашигт
ажиллагаа буурна.
В. Эрсдэл буурч,
ашигт ажиллагаа буурна.
Г. Эрсдэл өсч, ашигт
ажиллагаа өснө.
5. Эргэлтийн хөрөнгийг боломжит хамгийн дээд хэмжээнд
байлгах бодлого нь ....
А. Ашгийг
нэмэгдүүлэх зорилготой
Б. Эрсдлийг
тооцоолдоггүй
В. Эрсдлийг
бууруулах зорилготой
Г. Консерватив
бодлого
6. Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн модерат бодлогын үед
.....
А. Борлуулалтын
өсөлтөөс ажлын капиталыг өсөлтийг бага байлгадаг.
Б. Зээлийн
хугацаа дуусах үеийг хөрөнгөтэй уялдуулах бодлого баримталдаг.
В. Гарч болох бүх
хөрөнгийн хэрэгцээг урт хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг.
Г. Хөрөнгө
оруулалтын рестрикт болон релакс бодлогын дундыг баримталдаг.
7. Богино хугацаат өрөөр түр зуурын эргэлтийн хөрөнгийг
болон тогтмол шинжтэй эргэлтийн хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх
эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бодлогыг ..... чиг баримтлал гэнэ.
А. Консервтив
Б. Модерат
В. Агрессив
Г. Рестрикт
8. Нийт тогтмол шинжтэй хөрөнгийн (байнгын хэрэгцээ) хэмжээ нь:
А. Нийт эргэлтийн
бус хөрөнгө + Нийт эргэлтийн хөрөнгө
Б. Нийт эргэлтийн
бус хөрөнгө + Түр зуурын эргэлтийн хөрөнгө
В. Нийт эргэлтийн
бус хөрөнгө + Тогтмол эргэлтийн хөрөнгө
Г. Нийт эргэлтийн
хөрөнгө – Богино хугацаат өр төлбөр
9. Аялал жуулчлалын
салбарын 3 компанийн өмнөх оны санхүүгийн дараах мэдээлэл өгөгдсөн.
|
Three S
|
Two X
|
One Z
|
Борлуулалт
|
55 сая
|
36 сая
|
72 сая
|
Эргэлтийн
хөрөнгө
|
26 сая
|
25 сая
|
40 сая
|
Цэвэр
ахиуц ашиг
|
7%
|
8%
|
8%
|
Аль компани
бусадтайгаа харьцуулахад эргэлтийн хөрөнгийн релакс бодлогыг барьж байна вэ?
А. Three
S
Б. Two
X
В. One
Z
Г. Б олон В хариулт
зөв.
10. 9 – р тестийн
өгөгдлийг ашигла. Аль компанийн эргэлтийн хөрөнгийн өгөөж (цэвэр ашиг / эргэлтийн хөрөнгө) хамгийн өндөр байна вэ?
А. Three
S
Б. Two
X
В. One
Z
11. 9 – р тестийн
өгөгдлийг ашигла. Аль компани төлбөрийн чадварын эрсдэл бусдаасаа өндөр байна
вэ?
А. One
Z
Б. Two
X
В. Three
S
12. “Irish
Air”
компани дараагийн 6
сарын хөрөнгийн хэрэгцээг урьдчилан таамаглажээ.
Сар
|
Эргэлтийн хөрөнгө
|
Үндсэн хөрөнгө
|
Нийт хөрөнгө
|
|
1
|
$45,000
|
$100,000
|
$145,000
|
|
2
|
40,000
|
100,000
|
140,000
|
|
3
|
50,000
|
100,000
|
150,000
|
|
4
|
55,000
|
100,000
|
155,000
|
|
5
|
60,000
|
100,000
|
160,000
|
|
6
|
75,000
|
100,000
|
175,000
|
Компанийн сарын дундаж тогтмол хөрөнгийн хэрэгцээг ол.
А. $100’000
Б. $57’500
В. $140’000
Г. $157’500
13. 12 – р тестийн өгөгдлийг ашигла. Компанийн сарын дундаж
түр зуурын хөрөнгийн хэрэгцээг ол.
А. $14’167
Б. $17’500
В. $18’125
Г. $57’500
14. “British fashion” компанийн
эргэлтийн бус хөрөнгө £25000, эргэлтийн хөрөнгө £12500.
Богино хугацаат эх
үүсвэрийн өртөг жилийн 12%. Урт хугацаат эх үүсвэрийн өртөг жилийн 18%. Хэрэв
компани агрессив стратеги баримталж, нийт хөрөнгийн 60%-ийг урт хугацаат эх
үүсвэрээр, үлдсэн хэсгийг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол нийт
санхүүжилтийн зардал хэд вэ?
А. £4750
Б. £5000
В. £5400
Г. £5850
15. 14 – р тестийн өгөгдлийг ашигла. Хэрэв компани
консерватив стратеги баримталж, нийт хөрөнгийн 85%-ийг урт хугацаат эх
үүсвэрээр, үлдсэн хэсгийг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол ажлын
цэвэр капитал хэд вэ?
А. £5625
Б. £6875
В. £12500
Г. £19375
Бодлого, дасгал
Бодлого 7-1. (Ажлын капиталын хөрөнгө оруулалтын болон
санхүүжилтийн бодлого)
“Аргат”
компанийн санхүүгийн
менежер ирэх 12 сарынхаа хөрөнгийн хэрэгцээг
дараах байдлаар тооцож гаргасан.
Хөрөнгө (мян.төг)
|
1 сар
|
2 сар
|
3 сар
|
4 сар
|
5 сар
|
6 сар
|
Нийт Хөрөнгө
|
88000
|
95000
|
100000
|
85000
|
95000
|
105000
|
Эргэлтийн бус Хөрөнгө
|
50000
|
50000
|
50000
|
65000
|
65000
|
65000
|
Хөрөнгө (мян.төг)
|
7 сар
|
8 сар
|
9 сар
|
10сар
|
11сар
|
12сар
|
Нийт Хөрөнгө
|
110000
|
100000
|
95000
|
106000
|
110000
|
95000
|
Эргэлтийн бус Хөрөнгө
|
65000
|
70000
|
70000
|
70000
|
70000
|
70000
|
Нийт
тогтмол хөрөнгийн хэмжээг (энэ
нь эргэлтийн бус хөрөнгө болон перманент
эргэлтийн хөрөнгө) тогтоохдоо
эргэлтийн бус хөрөнгийн түвшин тус бүрт нийт хөрөнгийн хамгийн бага
хэмжээгээр тооцдог.
Гүйцэтгэх нь: А. Таамагласан сарын дундаж борлуулалт 1) 55000; 2) 70000; 3) 110000 бол компанийн удирдлага
эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын ямар бодлого баримталж байна вэ?
Б.
Түр зуурын эргэлтийн хөрөнгийг тооцоолж графикт дүрсэл!
В.
Түр зуурын эргэлтийн хөрөнгийн 30%-ийг болон нийт тогтмол хөрөнгийг урт
хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэвэл урт болон богино хугацаат
санхүүжилтийг сар бүрээр тооц! (хүснэгтэнд тооц). Эргэлтийн хөрөнгийн
санхүүжилтийн ямар бодлого баримталж байна вэ?
Г.
Түр зуурын эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өрөөр санхүүжүүлдэг гэвэл сар
бүрийн урт болон богино хугацаат санхүүжилтийг тооц! Эргэлтийн хөрөнгийн
санхүүжилтийн ямар бодлого баримталж байна вэ?
Бодлого 7-2. (Ажлын капиталын санхүүжилтийн бодлого)
“Golden gate” компани өөрийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний
санхүүжилт байгаа эсэхийг сонирхож байгаа. Тус компанийн сар бүрийн эргэлтийн
болон үндсэн хөрөнгийн мэдээлэл дараах хүснэгтэд өгөгдсөн.
Сар
|
Эргэлтийн хөрөнгө
|
Үндсэн хөрөнгө
|
Нийт хөрөнгө
|
|
1
|
$60,000
|
$70,000
|
$130,000
|
|
2
|
58,000
|
70,000
|
128,000
|
|
3
|
55,000
|
70,000
|
125,000
|
|
4
|
47,000
|
70,000
|
117,000
|
|
5
|
40,000
|
70,000
|
110,000
|
|
6
|
41,000
|
70,000
|
111,000
|
|
7
|
40,000
|
70,000
|
110,000
|
|
8
|
37,000
|
70,000
|
107,000
|
|
9
|
38,000
|
70,000
|
108,000
|
|
10
|
33,000
|
70,000
|
103,000
|
|
11
|
40,000
|
70,000
|
110,000
|
|
12
|
50,000
|
70,000
|
120,000
|
Компанийн богино хугацаат өрийн жилийн хүү 8% ба урт
хугацаат өрийн хүү 12% бол ...
Гүйцэтгэх нь: А. Компанийн сарын дундаж түр зуурын болон тогтмол
хөрөнгийн хэрэгцээг ол.
Б. Хэрэв компани санхүүжилтийн агрессив стратеги баримталж,
нийт тогтмол шинжтэй хөрөнгийн 80%-ийг урт хугацаат эх үүсвэрээр, үлдсэн
хөрөнгийн хэрэгцээг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол жилийн
дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
В. Хэрэв компани санхүүжилтийн модерат стратеги баримтдаг,
бол жилийн дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
Г. Хэрэв компани санхүүжилтийн консерватив стратеги
баримталж, түр зуурын хөрөнгийн 20% болон нийт тогтмол шинжтэй хөрөнгийг урт
хугацаат эх үүсвэрээр, үлдсэн хөрөнгийн хэрэгцээг богино хугацаат эх үүсвэрээр
санхүүжүүлдэг бол жилийн дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
Д. Дээрх 3
стратеги тус бүрийн хувьд сарын дундаж ажлын цэвэр капиталыг тооц.
Бодлого 7-3. (Ажлын капиталын санхүүжилтийн бодлого)
“Guardian” компани нь эргэлтийн
хөрөнгийн санхүүжилтийн бодлогоо боловсруулж байгаа. Компани $400000-ын улирлын
шинж чанартай хөрөнгөтэй. Мөн $300000-ын тогтмол эргэлтийн хөрөнгө, $500000-ын
эргэлтийн бус хөрөнгөтэй. Хүү татварын өмнөх ашиг нь $200000, компанийн ашгийн татвар
40%.
Гүйцэтгэх нь: А. Компани эргэлтийн хөрөнгийн
санхүүжилтийн консерватив бодлого баримталвал нийт хөрөнгийн 75%-ийг, агрессив
бодлого баримталвал нийт хөрөнгийн 56.25%-ийг урт хугацаат эх үүсвэрээр
санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоогийн байдлаар урт хугацаат эх
үүсвэрийн зардал 15%, богино хугацаат эх үүсвэрийнх 10% бол аль бодлого нь
зардал багатай вэ?
Б.
Консерватив болон агрессив бодлогын үед татварын дараах цэвэр ашгийг
тооц!
В. Хэрэв урт хугацаат эх үүсвэрийн
зардал 10%, богино хугацаат эх үүсвэрийн зардал 15% бол А болон Б өгөгдлийг
дахин тооцоол!
Бодлого 7-4. (Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын
бодлого)
“General electric” компани ирэх
жилийнхээ эргэлтийн хөрөнгийн оновчтой хэмжээг тогтоохоор шийдсэн. Таамагласны
дагуу борлуулалтын орлого $48000000, эргэлтийн бус хөрөнгө нь тогтмол
$25000000, өрийн харьцаа 60% байна. Өр төлбөрийн хүү нь 12%, үйл ажиллагааны
ахиу ашиг 15%, татварын
дундаж хувь 30% бол…
Гүйцэтгэх нь: А. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө
оруулалтын рестрикт бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын
орлогын 40% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
Б. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө
оруулалтын модерат бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын
орлогын 50% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
В. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө
оруулалтын релакс бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын
орлогын 60% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
Бодлого 7-5. (Бусад асуудал)
“Цагаан
уул” компанийн санхүүгийн
менежер ирэх жилд эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын релакс
бодлого баримталж хөрөнгийнхөө хөрвөх чадварыг
сайжруулахыг зорисон. Үүний
тулд “Борлуулалт / Эргэлтийн хөрөнгө” харьцааг 5
байсныг 2, эргэлтийн харьцаа 3 байсныг 2 болгох зорилт тавьсан. Компанийн өнгөрсөн жилийн борлуулалт
нь $500000 байсан ба энэ жил борлуулалтаа 30%-аар өсгөхөөр таамагласан.
Гүйцэтгэх нь: А. Уг зорилтыг хангахын тулд
хэдэн төгрөгийн нэмэлт эргэлтийн хөрөнгө ба эх үүсвэр шаардлагатай вэ?
Б. Ажлын цэвэр капиталын өөрчлөлтийг
тооц!
В. Борлуулалтыг 50%-аар өсгөнө гэж
таамаглавал дээрх үзүүлэлтүүд хэд болох вэ?
Тест
1.
Дараахаас аль нь мөнгөн хөрөнгийг гар дээр байлгах шаардлагад орохгүй вэ?
А. Аюулгүй
байдлаа хангах
Б. Өдөр тутмын
ажил гүйлгээнд хэрэглэх
В. Төлбөр
нөхөх балансын шаардлагыг хангах
Г. Мөнгөн
хөрөнгийг хэмнэх
2. Дараахаас аль нь түргэн борлогдох үнэт цаасны шинж биш
вэ?
А. хөрвөх чадвар
өндөр.
Б. богино
хугацаатай
В. ашгийн бус
хөрөнгө
Г. мөнгөний зах
зээл дээр арилжаалагддаг
3. Мөнгөн хөрөнгийн циклийг тооцохдоо ...
А. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын эргэц – Төлбөр гүйцэтгэх дундаж
хугацаа
Б. Авлага эргэц +
Бараа материалын эргэц – Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа
В. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын дундаж наслалт – Төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаа
Г. Авлага
цуглуулах дундаж хугацаа + Бараа материалын дундаж наслалт + Төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаа
4.
Түүхий эд материал, орцыг худалдан авахаас эхлээд дансны авлагаас мөнгө орж
ирэх хүртэлх хугацааг .... гэнэ.
А. Мөнгөн
хөрөнгийн цикл
Б. үйл
ажиллагааны цикл
В. Бараа
материалын дундаж наслалт
Г. Авлага
цуглуулах дундаж хугацаа
5. Авлага цуглуулах дундаж хугацаа гэдэг нь зээлээр хийсэн
борлуулалтаас үүсэн авлага жилд хэдэн удаа эргэж байгааг харуулна.
А. Үнэн
Б. Худал
6. Мөнгөн хөрөнгийн циклийг бууруулах арга зам нь ...
А. Бараа материалын нөөцийг нэмэгдүүлэх
Б. Зээлээрх борлуулалтыг нэмэгдүүлэх
В. Түүхий эд материалын төлбөрийг хурдан төлөх
Г. Авлага цуглуулалтыг түргэсгэх
7.
Бараа материалын наслалтыг тооцохдоо:
А. Борлуулалтын орлого / Бараа материал
Б. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг /
Бараа материалын дундаж
үлдэгдэл
В. Бараа материалын эргэц / 365 хоног
Г. Бараа материалын дундаж үлдэгдэл
/ Нэг өдрийн борлуулсан
бүтээгдэхүүний өртөг
8.
Нөөц мөнгөн хөрөнгийн хэмжээ их байх нь ...
А. Ашигт ажиллагаа өсч, эрсдэл өснө.
Б. Ашигт ажиллагаа буурч, эрсдэл өснө.
В. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа буурна.
Г. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа өснө.
10. ЗЗТБҮЦ-ыг арилжаалахтай
холбоотой гарах зардлыг ………. гэнэ
А.
Санхүүгийн
зардал
Б.
Хөрвүүлэлтийн зардал
В.
Шилжин нэмэгдэх зардал
Г.
Алдагдсан боломжийн зардал
11. Миллер
Оррын загвараар гар дээр байлгах мөнгөн хөрөнгийн дээд хязгаарыг тогтоохдоо
А.
RP=3*UL
Б.
UL=3*RP
В.
UL=RP/3
Г.
RP=UL/3
12. Аль нь мөнгөн
хөрөнгийн төсөвт хамаарахгүй вэ?
А. Нийт орох
мөнгөн урсгал
Б. Илүүдэл нөөц
В. Цэвэр
ашиг
Г. Цэвэр мөнгөн
урсгал
13.
Төсөвлөсөн мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл нь зорилтот балансаас их
тохиолдолд .... үүснэ.
А. нэмж шаардагдах санхүүжилт
Б. заавал байлгах нөөц
В. илүүдэл нөөц
Г. орох мөнгөн урсгал
14.
Цэвэр мөнгөн урсгал + Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл =
…
А. Нийт орох мөнгөн урсгал
Б. Нийт гарах мөнгөн урсгал
В. Заавал байлгах нөөц
Г: Мөнгөн хөрөнгийн эцсийн үлдэгдэл
15.
“Хүрэл” компанийн борлуулалтын орлого 6 сая₮, үүний 60% нь өртөг. Орлогын
45%-тай тэнцэх хэмжээний худалдан авалт хийсэн. Компанийн бараа материалын
үлдэгдэл 200000₮, дансны авлага 180000₮, дансны өр 150000₮ бол үйл ажиллагааны
циклийг тооц. (360 хоног)
А. 31 хоног
Б. 35 хоног
В. 28 хоног
Г. 26 хоног
16.
15 – р тестийн өгөгдлийг ашигла. Мөнгөн хөрөнгийн циклийг тооц.
А. 6 хоног
Б. 7 хоног
В. 9 хоног
Г. 11 хоног
17. “Зэст” компанийн ирэх улирлын борлуулалтын төсөв
өгөгджээ.
Сар
|
1
|
2
|
3
|
Борлуулалт
|
450000₮
|
520000
|
360000
|
Тухайн сарын борлуулалтын 30% нь бэлнээр хийгддэг бөгөөд
үлдсэн нь дараа сардаа орж ирдэг бол 2-р сард борлуулалтаас орох нийт мөнгөн
урсгал хэд вэ?
А.
471000₮
Б.
450000₮
В.
315000₮
Г.
156000₮
18. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. Улирлын эцэс дэх дансны
авлагын үлдэгдэл хэд вэ?
А. 108000₮
Б. 252000₮
В. 360000₮
Г. 364000₮
19. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. “Зэст” компанийн ирэх
улирлын худалдан авалтын төсвөө бэлдэх гэж байгаа. Тухайн сарын борлуулалтын
50%-тай тэнцэх хэмжээний худалдан авалт хийдэг ба худалдан авалтын төлбөрийн
30%-ийг тухайн сардаа, 30%-ийг дараагийн сард, үлдсэнийг нь 2 сарын дараа
хийдэг бол 3 дахь сард худалдан авалтад төлөх нийт төлбөрийг тооц.
А. 78000₮
Б. 54000₮
В. 222000₮
Г. 168000₮
20. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. 2-р сарын цэвэр мөнгөн
урсгал хэд вэ?
А. 260000₮
Б. 325500₮
В. 78000₮
Г. 68500₮
Бодлого, дасгал
Бодлого 8-1. (Баумолын загвар)
“Номин”
компанийн удирдлага компанийхаа ирэх жилийн мөнгөн хөрөнгийн хэрэгцээ нь
$2100000 гэж тооцсон. Компанийн менежер мөнгөн хөрөнгөө үр ашиггүйгээр
байлгахгүйн тулд мөнгөн хөрөнгийн тодорхой хэсгийг түргэн борлогдох үнэт цаас
болгохоор төлөвлөж байгаа. Нэг удаад түргэн борлогдох үнэт цаасыг бэлэн мөнгөн
хөрвүүлэхэд гарах зардал нь (арилжааны захиалгын хөлс) $53, түргэн борлогдох
үнэт цаасны өгөөж нь 10% бол …
Гүйцэтгэх нь : А. Түргэн борлогдох үнэт цаасыг
нэг удаа арилжаалах хэмжээ буюу ECQ-г тооц! Мөнгөн хөрөнгийн дундаж хэмжээ хэд
вэ?
Б. Түргэн борлогдох үнэт цаасны
арилжааг хэдэн удаа хийх хэрэгтэй вэ?
В. Нийт зардлыг тооц! (хөрвүүлэлтийн
болон алдагдсан боломжийн)
Г. Хэрэв санхүүгийн менежер жилд 10
удаа түргэн борлогдох үнэт цаасны арилжаа хийх бол нийт зардал нь хэд болох вэ?
Бодлого 8-2. (Миллер Оррын
загвар)
“Хулан”
компанийн удирдлага дараах мэдээллийг ашиглан Миллер Оррын загвараар мөнгөн хөрөнгийн удирдлагаа
боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн. Үүнд: түргэн борлогдох үнэт цаасыг нэг удаа арилжаалах зардал $45, өдрийн цэвэр мөнгөн гүйлгээний хэлбэлзэл
$1900000, түргэн
борлогдох үнэт
цаасны жилийн өгөөж 8% ( алдагдсан
боломжийн өртөг)
Гүйцэтгэх нь: А.
Бэлэн мөнгөний оновчтой хэмжээ болон дээд хязгаар хэд вэ?
Б. Бодлогын нөхцөлд өгөгдсөн 3
үзүүлэлтийг 2 дахин өсгөвөл А өгөгдлийн хариу хэд болох вэ?
Бодлого 8-3. (Баумолын загвар)
“Google”
компанийн мөнгөн хөрөнгийн 7 хоногийн хэрэгцээ нь $600000. Компанийн санхүүгийн
менежер түр хугацаанд ашиглагдахгүй сул байгаа мөнгөн хөрөнгөөрөө Засгийн
газрын үнэт цаас худалдан авч мөнгөн хөрөнгөө үр ашигтай удирдаж байхаар
шийдсэн. Засгийн газрын үнэт цаасны жилийн дундаж хүү 10%. Үнэт цаасны арилжааг
нэг удаад хийхэд гарах зуучлалын зардал
нь тогтмол $1000. Жилд 52 долоо хоногтой гэвэл
Хувилбар
|
Мөнгөн хөрөнгийн
эхний үлдэгдэл (C)
|
Мөнгөн хөрөнгийн
дундаж (С/2)
|
Мөнгөн хөрөнгийн
жилийн хэрэгцээ (Т)
|
1
|
$4800000
|
|
|
2
|
$2400000
|
|
|
3
|
$1200000
|
|
|
4
|
$600000
|
|
|
5
|
$300000
|
|
|
Гүйцэтгэх нь: А. Хувилбаруудаас алдагдсан
боломжийн болон хөрвүүлэлтийн зардал хамгийн багатай нь аль хувилбар вэ?
Б. Мөнгөн хөрөнгийн хөрвүүлэлтийн
оновчтой хэмжээг Баумолын томъёогоор тооцож гарга!
В. Б өгөгдлийн хувьд хөрвүүлэлтийн
болон алдагдсан боломжийн зардал хэд вэ?
Г. Мөнгөн хөрөнгийн эхний
үлдэгдлүүдийн хувилбаруудыг ашиглан хөрвүүлэлтийн болон алдагдсан боломжийн
зардлын графикыг зур!
Бодлого 8-4. (Мөнгөн хөрөнгийн цикл)
“Барс” компанийн жилийн борлуулалт
250 сая.₮, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 150 сая.₮,
худалдан авалт 175 сая.₮, дансны авлага 5 сая.₮, дансны өр 2.5 сая.₮, бараа
материалын үлдэгдэл
5 сая.₮ бол…
Гүйцэтгэх нь: А.
Мөнгөн хөрөнгийн циклийг тооц!
Б. Үйл ажиллагааны
циклийг тооц!
В. Компани үйл ажиллагааны циклийн
санхүүжилтэнд жилд 30 сая ₮ зарцуулдаг бол мөнгөн хөрөнгйин циклийн шаардагдах
санхүүжилтийн хэмжээг тооц!
Бодлого 8-5. (Мөнгөн хөрөнгийн цикл)
“Сувд”
компанийн бараа материалын эргэц 15 удаа, үйл ажиллагааны цикл 64 хоног. Энэ
жилийн нийт худалдан авалт 3600000₮, дансны өр 210000₮ бол ...
Гүйцэтгэх нь: А.
Авлага цуглуулах дундаж
хугацааг тооц.
Б. Мөнгөн
хөрөнгийн циклийг тооц.
В. Компани
бүтээгдэхүүний үнийг бууруулснаар авлага цуглуулах дундаж хугацаа 8 хоног болж,
бараа материалын дундаж наслалт 10 хоног болж буурсан. Харин төлбөр гүйцэтгэх
дундаж хугацаанд өөрчлөлт ороогүй бол мөнгөн хөрөнгийн мөчлөгийг тооцож,
тайлбарла.
Бодлого 8-6. (Мөнгөн хөрөнгийн циклийн санхүүжилт)
“Орхон”
компанид бэлэн мөнгөний хэрэгцээ байнга
гарж байдаг учраас компанийн удирдлага мөнгөн хөрөнгийн удирдлагадаа анхаарлаа хандуулах
болсон. Компанийн бараа материалын дундаж наслалт 60 хоног,авлага цуглуулах
дундаж хугацаа 30 хоног, төлбөр гүйцэтгэх дундаж
хугацаа 15 хоног байна. Компанийн үйл ажиллагааны мөчлөгийн санхүүжилтэнд жилд нийт
850 сая.₮ шаардагддаг.бол…
Гүйцэтгэх нь: А.
Мөнгөн хөрөнгийн циклийг тооц! (жилд 365 хоног)
Б. Үйл ажиллагааны
циклийг тооц!
В. Мөнгөн хөрөнгийн циклийн шаардагдах
санхүүжилтийн хэмжээг тооц!
Г. Компани удирлагаа сайжруулж төлбөр
гүйцэтгэх хугацааг 15 хоногоор нэмэгдүүлж, бараа материалын дундаж наслалтыг 10
хоногоор, авлага цуглуулах хугацааг 10 хоногоор бууруулбал компанийн бэлэн
мөнгөний санхүүжилт хэдээр өөрчлөгдөх вэ?
Бодлого 8-7. (Мөнгөн хөрөнгийн циклийн санхүүжилт)
“Бөртэ” компанийн жилийн борлуулалт 2475000₮, өртөг нь
орлогын 81%-тай тэнцүү. Худалдан авалт 1250000₮ Энэ онд компанийн бараа
материалын дундаж наслалт 40хоног, авлага цуглуулах дундаж хугацаа 32 хоног,
төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа 18 хоног байсан бол...
Гүйцэтгэх нь: А. Мөнгөн хөрөнгийн циклийг
тооц! (жилд 360
хоног)
Б. Компани бараа материалын дундаж наслалтыг 4 хоногоор,
авлага цуглуулах дундаж хугацааг 8 хоногоор бууруулбал хэдий хэмжээний мөнгөн
хөрөнгө чөлөөлөгдөх вэ? (бараа материал, дансны авлага хэдээр буурах вэ?)
В. Хэрэв бараа материалын дундаж наслалтыг 2 хоногоор
бууруулж чадсан ч, төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа мөн 2 хоногоор буурсан
бол хэдий хэмжээний мөнгөн хөрөнгө
чөлөөлөгдөх вэ?
Бодлого 8-8. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Макс” сүлжээ дэлгүүрийн 9-10 дугаар сарын борлуулалт
болон худалдан авалтын төсөв доор өгөгджээ.
Сар
|
Борлуулалт (сая₮)
|
Зардал (сая₮)
|
8
|
25
|
17
|
9
|
32
|
22
|
10
|
28
|
40
|
11
|
26
|
35
|
12
|
31
|
21
|
Борлуулалтын 80%-ийг бэлнээр хийдэг ба үлдсэнийг нь дараа
сард багтаан цуглуулдаг. Зардал бэлэн мөнгөөр гарна. Мөнгөн хөрөнгийн заавал
байлгах нөөц 2 сая ₮ ба 9-р сарын мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл
2 сая₮ байна.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн 9-12 дүгээр сарын мөнгөн хөрөнгийн төсвийг бэлтгэж, нэмэлт нөөц
шаардлагатай эсэхийг тооц.
Б.
Нийт нэмэлт санхүүжилтийг 15%-ийн хүүтэй богино хугацаат өрөөр санхүүжүүлэх бол
санхүүжилтийн зардал хэд вэ?
Бодлого 8-9. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Sunny” компанийн менежер 3 дугаар улирлын мөнгөн хөрөнгийн
төсвийг гаргах гэж байгаа. Тэрээр ирэх 3 сарын борлуулалт сар бүр 12,5 сая₮
байна гэж үзэж байгаа ч итгэлтэй биш байна. Түүнийхээр борлуулалт сайн байвал
14 сая₮, муу байвал 9 сая₮ байна гэж тооцож байгаа. Мөн дараах мэдээллүүдийг
бэлтгэжээ.
- Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл 3,5 сая₮
- Сар бүр 5,5 сая₮-ийн худалдан авалт хийнэ.
- Цалингийн зардал сард 2,5 сая₮
- Хүүгийн зардал сард 0,5 сая₮
- Бусад зардал сард 0,8 сая₮
- Хүүгийн орлого сар бүр 0,3 сая₮
- 6-р сард 2,4 сая₮-ийн үнэ бүхий тоног төхөөрөмж худалдан
авна.
- 7-р сард толгой компаниас 5 сая₮-ийн зузаатгал хийнэ.
- 8-р сард 7,8 сая₮-ийн анхны хөрөнгө оруулалт бүхий төсөл
эхэлнэ.
- Бүх борлуулалт, худалдан авалт болон зардлыг бэлнээр
хийнэ.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн 3-р улирлын мөнгөн хөрөнгийн төсвийг нөхцөл байдал тус бүрээр бэлтгэ.
Бодлого 8-10. (Мөнгөн хөрөнгийн төсөв)
“Барс” компанийн санхүүгийн менежер
ирэх 2014
оны мөнгөн хөрөнгийн төсвийг тооцож мөнгөн хөрөнгийнхөө илүүдэл, хомсдолыг
тооцох шаардалагатай болсон. Түүнд дараах мэдээллүүд байна.
-
Компанийн 2013.12.31-ний мөнгөн хөрөнгийн үлдэгдэл
26503000₮. Мөнгөн хөрөнгийн бодлогын дагуу мөнгөн хөрөнгийн заавал байлгах
шаардлагатай доод хэмжээ нь сар бүрийн дансны өрийн 25%-тай тэнцүү байна.
-
Бараа материалын үлдэгдэл болон
борлуулалтын талаарх мэдээлэл дараах байдлаар өгөгдсөн. (Уг компани нь
худалдааны байгууллага учраас бүтээгдэхүүнийг нэмж боловсруулалгүй борлуулна)
Үзүүлэлтүүд
|
2013
оны гүйцэтгэл
|
2014
онд төлөвлөсөн
|
|||
2013.11
|
2013.12
|
2014.01
|
2014.02
|
2014.03
|
|
Бараа материалын эхний үлдэгдэл (нэгж)
|
12300 ш
|
11500 ш
|
9800 ш
|
10500 ш
|
11500 ш
|
Бараа материалын эцсийн үлдэгдэл (нэгж)
|
11500 ш
|
9800 ш
|
10500 ш
|
11500 ш
|
12500 ш
|
Борлуулалт (нэгж)
|
90300 ш
|
105200 ш
|
95300 ш
|
98300 ш
|
96900 ш
|
Худалдан авалтын үнэ (төгрөг)
|
1120₮
|
1150₮
|
1180₮
|
1200₮
|
1250₮
|
Борлуулалтын үнэ (төгрөг)
|
1550₮
|
1550₮
|
1600₮
|
1600₮
|
1600₮
|
-
Борлуулалтын орлогын 50% нь бэлнээр,
30% нь нэг сарын дараа, 20% нь 2 сарын
дараа төлөгддөг.
-
Худалдан авалтын төлбөрийг 30%-ийг нь
бэлэн мөнгөөр, 50%-ийг нь 1 сарын дараа, үлдсэн 20%-ийг нь 2 сарын дараа
төлдөг.
-
2004.01 сард ашиглалтын хугацаа нь
дууссан 2 компьютерыг нэгжийг нь 250000₮-өөр борлуулахаар болсон.
-
Компани өөрийн байрны ашиглагдахгүй
талбайг түрээслүүлдэг бөгөөд түрээсийн төлбөр нь сар бүр 2650000₮
-
Уг компани нь “Говь” ХК-ний 80000
ширхэг хувьцааг эзэмшдэг. “Говь” ХК 2003 онд нэгж хувьцаандаа 85₮ийн ноогдол
ашиг зарласан бөгөөд ноогдол ашгийг 2004.02.10 нд хувьцаа эзэмшигчдэд олгохоор
болсон.
-
Цалин болон байгууллагаас төлдөг
НДШ-ийн зардалд сар бүр 9753000₮ төлдөг. Компанийн удирдлага ажилчдынхаа 2003
оны үйл ажиллагааг үнэлж 1-р сард цалингийн 10%-аар урамшуулал олгохоор
шийдсэн.
-
Банкны зээлийн хүүгийн төлбөрт сар бүр
2520000₮ төлдөг.
-
Компани гүйлгээнд 150₮-ийн үнэтэй
200000 ширхэг хувьцаа гаргасан бөгөөд 2003 онд нэгж хувьцаандаа 20₮-ийн ноогдол
ашиг зарласан. Ноогдол ашгийг 2003.01.20-нд олгоно.
-
3-р сард шинээр 3 компьютер худалдан
авахаар төлөвлөсөн бөгөөд үүнд зориулж 1950000₮ төсөвлөсөн.
-
2003 оны татварын өрийн үлдэгдэл дүн
2395500₮ болсон бөгөөд 2004.01-р сард багтаан Татварын Албанд 3000000₮
шилжүүлэхээр болсон.
-
Компанийн ашгийн төлөвлөлтөөр 1-р
улиралд нийт 2830000₮ -ийн татвар төлөхөөр тооцоолсон. Үүнийг 2004.03 сард төлж
дуусгахаар төлөвлөж байгаа.
Гүйцэтгэх нь: А. 2004
оны 1-р улирлын цэвэр мөнгөн урсгалыг сар бүрээр тооцож мөнгөн хөрөнгийн
төсвийг гарга!
Б. Шаардлагатай санхүүжилт /илүүдэл
нөөц/ -ыг тодорхойл!
Тест
1.
Компанийн зээлийн
бодлого гэдэг нь борлуулалт хийхдээ
баримтлах бодлого юм.
А. Үнэн
Б. Худал
2.
Компанийн дансны авлагын
хэмжээг тодорхойлохдоо:
А. (Өдрийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлагын эргэц)
Б. (Жилийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлага цуглуулах дундаж хугацаа)
В. (Өдрийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлага цуглуулах дундаж хугацаа)
Г. (Жилийн дундаж зээлээрх борлуулалт) х (авлагын эргэц)
3.
Нэг
өдрийн зээлээр борлуулалтыг тооцохдоо………
А. 360 хоног*Авлага
цуглуулах дундаж хугацаа
Б. Жилийн борлуулалт/
360 хоног
В. 360 хоног* Авлага
цуглуулах дундаж хугацаа
Г. Авлага цуглуулах
дундаж хугацаа/ жилийн борлуулалт
4.
Аль
нь зээлийн бодлогын бүрэлдэхүүн хүчин
зүйл вэ?
А. Зээлийн нөхцөл
Б. Түргэн
харьцаа
В. Алдагдсан
боломжийн өртөг
Г. Найдваргүй
авлага
5.
....... гэдэг нь
бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авч буй талд тавих доод шаардлага, түүнд
шинжилгээ хийх бодлого юм.
А. Зээлээрх борлуулалтын нөхцөл
Б. Зээлийн стандарт
В. Зээлийн сонголт
Г. Авлага цуглуулах бодлого
6. Хөнгөлөлтийг санал болгосон тохиолдолд зээлийн хугацаа нь зээлийн нийт хугацаа болон хөнгөлөлтийн
хугацаанаас бүрддэг.
А. Үнэн
Б. Худал
7.
Зээлийн
тоон үнэлгээний систем нь зээл олгох шалгуур үзүүлэлтүүдийг
нэгтгэн тоон хэлбэрт оруулж зээлдэгчдэд үнэлгээ өгөх
зорилготой.
А. Үнэн
Б. Худал
8.
3/10; n/60 гэсэн нөхцөлөөр ...
А. Төлбөрийг 3 хоногт төлбөл 10% хөнгөлнө
Б. Төлбөрийг 50 хоногт багтаан төлөх ёстой.
В. Төлбөрийг 60 хоногт төлбөл 3% хөнгөлнө.
Г. Төлбөрийг 10 хоногт төлбөл 3% хөнгөлнө.
9.
Зээлийн
5С-ийн системд зээлдэгчийн зээл авах чадвар багтаамж, төлбөрийн
чадварыг …………-р тодорхойлно.
А. Character
Б. Collateral
В. Capacity
Г. Capital
10. Зээлийн тоон үнэлгээний 5С-ийн системд
зээлдэгчийн ерөнхий зан төлвийг ....
А. Capital
Б. Conditions
В. Character
Г. Capacity
11.
Аль
нь зээл авах боломжийн үнэлгээг тооцдог тоон үзүүлэлтийн
тэгшитгэл вэ?
А.
=3,5(ХТЧХ)+9(Түргэн харьцаа)-24(Өрийн
харьцаа)+1,3(Бизнес эрхэлсэн хугацаа)
Б.
=3(ХТЧХ)+10(Түргэн харьцаа)-25(Өрийн
харьцаа)+1,4(Бизнес эрхэлсэн хугацаа)
В.
=3(ХТЧХ)+9(Түргэн харьцаа)-24(Өрийн
харьцаа)+1,4(Бизнес эрхэлсэн хугацаа)
Г.
=3,5(ХТЧХ)+10(Түргэн харьцаа)-25(Өрийн
харьцаа)+1,3(Бизнес эрхэлсэн хугацаа)
12. Зээлийн стандартыг чанга тогтоосноор:
А. Борлуулалтын хэмжээ өсч, авлагын хэмжээ буурна.
Б. Борлуулалтын хэмжээ буурч, найдваргүй авлагын зардал
өснө.
В. Борлуулалтын хэмжээ өсч, авлагын алдагдсан боломжийн
зардал буурна.
Г. Борлуулалтын хэмжээ буурч, авлагын хэмжээ буурна.
13. Зээлийн бодлогын хүчин зүйлсийг өөрчилсний үр дүнд компанийн ашигт гарах
өөрчлөлтийг тухайн хүчин зүйлсийн ...
гэнэ.
А. Ашгийн чадавхи
Б. Авлагын чадавхи
В. Хөрөнгийн чадавхи
Г. Зээлийн чадавхи
14. Зээлийн бодлогын хүчин зүйлсийн өөрчлөлт
алинд нь нөлөөлөхгүй вэ?
А. Дансны авлагын алдагдсан боломжийн
зардал
Б. Дансны өрийн хэмжээ
В. Борлуулалтын хэмжээ
Г. Хөнгөлөлтийн зардал
15.
Авлага эзэмшлийн зардлын
өөрчлөлтийг тодорхойлохдоо:
А. Авлагын дундаж
үлдэгдэл х Хөрөнгө оруулалтын өгөөж
Б. Авлагын
үлдэгдэл х Авлага цуглуулах дундаж хугацаа х хөрөнгө оруулалтын өгөөж
В. Нэг өдрийн
зэээлээрх борлуулалт х Хөрөнгө оруулалтын өгөөж
Г. Авлагын
үлдэгдэл х Хувьсах зардлын харьцаа х Хөрөнгө оруулалтын өгөөж
16.
Компанийн жилийн дундаж зээлээрх борлуулалт
24сая ₮, авлага цуглуулах дундаж хугацаа 36 хоног. Жилд 265 ажлын хоногтой бол
компанийн дансны авлагын хэмжээг ол.
А. 3260377₮
Б. 2367123₮
В. 3125321₮
Г. 2874637₮
17.
“А” компани зээлийн
стандартаа зөөлрүүлэхээр судалж байгаа. Үүний үр дүнд борлуулалтын хэмжээ 15000 нэгжээс 17500 нэгж болж өснө. Авлага цуглуулах
дундаж хугацаа 30 хоногоос 50 хоног болж өсөх ба найдваргүй
авлагын зардал борлуулалтын 1,5%-аас 3%
болж өснө. Бүтээгдэхүүний нэгжийн үнэ 250₮,
нэгжийн хувьсах зардал 180₮. Хөрөнгө оруулалтын өгөөж 18%. Жилд 360 хоног. Нийт
ашигт гарах өөрчлөлтийг тооц.
А. 125000₮
Б. 150000₮
В. 175000₮
Г. 200000₮
18. 17 – р тестийн өгөгдлийг ашигла.
Найдваргүй авлагын зардалд гарах өөрчлөлтийг тооц.
А.
75000₮
Б.
80000₮
В.
85000₮
Г.
90000₮
19. 17 – р тестийн өгөгдлийг ашигла.
Дансны авлага эзэмшлийн зардалд гарах өөрчлөлтийг тооц.
А.
48375₮
Б.
49755₮
В.
51225₮
Г.
53125₮
20. 17 – р тестийн өгөгдлийг ашигла. Хүү,
татварын өмнөх ашигт гарах өөрчлөлтийг тооц.
А.
40000₮
Б.
46875₮
В.
100000₮
Г.
101225₮
21. “Б” компани одоогийн зээлээрх борлуулалтын 2/7; n/45 нөхцлөө 2/10; n/60
болгон өөрчлөх гэж байгаа. Борлуулалтын нөхцлийг өөрчилснөөр борлуулалт
2500000¥-өөс 3200000¥ болж өсөх ба борлуулалтад хувьсах зардлын эзлэх хэмжээ
65%. Өмнө нь нийт худалдан авагчдын 30% нь хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө
хийдэг байсан бол нөхцлийг шинэчлэснээр худалдан авагчдын 45% нь хөнгөлөлтийн
хугацаанд төлбөрийг хийнэ гэж тооцсон.
Хөнгөлөлтийн зардлын өөрчлөлтийг тооц.
А. 13800₮
Б. 14500₮
В. 15100₮
Г. 16200₮
22. 21 – р тестийн өгөгдлийг ашигла. Хүү, татварын өмнөх ашигт гарах
өөрчлөлтийг тооц.
А. 210000₮
Б. 231200₮
В. 240000₮
Г. 245000₮
Бодлого, дасгал
Бодлого 9-1. (Зээлээрх борлуулалт ба дансны авлага)
“Zip” компани бүтээгдэхүүнээ зээлээр борлуулалтдаг ба нөхцөл нь 2/10, n/30 байжээ. Энэ үед жилд дунджаар нэг бүр нь 3000₮-ний
үнэтэй 17500ш асаагуур борлуулдаг байсан. Нийт худалдан авагчдын 40% нь
хөнгөлөлтийг авч, үлдсэн нь 30 хоногийн хугацаандаа төлдөг. Тус компани өрсөлдөгчөөсөө давуу талыг олж
авахын тулд борлуулалтын нөхцлийг 4/10, n/30 болгосон. Ингэснээр компаний жилийн борлуулалт 22750ш
болох ба худалдан авагчдын 50% нь хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлж, үлдсэн
нь төлбөрөө зээлийн хугацаандаа хийх төлөвтэй. Жилд
365 хоног.
Гүйцэтгэх нь: А.
Анхны нөхцлийн үе дэх авлага
цуглуулах дундаж хугацаа болон дансны авлагын хэмжээг тооц.
Б.
Нөхцөлийг өөрчилсний
дараах авлага цуглуулах дундаж хугацаа болон дансны авлагын хэмжээг тооц.
Авлагын өөрчлөлтийг ол.
Бодлого 9-2. (Дансны авлагын наслалтын хуваарь)
“Top 10” компанийн дансны авлагын хэмжээ 2013 оны эцсийн
байдлаар $425000 байна. Дансны авлагыг үүссэн хугацаагаар нь ангилж үзэхэд
дараах байдалтай байлаа. Тус компанийн зээлээрх борлуулалтын хугацаа нь 30
хоног.
Сар
|
Дүн
|
2013.12.15
|
$200,000
|
2012.11.10
|
120,000
|
2012.10.21
|
63,000
|
2012.9
сар болон түүнээс өмнөх
|
42,000
|
$425,000
|
Гүйцэтгэх нь: А.
Дансны авлагын наслалтын
хуваарийг гарга.
Б.
Хугацаа хэтэрсэн болон
хугацаандаа байгаа авлагын хувийн жинг тооц.
Бодлого 9-3. (Дансны авлагын наслалтын хуваарь)
“Bear” компанийн дансны авлага 2012 оны 12 сарын байдлаар 2500000₮ байв. Тус
компанийн зээлээрх борлуулалтын нөхцөл 3/10, n/30 хоног ба авлага цуглуулах дундаж хугацаа 52 хоног байв.
Компанийн санхүүгийн менежер авлагын наслалтын хуваарийг гаргаж, авлага цуглуулах
бодлогоо үнэлэх гэж байгаа. Нийт авлагын 40% нь
зээлийн хугацаандаа, үлдсэн авлагын 1/3 нь 1-20 хоног хэтэрсэн, үүний 5%
нь найдваргүй болох магадлалтай, 50% нь 21-40 хоног хэтэрсэн, үүний 15% нь
найдваргүй болох магадлалтай, 1/6 нь 41-60 хоног хэтэрсэн ба үүний 30% нь
найдваргүй болох магадлалтай. Хугацаандаа байгаа авлагын 45% нь хөнгөлөлтийн
хугацаанд төлөгдөнө гэж тооцсон.
Гүйцэтгэх нь: А.
Дансны авлагын наслалтын
хуваарийг гаргаж, хугацаа хэтэрсэн авлагын дүнг тооц.
Б.
Найдваргүй авлагын зардлыг
тооц.
В. Боломжит хөнгөлөлтийн хэмжээг тооц.
Бодлого 9-4. (Зээлийн
стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Мөрөн” компани
бүтээгдэхүүнээ зээлээр борлуулдаг бөгөөд зээлийн борлуулалтын зардал хэт өндөр
байна гэж үзсэн. Зээлийн стандартыг хатуу болговол найдваргүй авлагын зардал
борлуулалтын 5%-аас 2% болж буурна. Харин жилийн борлуулалтын орлого 100
сая.₮-өөс 90 сая.₮ болтол буурна. Нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нь
борлуулалтын үнийн 50%-тай тэнцүү. Зээлийн стандартыг өөрчлөхөд бусад зүйлс
тогтмол байна гэж тооцоолсон.
Гүйцэтгэх нь: А. Нийт ашигт гарах өөрчлөлтийг тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Зээлийн
стандартыг чангаруулах нь зөв үү? Өөрийн хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-5.
(Зээлийн стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Дөлгөөн” компани
бүтээгдэхүүнээ зээлээр борлуулдаг бөгөөд зээлийн стандартаа сулруулах замаар
борлуулалтын орлогоо өсгөхийг зорьсон. Зээлийн стандартыг сулруулсан тохиолдолд
компанийн жилийн борлуулалт 10000 нэгжээс 11000 болж өснө. Мөн найдваргүй
авлагын зардал борлуулалтын 1%-аас 3% болж, авлага цуглуулах дундаж хугацаа
45-аас 60 хоног болон тус тус өснө гэж тооцоолсон. Нэгж бүтээгдэхүүний
борлуулалтын үнэ 40000₮, нэгжийн хувьсах зардал нь 31000₮. Компанийн хөрөнгө оруулалтын
шаардлагатай өгөөж 25%.
Гүйцэтгэх нь: А. Нийт ашигт гарах өөрчлөлтийг тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Авлага эзэмшлийн зардлын өөрчлөлтийг тооц.
Г. Зээлийн
стандартыг сулруулах
нь зөв үү? Өөрийн
хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-6.
(Зээлийн нөхцөлийн
өөрчлөлтийн нөлөө)
“Суман” компани зээлээрх борлуулалтын нөхцлөө өөрчлөхөөр төлөвлөж байгаа.
Зээлийн хугацааг 30 хоног байсныг 20 хоног болгон бууруулснаар авлага цуглуулах
дундаж хугацаа 44 хоногоос 39 хоног болж буурна гэж тооцжээ. Үүнийг дагаад
найдваргүй авлагын зардал борлуулалтын 1.5% байснаас 0.8% болж буурна.
Компанийн борлуулалт 300000 нэгж байсан бол 275000 нэгж болж буурах төлөвтэй.
Бүтээгдэхүүний нэгжийн үнэ $15 ба нэгжийн хувьсах зардал $11. Шаардлагатай өгөөж 12% бол ...
Гүйцэтгэх нь: А.
Нийт ашигт гарах өөрчлөлтийг
тооц.
Б.
Найдваргүй авлагын
зардлын өөрчлөлтийг тооц.
В. Зээлийн нөхцөлийг өөрчлөх үү? Өөрийн хариултыг тооцооны үндсэн дээр тайлбарла!
Бодлого 9-7.
(Зээлийн нөхцөл болон стандартын өөрчлөлтийн нөлөө)
“Саран” компани
борлуулалтаа бүгдийг нь 3/15, n/30 нөхцлөөр зээлээр хийдэг бөгөөд ирэх жилийн
борлуулалт 180 сая.₮ байхаар таамагласан. Компанийн зээлээр хийсэн борлуулалтын
30% нь 15 хоногт, 50% нь 60 хоногт, 20% нь дунджаар 80 хонож байж төлөгддөг.
Хугацаа хэтэрсэн зээлийн 5% нь найдваргүй болдог. Дансны авлагыг цуглуулахтай
холбоотой зардал нь жилд 2500000₮, хувьсах зардлын харьцаа нь 70%, түргэн
борлогдох үнэт цаасны жилийн хүү 10% бол…
Гүйцэтгэх нь: А.
Компанийн ирэх жилийн татварын өмнөх ашгийг тооц!
Б.
Хэрэв компани зээлийн борлуулалтын нөхцлөө 2/30, n/90 болгож өөрчилбөл
борлуулалт нь 198 сая.₮ болж үүний 40% нь хөнгөлөлтийн хугацаанд 40% 90 хоногт,
үлдсэн нь 100 хоногийн дараа төлөгдөх бөгөөд хугацаа хэтэрсэн зээлийн 8% нь
найдваргүй болно. Авлага цуглуулалтын зардал нь 1,5 дахин өснө гэвэл компани
зээлийн нөхцлөө өөрчлөх нь ашигтай юу?
В.
Хэрэв компани зээлийн нөхцлөө хэвээр нь үлдээж зээлийн стандартаа өндөрсгөвөл
борлуулалт нь 162 сая.₮ болох ба үүний 50% нь хөнгөлөлтийн хугацаанд, 40% нь 60
хоногт, үлдсэн нь 70 хоногт төлөгдөнө. Хугацаа хэтэрсэн зээлийн 3 % нь
найдваргүй болно. Мөн авлага цуглуулалтын зардал 2,5 дахин буурна гэвэл компани
зээлийн стандартаа өндөрсгөх нь ашигтай юу?
Бодлого 9-8.
(Зээлийн бодлогын өөрчлөлтийн нөлөө)
“Yahoo” компани
зээлийн бодлогоо өөрчлөх замаар ашгаа нэмэгдүүлэхээр зорьсон. Компанийн
маркетингийн алба зээлийн борлуулалтын одоогийн байдал болон зээлийн бодлогыг
өөрчилсөн тохиолдолд бий болох өөрчлөлтийг дараах байдлаар тодорхойлж
санхүүгийн албанд хүлээлгэн өгсөн.
№
|
Үзүүлэлт
|
Зээлийн бодлогыг
өөрчлөхийн өмнө
|
Зээлийн бодлогыг
өөрчилсний дараа
|
1
|
Борлуулалтын нэгж
|
50000 нэгж
|
55000 нэгж
|
2
|
Бүтээгдэхүүний нэгжийн үнэ
|
$100
|
$100
|
3
|
Бүтээгдэхүүний нэгжийн хувьсах зардал
|
$60
|
$60
|
4
|
Авлага цуглуулах дундаж хугацаа
|
30 хоног
|
40 хоног
|
5
|
Борлуулалтын хөнгөлөлтийн нөхцөл
|
2/10
|
2/10
|
6
|
Найдваргүй авлагын хувь
|
1%
|
1,5%
|
7
|
Нийт авлагаас хөнгөлөлт эдлэх хувь
|
60%
|
55%
|
8
|
Засгийн газрын үнэт цаасны хүү
|
15%
|
15%
|
9
|
Үйл ажиллагааны тогтмол зардал
|
$1000000
|
$1000000
|
Гүйцэтгэх нь: А.
Компани зээлийн бодлогоо өөрчлөөгүй үеийн хүү татварын өмнөх ашгийг тооц!
Б.
Компани зээлийн бодлогоо өөрчилбөл компанийн хүү татварын ашиг хэд болох вэ?
Зээлийн бодлогоо өөрчлөх нь ашигтай юу?
Бодлого 9-9.
(Зээлийн бодлогын өөрчлөлт)
Үйлдвэрлэл
худалдааны “Сансар” компани зээлийн бодлогоо боловсронгуй болгохоор зорьсон.
зээлийн борлуулалтын одоогийн байдал болон зээлийн бодлогыг өөрчилсөн
тохиолдолд бий болох өөрчлөлтийг дараах байдлаар тодорхойлсон.
№
|
Үзүүлэлт
|
Өөрчлөхийн өмнө
|
Өөрчилсний дараа
|
1
|
Борлуулалтын
нэгж
|
72000 нэгж
|
73000 нэгж
|
2
|
Авлага
цуглуулах дундаж хугацаа
|
40 хоног
|
58 хоног
|
3
|
Авлага
цуглуулалттай холбоотой зардал
|
$60000
|
$20000
|
4
|
Найдваргүй
авлагын хувь
|
1%
|
2%
|
Компани нэгж
бүтээгдэхүүнийг $28-оор үйлдвэрлэж $32-оор борлуулдаг. Дискаунтын хувь 24%. Хувьсах зардлын харьцаа 60%.
Гүйцэтгэх нь: А.
Компанийн зээлийн бодлогын өөрчлөлтийн талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
Б.
Өөрийн өгсөн хариултыг тооцооллын үндсэн дээр хамгаал!
Бодлого 9-10.
(Зээлдэгчид зээлийн үнэлгээ өгөх)
“Хэрэгцээ” компани
дараа тооцоогоор бүтээгдэхүүн худалдан авагчиддаа зээлийн үнэлгээний системийг
ашиглаж үнэлгээ өгдөг. Зээлийн үнэлгээний системд ашиглагддаг үзүүлэлтүүдийн ач
холбогдлын хувийг дараах байдалтай байхаар тооцдог.
№
|
Санхүүгийн
болон зээлийн шалгуур үзүүлэлт
|
Үнэлгээний
ач холбогдлын хувь
|
1
|
Зээлийн зөвлөхийн дүгнэлт
|
25%
|
2
|
Боловсрол
|
15%
|
3
|
Хөрөнгийн баталгаа
|
10%
|
4
|
Орлогын хэмжээ
|
10%
|
5
|
Зээлийн түүх
|
30%
|
6
|
Бизнес хийсэн хугацаа
|
10%
|
Компани одоогоор 3
зээлдэгчид үнэлгээ өгөхөөр шинжилгээ хийж байгаа. Тэдгээр зээлдэгч тус бүрийн
үзүүлэлт тус бүр дээр авсан оноо дараах байдалтай байсан.
№
|
Үзүүлэлтүүд
|
Хүсэлт
тавьсан компаниудын үнэлгээ (100%-аар)
|
||
А
|
Б
|
В
|
||
1
|
Зээлийн зөвлөхийн дүгнэлт
|
60
|
90
|
80
|
2
|
Боловсрол
|
70
|
70
|
80
|
3
|
Хөрөнгийн баталгаа
|
100
|
90
|
60
|
4
|
Орлогын хэмжээ
|
75
|
80
|
80
|
5
|
Зээлийн түүх
|
60
|
85
|
70
|
6
|
Бизнес хийсэн хугацаа
|
50
|
60
|
90
|
Гүйцэтгэх нь: А.
Зээлдэгч болохыг хүссэн компани тус бүрийн үнэлгээний эцсийн дүнг гаргаж аль
зээлдэгчийг хүлээн зөвшөөрөхийг зөвлө!
Тест
1.
Бараа материалын нөөц нь ердийн
хэрэглээ болон нэмэлт нөөц
(аюулгүйн
нөөц)гэсэн
бүрэлдэхүүнтэй байж болно.
А.
Үнэн
Б.
Худал
2.
Онгоц үйлдвэрлэлийн компанийн хувьд барьж дуусаагүй онгоц
нь тухайн компанийн бараа материалд хамаарахгүй.
А. Үнэн
Б. Худал
3.
Бараа материалын эзэмшил, хадгалалттай холбоотой зардлыг
... гэнэ.
А. Захиалгын
зардал
Б. Шилжин
нэмэгдэх зардал
В. Хэвийн зардал
Г. Нийт зардал
4.
Дараахаас аль нь бараа материалын тоо хэмжээтэй шууд
хамааралтай өсдөг зардал биш вэ?
А. Даатгалын
зардал
Б. Бараа материалын
хорогдол
В. Хяналтын зардал
Г. Ачиж буулгах зардал
5.
Бараа
материалын нийт шилжин нэмэгдэх зардал нь:
А. TCC
= P x C x S/Q
Б. TOC
= O x S/Q
В. TCC
= P x C x Q/2
Г. TOC
= O x Q/2
6.
Захиалгын оновчтой хэмжээг тооцох загварын дагуу .....
бараа материалыг хамгийн оновчтой гэж үзнэ.
А. бараа
материалын захиалгын зардал хамгийн бага байх үеийн
Б. бараа
материалын шилжин нэмэгдэх зардал хамгийн бага байх үеийн
В. бараа
материалын нийт зардал хамгийн бага байх үеийн
Г. бараа
материалын нийт зардал 0-тэй тэнцүү байх үеийн
7.
Захиалгын оновтой тоо хэмжээг тооцох томъёо нь ...
А.
Б.
В.
Г.
8.
Дахин захиалга хийх цэгийг тооцохдоо:
А. Захиалсан материал ирэх хугацаа х
Өдрийн хэрэглээ – Заавал байлгах нөөц
Б. 2 захиалгын хоорондын хугацаа х Өдрийн хэрэглээ
+ Замд яваа бараа
В. Захиалгын тоо х Өдрийн хэрэглээ +
Заавал байлгах нөөц
Г. Захиалсан материал ирэх хугацаа х
Өдрийн хэрэглээ – Замд яваа бараа
9.
............. үед замд яваа бараа үүснэ.
А. Материал
тээвэрлэлтийн хугацаа 2 захиалгын хоорондын хугацаанаас их
Б. Материал
тээвэрлэлтийн хугацаа захиалга хүлээн авах хугацаанаас бага
В. Материал
тээвэрлэлтийн хугацаа 2 захиалгын хоорондын хугацаанаас бага
Г. Материал
тээвэрлэлтийн хугацаа захиалга хүлээн авах хугацаанаас их
10.
Энэ аргыг ашиглах үед бараа материалын маш бага хэмжээний
нөөцтэй эсвэл бүр нөөцгүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.
А. Яг цагт нь
системийн арга Б.
АВС системийн арга
В. Мин-Макс
арга Г. 2 савны арга
11. Бараа материалын нөөцийн хяналтын Мин-Макс аргын дагуу
бараа материалын үлдэгдлийн доод хязгаар нь ... -тай тэнцүү байна.
А. захиалын оновчтой хэмжээ
Б. замд яваа бараа
В. дахин захиалга хийх цэг
Г. захиалга хоорондын барааны хэмжээ
12. Бараа материалын жилийн эрэлт S=1500 ш, нэг удаагийн захиалгын зардал О=12000₮, нэгжийн шилжин нэмэгдэх зардал С=500₮. Бараа материалын захиалгын оновчтой хэмжээ EOQ-г тооц.
А.
268 ш
Б.
190 ш
В.
245 ш
Г.
182 ш
13. 12-р тестийн өгөгдлийг ашигла. Хоёр захиалга хоорондын
хугацаа хэд вэ?
А. 56 хоног
Б. 60 хоног
В. 64 хоног
Г. 70 хоног
14. Бараа материалын жилийн эрэлт S=25000 ш, нэг удаагийн захиалгын зардал О=85000₮, нэгжийн шилжин нэмэгдэх зардал С=1250₮. Захиалга хүлээн авахад 5 хоног шаардлагатай бол энэ
үед замд яваа бараа хэд вэ?
А.
1843
ш
Б.
347 ш
В.
500 ш
Г.
Замд яваа бараа байхгүй
15. 14-р тестийн өгөгдлийг ашигла. Заавал байлгах нөөц 100 ш
бол дахин захиалга хийх цэгийг тооц.
А. 347 ш
Б. 447 ш
В. 325 ш
Г. 425 ш
Бодлого, дасгал
Бодлого 10-1. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Эрхэс”
компани үйлдвэрлэлээ хэвийн явуулах нөхцөлд жилд дунджаар 60000 ширхэг хос түүхий эдийг
гадаадаас захиалж авчрах шаардлагатай байдаг. Түүхий эдийг захиалах нэг удаагийн захиалгын тогтмол
зардалд 2 сая.₮ төлдөг. Нэгж хос түүхий эдийн шилжин нэмэгдэх зардал нь 10000₮.
Гүйцэтгэх
нь: А. Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээг тооц!
Б. Бараа материалын захиалгын оновчтой хэмжээний хувьд
барааг захиалж авахтай холбоотой гарах нийт зардал хэд вэ?
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний үед бараа материалын
дундаж хэмжээ болон жилд хийх захиалгын тоо хэд вэ?
Бодлого 10-2. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Онон”
компанийн бараа материалын өртөг болон хэрэгцээтэй холбоотой дараах мэдээллүүд
өгөгдсөн.
№
|
Үзүүлэлт
|
|
1
|
Бараа материалын
жилийн нийт хэрэгцээ
|
2500000 нэгж
|
2
|
Бараа материалын
нэгжийн үнэ
|
$1300
|
3
|
Нэг удаагийн
захиалгын зардал
|
$26000
|
4
|
Бараа материалын
аюулгүйн нөөцийн хэмжээ
|
500000 нэгж
|
5
|
Захиалга хийн бараа
худалдан авалтанд шаардагдах хугацаа
|
14 хоног
|
6
|
Шилжин нэмэгдэх
зардлын коэффициент
|
15%
|
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын оновчтой тоо хэмжээг тооц!
Б. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын худалдан авалтын нийт зардал хэд байх вэ?
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын дундаж хэмжээ хэд вэ?
Г. Бараа материалын дахин захиалга
хийх цэгийг тооц!
Бодлого 10-3. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Titan products” компани жилд 6300тонн төмөр хэрэглэдэг. Төмрийг бэлтгэн
нийлүүлэгчээс нэг удаа захиалгаар авахад $350 зардал гарна. Нэг тонн төмрийн шилжин нэмэгдэх
зардлын хувь 5%. Нэг тонн төмрийн үнэ $120. Захиалсан материал ирэхэд 7 хоног шаардлагатай. Компани
энэ оны эхээр бараа материалын тасалдлын улмаас хохирол хүлээсэн байна. Үүний
улмаас заавал байлгах нөөцийг бүрдүүлэх гэж байгаа. Ингээд өнгөрсөн хугацааны
мэдээллээс харахад материалын өдрийн дээд хэрэглээ 20 тонн байсан ба захиалсан
материал хамгийн ихдээ 9 хонож ирсэн тохиолдол байжээ.
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын оновчтой тоо хэмжээг тооц!
Б. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалтай холбоотой нийт
зардал хэд байх вэ?
В. Заавал байлгах нөөцийн хэмжээг
хэдээр тогтоох вэ?
Г. Бараа материалын дахин захиалга
хийх цэгийг тооц!
Бодлого 10-4. (Бараа материалын
захиалгын оновчтой хэмжээ)
“Electronics”
компани нь гадаадаас эд анги импортолж өөрсдөө угсран борлуулах үйл ажиллагаа
явуулдаг. Компани гадаадаас эд ангиа худалдан авах захиалга хийхэд тодорхой
хугацаа, зардал шаардагддаг. Иймээс компанийн менежер холбогдох мэдээллүүдийг
цуглуулан бараа материалын удирдлагаа боловсронгуй болгохоор шийдвэрлэсэн. Тэр
дараах мэдээллүүдийг цуглуулсан. Бараа материалын жилийн хэрэгцээ 6800000 хос
эд анги, нэг удаа захиалга хийхэд гарах зардал $120000, бараа материалын шилжин
нэмэгдэх зардлын коэффициент 10%, 1 хос эд ангийг худалдан авах үнэ 150$.
Менежер нэг удаагийн захиалгын тоо хэмжээний дараах хувилбар тус бүрийн зардлыг
тооцохоор шийдсэн.
№
|
Үзүүлэлт
|
Захиалгын хэмжээний
хувилбарууд (хос эд анги)
|
|||||
200000
|
250000
|
300000
|
350000
|
400000
|
450000
|
||
1
|
Захиалгын нийт зардал
|
|
|
|
|
|
|
2
|
Шилжин нэмэгдэх зардал
|
|
|
|
|
|
|
3
|
Нийт зардал
|
|
|
|
|
|
|
4
|
Бараа материалын дундаж хэмжээ
|
|
|
|
|
|
|
5
|
Жилд хийх захиалгын тоо
|
|
|
|
|
|
|
Гүйцэтгэх нь: А.
Бараа материалын захиалгын тоо хэмжээний хувилбар бүхий хүснэгтийг бөглөж
зардлын графикыг байгуул!
Б. Бараа материалын захиалгын оновчтой
тоо хэмжээг тооц!
В. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын худалдан авалтын нийт зардал хэд байх вэ? Графикт дүрсэл!
Г. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын дундаж хэмжээ болон жилд хийх захиалгын тоо хэд вэ?
Д. Захиалгын оновчтой тоо хэмжээний
үед бараа материалын захиалга хоорондын хугацаа хэд вэ?
Бодлого 10-5. (Захиалгын оновчтой хэмжээ ба үнийн хөнгөлөлттэй нөхцөл)
“Nice Pizza” жилд дунджаар 60,000 хайрцаг бяслаг хэрэглэдэг. Хайрцаг
бяслагийн үнэ $2,5. Бяслагийн нэг удаагийн захиалгын үнэ $250, ба нэгжийн шилжин нэмэгдэх зардлын коэффициент өртгийн
20%. Тус пиццаны газар жилд 250 хоног ажилладаг бөгөөд 2 өдрийн хэрэглээтэй
тэнцэх хэмжээний бяслагийн аюулгүй нөөцийг байлгадаг. Захиалгаа хүлээн авахад 3
хоног шаардагдана.
Энэ оноос бэлтгэн нийлүүлэгчийн зүгээс худалдан авалтын
тоо хэмжээний хөнгөлөлт зарлажээ. Хэрэв нэг удаагийн худалдан авалтаар
15000-аас дээш хайрцаг бяслаг авбал үнийн дүнгийн 3%-ийг хөнгөлөх нөхцөлтэй.
Гүйцэтгэх
нь: А. Хөнгөлөлт зарлаагүй үеийн:
1. Бараа материалын захиалгын оновчтой тоо
хэмжээг тооц!
2. Захиалгын
оновчтой тоо хэмжээний үед бараа материалын нийт зардал хэд вэ?
3. Бараа
материалын дахин захиалга хийх цэгийг тооц!
Б. Бэлтгэн нийлүүлэгчийн зарласан хөнгөлөлтийг эдлэж,
15000ш бүтээгдэхүүн захиалах нь зөв үү?
Бодлого 10-6. (Бараа
материалын хяналтын ABC систем )
“Жаран” компани 12 төрлийн барааг
ашиглан үйлдвэрлэл явуулдаг. Бараа тус бүрийн дундаж үлдэгдэл болон нэгжийн
дундаж өртгийн талаар дараах тооцоог гаргасан.
Барааны
төрөл
|
Барааны
дундаж үлдэгдэл (ш)
|
Нэгж
барааны дундаж өртөг (₮)
|
1
|
3600
|
108
|
2
|
2500
|
1640
|
3
|
200
|
1200
|
4
|
550
|
240
|
5
|
18
|
18900
|
6
|
700
|
600
|
7
|
150
|
9000
|
8
|
3200
|
290
|
9
|
1100
|
190
|
10
|
6000
|
36
|
11
|
1900
|
3000
|
12
|
140
|
270
|
Компани
бараа материалын хяналтандаа ABC системийг ашиглахаар шийдсэн.
Гүйцэтгэх нь: А. Барааны төрөл тус бүрийг бараа
материалын A, B болон C ангилал тус бүрт ангил!
Б.
Хэрхэн ангилснаа тайлбарла!
Бодлого 10-7. (Бараа
материалын хяналтын ABC систем )
“Номин электроникс” 8,000 нэр зүйлийн бүтээгдэхүүн
борлуулдаг. Компанийн санхүүгийн менежер бүтээгдэхүүний нөөцийн хяналтын ABC
системийг ашигладаг.
Эдгээр зүйлийн бүтээгдэхүүний 20% нь A бүлэгт, 30% нь B бүлэгт, үлдсэн нь С бүлэгт хамрагдаж байна гэж тодорхойлсон.
А бүлгийн бүтээгдэхүүнд ажлын 20 хоног тутамд, В бүлэгт ажлын 60 хоног тутамд,
С бүлэгт ажлын 100 хоног тутамд нэг удаа тооллого хийдэг. Нэг удаагийн
тооллогоор 100 нэр зүйлийн бүтээгдэхүүн тоолох тус бүрт 50,000₮-ний зардал
гардаг. Ажлын хоног 280.
Гүйцэтгэх нь: А. A, B болон C ангилал тус бүрт хэдэн нэр зүйлийн бүтээгдэхүүн орохыг тооц.
Б. Ангилал тус бүрийн жилийн тооллогын зардлыг тооц.
Бодлого 10-8. (Бараа
материалын нөөцийн
хяналтын Мин-Макс
систем )
“Cable” компани хамгаалалтын камер борлуулдаг. Хамгийн эрэлттэй
камер жилд дунджаар 15000ш борлогддог. Нэг камерын эзэмшлийн зардал 2500₮ ба
захиалгын оновчтой загварын дагуу тооцож гаргасан хэмжээ болох 980 ширхэг
камерыг нэг удаагийн захиалгаар худалдан авдаг. Захиалга ирэхэд шаардагдах хугацаа
7 хоног. Жилд 360 хоног.
Гүйцэтгэх нь: А. Захиалгын оновчтой тоо хэмжээг хангах нэг удаагийн захиалгын зардал хэд вэ?
Б. Мин-макс төлөвлөлтийн аргын дагуу бараа материалын
үлдэгдлийн доод болон дээд хязгаар хэд вэ?
В. Хэрэв нэг удаагийн захиалгын зардал 96000₮ бол бараа
материалын үлдэгдлийн доод болон дээд хязгаар хэд болох вэ?
Бодлого 10-9. (Бараа
материалын нөөцийн
хяналтын систем: 2 савны арга
)
“Super” компани бараа материалын нөөцийн хяналтдаа 2 савны
аргыг ашиглаж байгаа. Компанийн бараа материалын жилийн эрэлт 225000ш. Нэг
удаагийн захиалгын оновчтой хэмжээ 7500ш. Захиалга хүлээн авахад 8 хоног
шаардагдах ба жилд 360 хоног.
Гүйцэтгэх нь: А. 2 саванд байх бараа материалын хэмжээг тус бүрд нь тооц.
Б. Бараа материалын хэмжээ хэд болоход дахин захиалга хийх
вэ?
Тест
1.
Богино хугацаат өрийг
санхүүжилтэнд ашиглахын давуу тал нь:
А. Олдоход хялбар
Б. Давуу тал байхгүй
В. Урт хугацаат
санхүүжилтээс эрсдэл бага
Г. Төлбөрийн чадварын
эрсдэлд ордоггүй
2.
Өрийн бичиг нь бараа
материалыг зээлээр худалдан авснаас үүссэн эргэн төлөхөө баталгаажуулсан аяндаа
бий болдог өр төлбөр юм.
А. Үнэн
Б. Худал
3.
.... гэдэг нь үйлчилгээг
хүлээн авсан ч хараахан төлбөрийг нь хийгээгүй байгаа өр төлбөр юм.
А. Дансны өр
Б. Дансны авлага
В. Хуримтлагдсан өр
Г. Өрийн бичиг
4.
Хэрэв компани мөнгөн
хөнгөлөлтийг эдлэхгүй гэж шийдсэн бол төлбөрөө ...
А. хөнгөлөлтийн эцсийн
хугацаанд төлөх хэрэгтэй
Б. хөнгөлөлтийн хугацаа
дуусмагц төлөх шаардлагатай.
В. зээлийн эцсийн
хугацаанд төлөх хэрэгтэй.
Г. зээлийн эцсийн
хугацаанаас өмнө хэдийд ч төлж болно.
5.
Компани өөрийн зээлийн
рейтингийг бууруулахгүйгээр дансны өр төлөлтийг хойшлуулах боломжтой бол энэ нь
хөнгөлөлтөөс татгалзсаны зардлыг ....
А. Бууруулна
Б. Өсгөнө
В. Нөлөөлөхгүй
6.
Худалдан авалтын
хөнгөлөлтөөс татгалзсаны зардлыг тооцохдоо ...
А.
Б.
В.
Г.
7.
Банкны зээл нь ...
А. Аяндаа бий болдог, баталгаатай
зээл
Б. Аяндаа бий болдоггүй,
баталагаатай зээл
В. Аяндаа бий болдог, баталгаагүй
зээл
Г. Аяндаа бий болдоггүй,
баталагаагүй зээл
8.
.... хүү гэдэг нь
банкнаас санал болгож буй боломжит хамгийн бага хүүгийн түвшин юм.
А. Суурь хүү
Б. Үндсэн хүү
В. Тогтмол хүү
Г. Хөвөгч хүү
9.
Хөвөгч хүү нь .......
А. Суурь хүү + Хөвөгч хүү
Б. Тогтмол хүү + Нэмэгдэл хүү
В. Суурь хүү + Нэмэгдэл хүү
Г. Хувьсах хүү + Нэмэгдэл хүү
10.
Дискаунтын хүүгийн аргын
үед үр ашигт хүүг тооцохдоо ..
А. Хүүгийн төлбөр / Нэрлэсэн үнэ
Б. Нэрлэсэн хүү / (1 – Нэрлэсэн хүү)
В. Хүүгийн төлбөр / (Нэрлэсэн үнэ + Хүүгийн төлбөр)
Г. Нэрлэсэн хүү / (1 + Нэрлэсэн хүү)
11.
.... гэдэг нь тодорхой
хугацааны туршид тодорхой тогтоосон дүнгийн хэмжээнд банк зээл олгохоор банк
болон харилцагчийн хооронд хийсэн гэрээ юм.
А. Төлбөр нөхөх баланс
Б. Банкны зээл
В. Зээлийн шугам
Г. Зээлийн гэрээ
12.
Зээлийн шугам нь
ихэвчлэн хөвөгч хүүтэй байдаг.
А. Үнэн
Б. Худал
13.
Аль нь револьвинг
зээлийн шугамын онцлог биш вэ?
А. Баталгаат зээлийн шугам буюу банк зээлдэгчийн хүссэн мөнгийг ямар ч үед
гаргаж өгдөг
Б. Зээлдэгчийн авсан зээл болон зээлийн шугамын хязгаарын зөрүүгээр банк
зээлдэгчид шимтгэл төлдөг.
В. Ихэвчлэн 1-ээс дээш жилийн хугацаагаар гэрээ хийдэг.
Г. Зээлдэгчийн хувьд энгийн зээлийн
шугамтай харьцуулахад эрсдэл багатай.
14.
Зээлдүүлэгчид нь ...
зорилгоор барьцаа хөрөнгө шаарддаг.
А. зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг бууруулах
Б. зээлдэгчийг хянах
В. зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон үед алдагдлыг бууруулах
Г. баталгаагүй зээлийг сунгах
15.
“B.A.T”
компанийн
бэлтгэн нийлүүлэгч нь зээлээрх борлуулалтандаа 2/10 n/45
гэсэн нөхцөл санал болгодог бол “А” компаний бэлэн мөнгөний
хөнгөлөлтөөс
татгалзсаны зардал хэд вэ?
А. 24,5%
Б. 30%
В. 21%
Г. 20,5%
16.
“Dot” компани 3/14;
n/40 гэсэн нөхцөлтэйгээр бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан.
Гэвч компанид одоогоор хөнгөлөлтийг эдлэхийн тулд төлбөрөө төлөх мөнгө байхгүй.
Мөн тус компанид банктай 12%-ийн хүүтэй зээлийн шугамын гэрээ хийх боломж
байгаа бол дараахаас алийг нь компани сонгох вэ?
А. Хөнгөлөлтөөс татгалзаж, банкнаас зээл авах
Б. Хөнгөлөлтийг эдэлж, зээлийн эцсийн өдөр төлбөрөө төлөх
В. Хөнгөлөлтөөс татгалзаж, зээлийн эцсийн өдөр төлбөрөө төлөх
Г. Хөнгөлөлтийг эдэлж, банкны зээлийн шугамаар төлбөрийг хөнгөлөлтийн
хугацаанд төлөх
17. “Сурмаг” компани банкнаас 15%-ийн хүүтэй, 5 сая
төгрөгийг жилийн хугацаатай зээлжээ. Банк зээлийн хүүг сар бүр тооцдог бол
банкны үр ашигт хүү хэд вэ?
А. 15%
Б. 15,8%
В. 16,1%
Г. 16,5%
18. “ABC”
компани банкинд 1 жилийн дараа 15 сая ₮ төлөхөөр өнөөдөр
13,8 сая₮ зээлж авчээ. Дискаунтын хувь хэд вэ?
А. 8%
Б. 9%
В. 10%
Г. 11%
19. “K
Tobacco” компани 6 сарын хугацаатай, $100000-ыг банкнаас зээлжээ. Уг зээл нь хөвөгч хүүтэй зээл бөгөөд суурь хүүн
дээр 2%-ийн нэмэгдэл хүүтэй. Суурь хүү анх 7,5% байсан ба 2 сарын дараа 9%
болсон бол компани хэдэн төгрөний хүү төлөх вэ?
А. $4250
Б. $4750
В. $5250
Г. $5750
20. “В”
компани банкнаас 10 сая төгрөг зээлэх шаардлагатай. Нийт
зээлийн 12%-тай тэнцэх хэмжээний төлбөр нөхөх балансыг банкнаас шаарджээ.
Компани хэдэн төгрөгийн зээл авах вэ ?
А. 8,9 сая
Б. 11.2 сая
В. 11,4 сая
Г. 12 сая
Бодлого, дасгал
Бодлого 11-1. (Дансны өр - Хөнгөлөлтөөс татгалзсаны зардал)
“Баянгол” зочид буудал 800 хүний хүлээн авалтын захиалга авчээ. Хүлээн
авалтад шаардлагатай мөнгөн халбага, сэрээ дутсан учир гаднаас дараа төлбөрөөр
захиалж авахаар болсон. Менежер 4 боломжит нийлүүлэгчийг олжээ. Нийлүүлэгч
бүрийн санал болгож буй зээлийн хугацаа болон нөхцөл дараах байдалтай байсан.
Жилд 365 хоног.
А нийлүүлэгч – 2/10, n/40
Б нийлүүлэгч – 1/7, n/30
В нийлүүлэгч – 3/12, n/60
Г нийлүүлэгч – 2/10, n/50
Гүйцэтгэх нь: А.
Нийлүүлэгч тус бүрийн
хөнгөлөлтөөс татгалзахын зардлыг тооц.
Б.
Тус компанид яг одоо
богино хугацаат санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ үед банкны богино хугацаат
зээлийн хүү 20% байсан бол аль нийлүүлэгчийн хөнгөлөлтийг эдэлж, алинаас нь
татгалзах вэ?
Бодлого 11-2. (Дансны өр – Хөнгөлөлтөөс татгалзсаны зардал)
“Soyombo entertainment” оюутны хонхны баярын цогц үйлчилгээ үзүүлдэг. Энэ онд
нийт 300 оюутны хонхны баярыг зохион байгуулах захиалга авсан ба тус захиалгыг
биелүүлэхийн тулд 2000 нэгж бараа материал авах шаардлагатай. Дараах мэдээллийг
боловсруулсан.
Нийлүүлэгч
|
А
|
Б
|
В
|
Нийлүүлэх боломжит хэмжээ
|
800 нэгж
|
1200 нэгж
|
1500 нэгж
|
Нөхцөл
|
2/10;
n/30
|
3/14;
n/45
|
2/7;
n/30
|
Гүйцэтгэх
нь: А. Нийлүүлэгч тус бүрийн хөнгөлөлтөөс татгалзахын зардлыг тооц.
Б. Хэрэв компани хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлөх сонирхолтой бол аль аль
нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад?
В. Хэрэв компани аль ч нийлүүлэгчийн хөнгөлөлтийг эдлэхгүй төлбөрийг
хугацааны эцэст төлөх бол аль аль нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад?
Г. Хэрэв компани бүх нийлүүлэгчийн төлбөрийг 30 хоногт төлөх бол аль аль
нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад ?
Бодлого 11-3. (Зээлийн хүү - Тогтмол ба
хөвөгч хүү)
Бат өөрийн
бизнесээ эхлүүлэхийн тулд 210 хоногийн хугацаатай, 6000’000₮-ын зээл “AMP” банкнаас авсан. Банк Батад санхүүжилтийн 2 хувилбар санал болгожээ.
1. Суурь хүүн дээр нэмэгдэл 2,5%-ийн хүүг нэмж, тогтмол хүүгээр зээл олгох
2. Суурь хүүн дээр нэмэгдэл 1,5%-ийн хүүг нэмж, хөвөгч хүүтэй зээл олгох
Одоогоор, зах зээлийн суурь хүү 7%
байна. Үл хөдлөх хөрөнгийн эдийн засагчдын багийн таамаглаж буйгаар ирэх 210
хоногт суурь хүү дараах байдалтай байна гэж үзжээ. Өнөөдрөөс 60 хоногийн дараа
суурь хүү 0,5%-иар, 90 хоногийн дараа 1%-иар тус тус өсөх боловч 180 хоногийн
дараа эргээд 0,5%-иар, 210 хоногийн дараа дахин 0,3%-иар тус тус буурах
хандлагатай.
Гүйцэтгэх
нь: А. Тогтмол хүүтэй зээлийн хувьд 210 хоногийн хүүгийн зардлыг тооц.
Б. Хөвөгч хүүтэй зээлийн хувьд 210 хоногийн хүүгийн зардлыг тооц.
В. Аль сонголтын хүүгийн зардал бага байна вэ?
Бодлого
11-4
(Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
“Сутай” компани
банкнаас 1 жилийн хугацаатай, жилийн 12%-ийн хүүтэй, 8000$-ын богино хугацаат зээл авах гэж байгаа. Банк зээлийн хүүг сар бүр тооцох
бөгөөд хүүг тооцохдоо дараах 3 аргыг ашигладаг. Үүнд:
- Ердийн хүүгийн арга
- Нийлмэл хүүгийн арга
- Хүүг хэсэгчлэн төлөх арга (Зээлийг хугацаанд нь төлөөгүй
тохиолдолд зарласан хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.)
Гүйцэтгэх
нь: А. Хүү тооцох арга тус бүрийн хувьд зээлийн хүүгийн нийт төлбөрийг тооц.
Б. Хэрэв зээлийг 8 сарын хугацаатай авсан бол А-д тооцсон зүйлсийг дахин
тооц.
В. Хэрэв “Сутай” компани банкнаас хүүг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр, жилийн
хугацаатай зээл авсан бөгөөд 2 дахь сарын зээлийн төлбөрийг 14 хоногийн хугацаа
хэтрүүлэн төлсөн бол нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооц.
Бодлого
11-5 (Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
Бат банкнаас жилийн 18%-ийн хүүтэй
богино хугацаат зээл авахаар болсон. Дараах тохиолдол тус бүрт бодит хүүг тооц.
Гүйцэтгэх нь: А.
Хүүгийн төлбөрийг жилд нэг удаа төлөх ба нийлмэл хүүг сар бүр бодох бол жилийн
үр ашигт хүүг ол.
Б. Хүүгийн төлбөрийг жилд нэг удаа төлөх ба нийлмэл хүүг тасралтгүй бодох
бол жилийн үр ашигт хүүг ол.
В. Хүүгийн төлбөрийг улирал бүр төлөх боловч нийлмэл хүүг сар бүр бодох бол
улирлын үр ашигт хүүг ол.
Бодлого
11-6 (Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
“Сав шим” компанид цагаан сарын оргил үеийн хэрэгцээг хангахын тулд гаднаас
5сая₮-ийн богино хугацаат санхүүжилт авах шаардлага гарсан. Богино хугацаат
санхүүжилтийн 3 боломжит эх үүсвэр олсон бөгөөд зээлийн хугацаа адил нэг жил,
жилийн нэрлэсэн хүү 15% боловч тэдгээрийн хүү тооцох нөхцөл нь өөр өөр байв.
1-р эх үүсвэр. Хүүг энгийн хүүгийн аргаар буюу зээлийн үндсэн дүнгээс
тооцож, хүү болон үндсэн дүнг жилийн эцэст хамтад нь төлнө. Хүү тооцох үечлэл
нь улирал бүр.
2-р эх үүвсэр. Зээлийн хүүг урьдчилан тооцож, зээлийн үндсэн дүнгээс
суутгаж, жилийн эхэнд олгох ба жилийн эцэст зээлийн үндсэн дүнг эргүүлэн төлнө.
Өөрөөр хэлбэл хүүг дискаунтын аргаар тооцдог. Энд анх авах цэвэр дүн нь 5 сая₮
байна.
3-р эх үүсвэр. Хүү болон үндсэн дүнг хамтад нь хэсэгчлэн төлөх нөхцөлтэй
зээл. Хугацааны эхэнд хүүг тооцож, үндсэн дүн дээр нэмээд сар бүр тэнцүү
хэмжээгээр төлж дуусгана.
Гүйцэтгэх
нь: А. 2-р эх үүсвэрийн зээлийн нэрлэсэн хэмжээг ол.
Б. Эх үүсвэр тус бүрийн бодитойгоор (жилийн үр ашигтай хүү) төлөх хүүгийн хэмжээг тооц.
В. Аль эх үүсвэрийг сонгох нь зөв бэ? Яагаад?
Г. Хэрэв аль ч сонголтын үед банк 20%-ийн төлбөр нөхөх баланс шаардсан бол
сонголт тус бүрийн зээлийн нэрлэсэн дүн хэд болох вэ? Ямар шийдвэр гаргах нь
зөв бэ?
Бодлого 11-7. (Төлбөр нөхөх баланс)
“Come and go”
банк танд 25 сая₮ хүртэлх мөнгийг 10%-ийн дискаунтын
хүүтэйгээр зээлүүлэх санал тавьжээ. Харин зээлсэн мөнгөн дүнгийн 5%-тай тэнцэх
хэмжээний төлбөр нөхөх баланс шаарджээ.
Гүйцэтгэх нь: А.
Хэрэв 25 сая₮-ийн нэрлэсэн дүнтэй зээл авбал гар дээр хэдэн төгрөг банкнаас
авах вэ?
Б.
Зээлийн үр ашигт хүү хэд вэ?
Бодлого
11-8. (Төлбөр нөхөх баланс)
“Lincoln Industries”
компани банкнаас 11%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл
авсан. Нийт зээлийн 15%-тай тэнцэх хэмжээний төлбөр нөхөх балансыг банкнаас
шаарджээ. Компани зээлийн гэрээний дагуу жилийн хугацаанд $800,000-ыг зээлэх гэрээ хийсэн.
Гүйцэтгэх
нь: Дараах тохиолдол тус бүрт үр ашигт хүүг тооц.
А. Компани банкинд дансны үлдэгдэлгүй.
Б. Компани банкны дансандаа $70,000-ын үлдэгдэлтэй.
В. Компани банкны дансандаа $150,000-ын үлдэгдэлтэй.
Бодлого 11-9. (Богино хугацаат үнэт цаас: Өгөөж тооцох)
“HM” компани түр хугацаанд илүүдэлтэй байгаа мөнгөн хөрөнгөө үр ашигтай байлгах
зорилгоор богино хугацаант үнэт цаас авахаар төлөвлөж байгаа. Дараах 3 төрлийн
үнэт цааснаас худалдан авах боломжтой.
- А үнэт цаас: нэрлэсэн үнэ 100₮, арилжаалагдах үнэ 95₮,
хугацаа 3 сар
- Б үнэт цаас: нэрлэсэн үнэ 150₮, арилжаалагдах үнэ 142₮,
хугацаа 4 сар
- В үнэт цаас: нэрлэсэн үнэ 200₮, арилжаалагдах үнэ 185₮,
хугацаа 6 сар
Гүйцэтгэх нь: А. Үнэт цаас тус бүрийн өгөөжийг тооц.
Б. Үнэт цаас тус бүрийн жилийн өгөөжийн хувийг тооцож,
сонголт хий.
13.
No comments:
Post a Comment