Thursday, September 18, 2014

Ajlin capitalin udirdlaga

Тест
1.     Ажлын капиталын менежментийн зорилго нь эргэлтийн хөрөнгө болон эргэлтийн эх үүсвэрийн хувьд ашигт байдал ба эрсдлийн оновчтой харьцааг тогтоох явдал юм.
А. Үнэн
Б. Худал
2.     Ажлын капиталтай холбоотой эрсдэл нь компани өр төлбөр, хариуцлагаа цаг тухайд нь барагдуулж чадахгүй байх явдлыг илэрхийлнэ.
А. Үнэн
Б. Худал
3.     Ажлын цэвэр капитал гэдэг нь …....
А. Эргэлтийн хөрөнгө – Нийт өр + Урт хугацаат өр                  
Б. Эргэлтийн хөрөнгө
В. Эргэлтийн хөрөнгө + Богино хугацаат өр  
Г. Эргэлтийн хөрөнгө + Богино хугацаат өр – Нийт өр
4.     Эргэлтийн хөрөнгийн хэмжээ их байх тусам
А. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа өснө.
Б. Эрсдэл өсч, ашигт ажиллагаа буурна.
В. Эрсдэл буурч, ашигт ажиллагаа буурна.
Г. Эрсдэл өсч, ашигт ажиллагаа өснө.
5.     Эргэлтийн хөрөнгийг боломжит хамгийн дээд хэмжээнд байлгах бодлого нь ....
А. Ашгийг нэмэгдүүлэх зорилготой                      
Б. Эрсдлийг тооцоолдоггүй
В. Эрсдлийг бууруулах зорилготой                     
Г. Консерватив бодлого
6.     Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн модерат бодлогын үед .....
А. Борлуулалтын өсөлтөөс ажлын капиталыг өсөлтийг бага байлгадаг.
Б. Зээлийн хугацаа дуусах үеийг хөрөнгөтэй уялдуулах бодлого баримталдаг.
В. Гарч болох бүх хөрөнгийн хэрэгцээг урт хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг.
Г. Хөрөнгө оруулалтын рестрикт болон релакс бодлогын дундыг баримталдаг.
7.     Богино хугацаат өрөөр түр зуурын эргэлтийн хөрөнгийг болон тогтмол шинжтэй эргэлтийн хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бодлогыг ..... чиг баримтлал гэнэ.
А. Консервтив
Б. Модерат
В. Агрессив
Г. Рестрикт
8.     Нийт тогтмол шинжтэй хөрөнгийн (байнгын хэрэгцээ) хэмжээ нь:
А. Нийт эргэлтийн бус хөрөнгө + Нийт эргэлтийн хөрөнгө
Б. Нийт эргэлтийн бус хөрөнгө + Түр зуурын эргэлтийн хөрөнгө
В. Нийт эргэлтийн бус хөрөнгө + Тогтмол эргэлтийн хөрөнгө
Г. Нийт эргэлтийн хөрөнгө – Богино хугацаат өр төлбөр
9.      Аялал жуулчлалын салбарын 3 компанийн өмнөх оны санхүүгийн дараах мэдээлэл өгөгдсөн. 

Three S
Two X
One Z
Борлуулалт
55 сая
36 сая
72 сая
Эргэлтийн хөрөнгө
26 сая
25 сая
40 сая
Цэвэр ахиуц ашиг
7%
8%
8%
Аль компани бусадтайгаа харьцуулахад эргэлтийн хөрөнгийн релакс бодлогыг барьж байна вэ?
А. Three S
Б. Two X
В. One Z
Г. Б олон В хариулт зөв.
10.   9 – р тестийн өгөгдлийг ашигла. Аль компанийн эргэлтийн хөрөнгийн өгөөж (цэвэр ашиг / эргэлтийн хөрөнгө) хамгийн өндөр байна вэ?
А. Three S
Б. Two X
В. One Z
11.   9 – р тестийн өгөгдлийг ашигла. Аль компани төлбөрийн чадварын эрсдэл бусдаасаа өндөр байна вэ?
А. One Z
Б. Two X
В. Three S
12.   “Irish Air компани дараагийн 6 сарын хөрөнгийн хэрэгцээг урьдчилан таамаглажээ.
Сар
Эргэлтийн хөрөнгө
Үндсэн хөрөнгө
Нийт хөрөнгө
1
$45,000
$100,000
$145,000
2
40,000
100,000
140,000
3
50,000
100,000
150,000
4
55,000
100,000
155,000
5
60,000
100,000
160,000
6
75,000
100,000
175,000











Компанийн сарын дундаж тогтмол хөрөнгийн хэрэгцээг ол.
А. $100’000
Б. $57’500
В. $140’000
Г. $157’500
13.  12 – р тестийн өгөгдлийг ашигла. Компанийн сарын дундаж түр зуурын хөрөнгийн хэрэгцээг ол.
А. $14167
Б. $17’500
В. $18125
Г. $57’500
14.  British fashion компанийн эргэлтийн бус хөрөнгө £25000, эргэлтийн хөрөнгө £12500.
Богино хугацаат эх үүсвэрийн өртөг жилийн 12%. Урт хугацаат эх үүсвэрийн өртөг жилийн 18%. Хэрэв компани агрессив стратеги баримталж, нийт хөрөнгийн 60%-ийг урт хугацаат эх үүсвэрээр, үлдсэн хэсгийг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол нийт санхүүжилтийн зардал хэд вэ?
А. £4750
Б. £5000
В. £5400
Г. £5850
15.  14 – р тестийн өгөгдлийг ашигла. Хэрэв компани консерватив стратеги баримталж, нийт хөрөнгийн 85%-ийг урт хугацаат эх үүсвэрээр, үлдсэн хэсгийг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол ажлын цэвэр капитал хэд вэ?
А. £5625
Б. £6875
В. £12500
Г. £19375
Бодлого, дасгал
Бодлого 7-1.  (Ажлын капиталын хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн бодлого)
            “Аргат” компанийн санхүүгийн менежер ирэх 12 сарынхаа хөрөнгийн хэрэгцээг дараах байдлаар тооцож гаргасан.

Хөрөнгө (мян.төг)
1 сар
2 сар
3 сар
4 сар
5 сар
6 сар
Нийт Хөрөнгө
88000
95000
100000
85000
95000
105000
Эргэлтийн бус Хөрөнгө
50000
50000
50000
65000
65000
65000
Хөрөнгө (мян.төг)
7 сар
8 сар
9 сар
10сар
11сар
12сар
Нийт Хөрөнгө
110000
100000
95000
106000
110000
95000
Эргэлтийн бус Хөрөнгө
65000
70000
70000
70000
70000
70000

Нийт тогтмол хөрөнгийн хэмжээг (энэ нь эргэлтийн бус хөрөнгө болон перманент эргэлтийн хөрөнгө) тогтоохдоо эргэлтийн бус хөрөнгийн түвшин тус бүрт нийт хөрөнгийн хамгийн бага хэмжээгээр тооцдог.

Гүйцэтгэх нь:                А. Таамагласан сарын дундаж борлуулалт 1) 55000; 2) 70000; 3) 110000 бол компанийн удирдлага эргэлтийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын ямар бодлого баримталж байна вэ?
Б. Түр зуурын эргэлтийн хөрөнгийг тооцоолж графикт дүрсэл!
В. Түр зуурын эргэлтийн хөрөнгийн 30%-ийг болон нийт тогтмол хөрөнгийг урт хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлнэ гэвэл урт болон богино хугацаат санхүүжилтийг сар бүрээр тооц! (хүснэгтэнд тооц). Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн ямар бодлого баримталж байна вэ?
Г. Түр зуурын эргэлтийн хөрөнгийг богино хугацаат өрөөр санхүүжүүлдэг гэвэл сар бүрийн урт болон богино хугацаат санхүүжилтийг тооц! Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн ямар бодлого баримталж байна вэ?
Бодлого 7-2.  (Ажлын капиталын санхүүжилтийн бодлого)
            Golden gate компани өөрийн хөрөнгийн хэрэгцээг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний санхүүжилт байгаа эсэхийг сонирхож байгаа. Тус компанийн сар бүрийн эргэлтийн болон үндсэн хөрөнгийн мэдээлэл дараах хүснэгтэд өгөгдсөн.
Сар
Эргэлтийн хөрөнгө
Үндсэн хөрөнгө
Нийт хөрөнгө
1
$60,000
$70,000
$130,000
2
58,000
70,000
128,000
3
55,000
70,000
125,000
4
47,000
70,000
117,000
5
40,000
70,000
110,000
6
41,000
70,000
111,000
7
40,000
70,000
110,000
8
37,000
70,000
107,000
9
38,000
70,000
108,000
10
33,000
70,000
103,000
11
40,000
70,000
110,000
12
50,000
70,000
120,000
Компанийн богино хугацаат өрийн жилийн хүү 8% ба урт хугацаат өрийн хүү 12% бол ...
Гүйцэтгэх нь:                А. Компанийн сарын дундаж түр зуурын болон тогтмол хөрөнгийн хэрэгцээг ол.
                                    Б. Хэрэв компани санхүүжилтийн агрессив стратеги баримталж, нийт тогтмол шинжтэй хөрөнгийн 80%-ийг урт хугацаат эх үүсвэрээр, үлдсэн хөрөнгийн хэрэгцээг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол жилийн дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
                                    В. Хэрэв компани санхүүжилтийн модерат стратеги баримтдаг, бол жилийн дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
                                    Г. Хэрэв компани санхүүжилтийн консерватив стратеги баримталж, түр зуурын хөрөнгийн 20% болон нийт тогтмол шинжтэй хөрөнгийг урт хугацаат эх үүсвэрээр, үлдсэн хөрөнгийн хэрэгцээг богино хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлдэг бол жилийн дундаж санхүүжилтийн зардал хэд вэ?
                                    Д. Дээрх 3 стратеги тус бүрийн хувьд сарын дундаж ажлын цэвэр капиталыг тооц.   
Бодлого 7-3.  (Ажлын капиталын санхүүжилтийн бодлого)
            “Guardian” компани нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн бодлогоо боловсруулж байгаа. Компани $400000-ын улирлын шинж чанартай хөрөнгөтэй. Мөн $300000-ын тогтмол эргэлтийн хөрөнгө, $500000-ын эргэлтийн бус хөрөнгөтэй. Хүү татварын өмнөх ашиг нь $200000, компанийн ашгийн татвар 40%.

Гүйцэтгэх нь:                А. Компани эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн консерватив бодлого баримталвал нийт хөрөнгийн 75%-ийг, агрессив бодлого баримталвал нийт хөрөнгийн 56.25%-ийг урт хугацаат эх үүсвэрээр санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолсон. Одоогийн байдлаар урт хугацаат эх үүсвэрийн зардал 15%, богино хугацаат эх үүсвэрийнх 10% бол аль бодлого нь зардал багатай вэ? 
Б.  Консерватив болон агрессив бодлогын үед татварын дараах цэвэр ашгийг тооц!
В. Хэрэв урт хугацаат эх үүсвэрийн зардал 10%, богино хугацаат эх үүсвэрийн зардал 15% бол А болон Б өгөгдлийг дахин тооцоол!
Бодлого 7-4.  (Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын бодлого)
            “General electric” компани ирэх жилийнхээ эргэлтийн хөрөнгийн оновчтой хэмжээг тогтоохоор шийдсэн. Таамагласны дагуу борлуулалтын орлого $48000000, эргэлтийн бус хөрөнгө нь тогтмол $25000000, өрийн харьцаа 60% байна. Өр төлбөрийн хүү нь 12%, үйл ажиллагааны ахиу ашиг 15%, татварын дундаж хувь 30% бол…

Гүйцэтгэх нь:                А. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын рестрикт бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын орлогын 40% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
Б. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын модерат бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын орлогын 50% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
В. Эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын релакс бодлогын дагуу эргэлтийн хөрөнгө нь борлуулалтын орлогын 60% -тай тэнцүү бол компанийн эздийн өмчийн өгөөжийг тооц!
Бодлого 7-5.  (Бусад асуудал)
            “Цагаан уул” компанийн санхүүгийн менежер ирэх жилд эргэлтийн хөрөнгөнд хөрөнгө оруулалтын релакс бодлого баримталж хөрөнгийнхөө хөрвөх чадварыг сайжруулахыг зорисон. Үүний тулд “Борлуулалт / Эргэлтийн хөрөнгө” харьцааг 5 байсныг 2, эргэлтийн харьцаа 3 байсныг 2 болгох зорилт тавьсан. Компанийн өнгөрсөн жилийн борлуулалт нь $500000 байсан ба энэ жил борлуулалтаа 30%-аар өсгөхөөр таамагласан.

Гүйцэтгэх нь:                А. Уг зорилтыг хангахын тулд хэдэн төгрөгийн нэмэлт эргэлтийн хөрөнгө ба эх үүсвэр шаардлагатай вэ?
Б. Ажлын цэвэр капиталын өөрчлөлтийг тооц!

В. Борлуулалтыг 50%-аар өсгөнө гэж таамаглавал дээрх үзүүлэлтүүд хэд болох вэ?

No comments:

Post a Comment