Thursday, September 18, 2014

vrgeljlel 2

Тест
1.     Богино хугацаат өрийг санхүүжилтэнд ашиглахын давуу тал нь:
А. Олдоход хялбар                                          
Б. Давуу тал байхгүй
В. Урт хугацаат санхүүжилтээс эрсдэл бага          
Г. Төлбөрийн чадварын эрсдэлд ордоггүй 
2.     Өрийн бичиг нь бараа материалыг зээлээр худалдан авснаас үүссэн эргэн төлөхөө баталгаажуулсан аяндаа бий болдог өр төлбөр юм.
А. Үнэн
Б. Худал 
3.     .... гэдэг нь үйлчилгээг хүлээн авсан ч хараахан төлбөрийг нь хийгээгүй байгаа өр төлбөр юм.
А. Дансны өр
Б. Дансны авлага
В. Хуримтлагдсан өр
Г. Өрийн бичиг
4.     Хэрэв компани мөнгөн хөнгөлөлтийг эдлэхгүй гэж шийдсэн бол төлбөрөө ...
А. хөнгөлөлтийн эцсийн хугацаанд төлөх хэрэгтэй
Б. хөнгөлөлтийн хугацаа дуусмагц төлөх шаардлагатай.
В. зээлийн эцсийн хугацаанд төлөх хэрэгтэй.
Г. зээлийн эцсийн хугацаанаас өмнө хэдийд ч төлж болно.
5.     Компани өөрийн зээлийн рейтингийг бууруулахгүйгээр дансны өр төлөлтийг хойшлуулах боломжтой бол энэ нь хөнгөлөлтөөс татгалзсаны зардлыг ....
А. Бууруулна
Б. Өсгөнө
В. Нөлөөлөхгүй
6.     Худалдан авалтын хөнгөлөлтөөс татгалзсаны зардлыг тооцохдоо ...
А.
Б.
В.
Г.
7.     Банкны зээл нь ...
А. Аяндаа бий болдог, баталгаатай зээл
Б. Аяндаа бий болдоггүй, баталагаатай зээл
В. Аяндаа бий болдог, баталгаагүй зээл
Г. Аяндаа бий болдоггүй, баталагаагүй зээл
8.     .... хүү гэдэг нь банкнаас санал болгож буй боломжит хамгийн бага хүүгийн түвшин юм.
А. Суурь хүү
Б. Үндсэн хүү
В. Тогтмол хүү
Г. Хөвөгч хүү
9.     Хөвөгч хүү нь .......
А. Суурь хүү + Хөвөгч хүү                                
Б. Тогтмол хүү + Нэмэгдэл хүү       
В. Суурь хүү + Нэмэгдэл хүү                            
Г. Хувьсах хүү + Нэмэгдэл хүү
10.  Дискаунтын хүүгийн аргын үед үр ашигт хүүг тооцохдоо ..
А. Хүүгийн төлбөр / Нэрлэсэн үнэ                    
Б. Нэрлэсэн хүү / (1 – Нэрлэсэн хүү)
В. Хүүгийн төлбөр / (Нэрлэсэн үнэ + Хүүгийн төлбөр)                    
Г. Нэрлэсэн хүү / (1 + Нэрлэсэн хүү)
11.  .... гэдэг нь тодорхой хугацааны туршид тодорхой тогтоосон дүнгийн хэмжээнд банк зээл олгохоор банк болон харилцагчийн хооронд хийсэн гэрээ юм.
А. Төлбөр нөхөх баланс
Б. Банкны зээл
В. Зээлийн шугам
Г. Зээлийн гэрээ
12.  Зээлийн шугам нь ихэвчлэн хөвөгч хүүтэй байдаг.
А. Үнэн
Б. Худал
13.  Аль нь револьвинг зээлийн шугамын онцлог биш вэ?
А. Баталгаат зээлийн шугам буюу банк зээлдэгчийн хүссэн мөнгийг ямар ч үед гаргаж өгдөг
Б. Зээлдэгчийн авсан зээл болон зээлийн шугамын хязгаарын зөрүүгээр банк зээлдэгчид шимтгэл төлдөг.
В. Ихэвчлэн 1-ээс дээш жилийн хугацаагаар гэрээ хийдэг.
Г.  Зээлдэгчийн хувьд энгийн зээлийн шугамтай харьцуулахад эрсдэл багатай.
14.  Зээлдүүлэгчид нь ... зорилгоор барьцаа хөрөнгө шаарддаг.
А. зээл эргэн төлөгдөхгүй байх эрсдэлийг бууруулах
Б. зээлдэгчийг хянах
В. зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон үед алдагдлыг бууруулах
Г. баталгаагүй зээлийг сунгах
15.  “B.A.T” компанийн бэлтгэн нийлүүлэгч нь зээлээрх борлуулалтандаа 2/10 n/45 гэсэн нөхцөл санал болгодог  бол “А” компаний бэлэн мөнгөний хөнгөлөлтөөс татгалзсаны зардал хэд вэ?
А. 24,5%                            
Б. 30%                                          
В. 21%                              
Г. 20,5%
16.   “Dot компани 3/14; n/40 гэсэн нөхцөлтэйгээр бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан. Гэвч компанид одоогоор хөнгөлөлтийг эдлэхийн тулд төлбөрөө төлөх мөнгө байхгүй. Мөн тус компанид банктай 12%-ийн хүүтэй зээлийн шугамын гэрээ хийх боломж байгаа бол дараахаас алийг нь компани сонгох вэ?
А. Хөнгөлөлтөөс татгалзаж, банкнаас зээл авах
Б. Хөнгөлөлтийг эдэлж, зээлийн эцсийн өдөр төлбөрөө төлөх
В. Хөнгөлөлтөөс татгалзаж, зээлийн эцсийн өдөр төлбөрөө төлөх
Г. Хөнгөлөлтийг эдэлж, банкны зээлийн шугамаар төлбөрийг хөнгөлөлтийн хугацаанд төлөх
17.  “Сурмаг” компани банкнаас 15%-ийн хүүтэй, 5 сая төгрөгийг жилийн хугацаатай зээлжээ. Банк зээлийн хүүг сар бүр тооцдог бол банкны үр ашигт хүү хэд вэ?
А. 15%
Б. 15,8%
В. 16,1%
Г. 16,5%
18.  ABC компани банкинд 1 жилийн дараа 15 сая ₮ төлөхөөр өнөөдөр 13,8 сая₮ зээлж авчээ. Дискаунтын хувь хэд вэ?
А. 8%
Б. 9%
В. 10%
Г. 11%
19.  K Tobacco компани 6 сарын хугацаатай, $100000-ыг банкнаас зээлжээ. Уг зээл нь хөвөгч хүүтэй зээл бөгөөд суурь хүүн дээр 2%-ийн нэмэгдэл хүүтэй. Суурь хүү анх 7,5% байсан ба 2 сарын дараа 9% болсон бол компани хэдэн төгрөний хүү төлөх вэ?
А. $4250
Б. $4750
В. $5250
Г. $5750
20.  “В” компани банкнаас 10 сая төгрөг зээлэх шаардлагатай. Нийт зээлийн 12%-тай тэнцэх хэмжээний төлбөр нөхөх балансыг банкнаас шаарджээ. Компани хэдэн төгрөгийн зээл авах вэ ?
А. 8,9 сая                          
Б. 11.2 сая                        
В. 11,4 сая            
Г. 12 сая
Бодлого, дасгал
Бодлого 11-1.  (Дансны өр - Хөнгөлөлтөөс татгалзсаны зардал)
“Баянгол” зочид буудал 800 хүний хүлээн авалтын захиалга авчээ. Хүлээн авалтад шаардлагатай мөнгөн халбага, сэрээ дутсан учир гаднаас дараа төлбөрөөр захиалж авахаар болсон. Менежер 4 боломжит нийлүүлэгчийг олжээ. Нийлүүлэгч бүрийн санал болгож буй зээлийн хугацаа болон нөхцөл дараах байдалтай байсан. Жилд 365 хоног.
А нийлүүлэгч – 2/10, n/40
Б нийлүүлэгч –  1/7,  n/30
В нийлүүлэгч – 3/12, n/60
Г нийлүүлэгч – 2/10, n/50
Гүйцэтгэх нь:                А. Нийлүүлэгч тус бүрийн хөнгөлөлтөөс татгалзахын зардлыг тооц.
Б. Тус компанид яг одоо богино хугацаат санхүүжилт шаардлагатай бөгөөд энэ үед банкны богино хугацаат зээлийн хүү 20% байсан бол аль нийлүүлэгчийн хөнгөлөлтийг эдэлж, алинаас нь татгалзах вэ?
Бодлого 11-2. (Дансны өр – Хөнгөлөлтөөс татгалзсаны зардал)
Soyombo entertainment” оюутны хонхны баярын цогц үйлчилгээ үзүүлдэг. Энэ онд нийт 300 оюутны хонхны баярыг зохион байгуулах захиалга авсан ба тус захиалгыг биелүүлэхийн тулд 2000 нэгж бараа материал авах шаардлагатай. Дараах мэдээллийг боловсруулсан.
Нийлүүлэгч
А
Б
В
Нийлүүлэх боломжит хэмжээ
800 нэгж
1200 нэгж
1500 нэгж
Нөхцөл
2/10; n/30
3/14; n/45
2/7; n/30
Гүйцэтгэх нь:                А. Нийлүүлэгч тус бүрийн хөнгөлөлтөөс татгалзахын зардлыг тооц.
Б. Хэрэв компани хөнгөлөлтийн хугацаанд төлбөрөө төлөх сонирхолтой бол аль аль нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад?
В. Хэрэв компани аль ч нийлүүлэгчийн хөнгөлөлтийг эдлэхгүй төлбөрийг хугацааны эцэст төлөх бол аль аль нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад?
Г. Хэрэв компани бүх нийлүүлэгчийн төлбөрийг 30 хоногт төлөх бол аль аль нийлүүлэгчийг сонгох вэ? Яагаад ?
Бодлого 11-3. (Зээлийн хүү - Тогтмол ба хөвөгч хүү)
Бат өөрийн бизнесээ эхлүүлэхийн тулд 210 хоногийн хугацаатай, 6000000₮-ын зээл “AMP” банкнаас авсан. Банк Батад санхүүжилтийн 2 хувилбар санал болгожээ.
1.     Суурь хүүн дээр нэмэгдэл 2,5%-ийн хүүг нэмж, тогтмол хүүгээр зээл олгох
2.     Суурь хүүн дээр нэмэгдэл 1,5%-ийн хүүг нэмж, хөвөгч хүүтэй зээл олгох
Одоогоор, зах зээлийн суурь хүү 7% байна. Үл хөдлөх хөрөнгийн эдийн засагчдын багийн таамаглаж буйгаар ирэх 210 хоногт суурь хүү дараах байдалтай байна гэж үзжээ. Өнөөдрөөс 60 хоногийн дараа суурь хүү 0,5%-иар, 90 хоногийн дараа 1%-иар тус тус өсөх боловч 180 хоногийн дараа эргээд 0,5%-иар, 210 хоногийн дараа дахин 0,3%-иар тус тус буурах хандлагатай. 

Гүйцэтгэх нь:                А. Тогтмол хүүтэй зээлийн хувьд 210 хоногийн хүүгийн зардлыг тооц.
Б. Хөвөгч хүүтэй зээлийн хувьд 210 хоногийн хүүгийн зардлыг тооц. 
В. Аль сонголтын хүүгийн зардал бага байна вэ?
Бодлого 11-4  (Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
“Сутай” компани банкнаас 1 жилийн хугацаатай, жилийн 12%-ийн хүүтэй, 8000$-ын богино хугацаат зээл авах гэж байгаа. Банк зээлийн хүүг сар бүр тооцох бөгөөд хүүг тооцохдоо дараах 3 аргыг ашигладаг. Үүнд:
-       Ердийн хүүгийн арга
-       Нийлмэл хүүгийн арга
-       Хүүг хэсэгчлэн төлөх арга (Зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зарласан хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.)

Гүйцэтгэх нь:                А. Хүү тооцох арга тус бүрийн хувьд зээлийн хүүгийн нийт төлбөрийг тооц.
Б. Хэрэв зээлийг 8 сарын хугацаатай авсан бол А-д тооцсон зүйлсийг дахин тооц.
В. Хэрэв “Сутай” компани банкнаас хүүг хэсэгчлэн төлөх нөхцөлтэйгээр, жилийн хугацаатай зээл авсан бөгөөд 2 дахь сарын зээлийн төлбөрийг 14 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн бол нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооц.
Бодлого 11-5  (Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
Бат банкнаас жилийн 18%-ийн хүүтэй богино хугацаат зээл авахаар болсон. Дараах тохиолдол тус бүрт бодит хүүг тооц.
Гүйцэтгэх нь:                А. Хүүгийн төлбөрийг жилд нэг удаа төлөх ба нийлмэл хүүг сар бүр бодох бол жилийн үр ашигт хүүг ол.
Б. Хүүгийн төлбөрийг жилд нэг удаа төлөх ба нийлмэл хүүг тасралтгүй бодох бол жилийн үр ашигт хүүг ол.
В. Хүүгийн төлбөрийг улирал бүр төлөх боловч нийлмэл хүүг сар бүр бодох бол улирлын үр ашигт хүүг ол.
Бодлого 11-6  (Банкны богино хугацаат зээл: Хүү тооцох аргууд)
“Сав шим компанид цагаан сарын оргил үеийн хэрэгцээг хангахын тулд гаднаас 5сая₮-ийн богино хугацаат санхүүжилт авах шаардлага гарсан. Богино хугацаат санхүүжилтийн 3 боломжит эх үүсвэр олсон бөгөөд зээлийн хугацаа адил нэг жил, жилийн нэрлэсэн хүү 15% боловч тэдгээрийн хүү тооцох нөхцөл нь өөр өөр байв.

1-р эх үүсвэр. Хүүг энгийн хүүгийн аргаар буюу зээлийн үндсэн дүнгээс тооцож, хүү болон үндсэн дүнг жилийн эцэст хамтад нь төлнө. Хүү тооцох үечлэл нь улирал бүр.
2-р эх үүвсэр. Зээлийн хүүг урьдчилан тооцож, зээлийн үндсэн дүнгээс суутгаж, жилийн эхэнд олгох ба жилийн эцэст зээлийн үндсэн дүнг эргүүлэн төлнө. Өөрөөр хэлбэл хүүг дискаунтын аргаар тооцдог. Энд анх авах цэвэр дүн нь 5 сая₮ байна.
3-р эх үүсвэр. Хүү болон үндсэн дүнг хамтад нь хэсэгчлэн төлөх нөхцөлтэй зээл. Хугацааны эхэнд хүүг тооцож, үндсэн дүн дээр нэмээд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж дуусгана.

Гүйцэтгэх нь:               А. 2-р эх үүсвэрийн зээлийн нэрлэсэн хэмжээг ол.
Б. Эх үүсвэр тус бүрийн бодитойгоор (жилийн үр ашигтай хүү) төлөх хүүгийн хэмжээг тооц.  
В. Аль эх үүсвэрийг сонгох нь зөв бэ? Яагаад?
Г. Хэрэв аль ч сонголтын үед банк 20%-ийн төлбөр нөхөх баланс шаардсан бол сонголт тус бүрийн зээлийн нэрлэсэн дүн хэд болох вэ? Ямар шийдвэр гаргах нь зөв бэ?
Бодлого 11-7. (Төлбөр нөхөх баланс)
            “Come and go банк танд 25 сая₮ хүртэлх мөнгийг 10%-ийн дискаунтын хүүтэйгээр зээлүүлэх санал тавьжээ. Харин зээлсэн мөнгөн дүнгийн 5%-тай тэнцэх хэмжээний төлбөр нөхөх баланс шаарджээ.
Гүйцэтгэх нь:                А. Хэрэв 25 сая₮-ийн нэрлэсэн дүнтэй зээл авбал гар дээр хэдэн төгрөг банкнаас авах вэ? 
                                    Б. Зээлийн үр ашигт хүү хэд вэ?
Бодлого 11-8.  (Төлбөр нөхөх баланс)
Lincoln Industries компани банкнаас 11%-ийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Нийт зээлийн 15%-тай тэнцэх хэмжээний төлбөр нөхөх балансыг банкнаас шаарджээ. Компани зээлийн гэрээний дагуу жилийн хугацаанд $800,000-ыг зээлэх гэрээ хийсэн.

Гүйцэтгэх нь:          Дараах тохиолдол тус бүрт үр ашигт хүүг тооц.
А. Компани банкинд дансны үлдэгдэлгүй.
Б. Компани банкны дансандаа $70,000-ын үлдэгдэлтэй.
В. Компани банкны дансандаа $150,000-ын үлдэгдэлтэй.
Бодлого 11-9.  (Богино хугацаат үнэт цаас: Өгөөж тооцох)
HM компани түр хугацаанд илүүдэлтэй байгаа мөнгөн хөрөнгөө үр ашигтай байлгах зорилгоор богино хугацаант үнэт цаас авахаар төлөвлөж байгаа. Дараах 3 төрлийн үнэт цааснаас худалдан авах боломжтой.
-       А үнэт цаас: нэрлэсэн үнэ 100₮, арилжаалагдах үнэ 95₮, хугацаа 3 сар
-       Б үнэт цаас: нэрлэсэн үнэ 150₮, арилжаалагдах үнэ 142₮, хугацаа 4 сар
-       В үнэт цаас: нэрлэсэн үнэ 200₮, арилжаалагдах үнэ 185₮, хугацаа 6 сар

Гүйцэтгэх нь:                А. Үнэт цаас тус бүрийн өгөөжийг тооц.
Б. Үнэт цаас тус бүрийн жилийн өгөөжийн хувийг тооцож, сонголт хий